Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
“Газпром”, CNPC 10 жил хэлэлцсэн гэрээг үзэглэлээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалаар Оросын байгалийн хийг Хятадад нийлүүлэх гэрээг үзэглэлээ. “Газпром”, CNPC компанийн 10 жилийн хэлэлцээрийн дүнд ийнхүү гэрээ байгуулагдаж байна.
Орос, Хятад байгалийн хийн үнээ тохиролцож чадсангүй Олон улс орны өндөр дээд албан тушаалтнууд оролцсон “Ази тивд хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх” 4 дэх удаагийн чуулганаар Орос, Хятад улс хоёр улсын хооронд байгалийн хий дамжуулах үнийг эцэслэн тохиролцоно гэсэн хүлээлт байсан.
”Compassmate GPS tracking system” хэрэгцээг маань бүрэн хангаж байна Манай улсын нийт айл өрхүүдийн 80 гаруй хувьд банкны үйлчилгээг хүргэн ажилладаг Монголын хамгийн том арилжааны банк болох ХААН банк нь монгол инженерүүдийн оюуны бүтээл Ай Ти Зон компанийн “Compassmate 1.0” хөдөлгөөнт объект хяналтын системийг 2012 оноос хойш үйл ажиллагаандаа тасралтгүй ашиглаж байна.
ОХУ-ын газрын тосны экспортын татвар нэмэгдэнэ Ирэх 6 дугаар сарын 1-нээс Оросын газрын тосны бүтээгдэхүүний экспортын татвар 8,9 ам.доллараар нэмэгдэх аж. Тус улсын Сангийн яамны мониторингийн мэдээллээр 4 дүгээр сарын 15-наас 5 дугаар сарын 14-ны хооронд дэлхийн зах зээл дээр Urals маркийн газрын тосны нэг баррелийн үнэ 107,6 ам.доллар байсан байна.
Хятадад төрийн тэргүүн нар ямар асуудал хэлэлцэж байна вэ? БНХАУ-ын Шанхай хотноо Ази тивд хамтын ажиллагаа, итгэлцэлийг бэхжүүлэх 4 дэх удаагийн чуулган эхэллээ. Энэхүү арга хэмжээнд Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В. Путин, Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев, Киргизийн Ерөнхийлөгч Алмазбек Атамбаев зэрэг 11 орны удирдагч, олон улсын байгууллагын 10 тэргүүн нар оролцож байгаа юм.
Рио Тинто Гвиней дэх төмрийн төслөө урагшлуулна Рио Тинто Гвинейн Симандоу ууланд хэрэгжүүлж буй 20 тэрбум долларын өртөг бүхий төмрийн хүдрийн төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж буй билээ. Энэ төсөл нь тус компанийн хувьд хамгийн чухалд тооцогддог юм. Уг төсөлд Рио Тинтогоос (50.35%) гадна Хятадын төрийн өмчийн Чайналко компани (44.65% эзэмшил) болон Дэлхийн Банкны салбар байгууллага Олон улсын валютын сан (5%) хамтран оролцож буй.
Хятадын гангийн үйлдвэрлэл 2.7%-иар өсөв Хятад улс энэ оны эхний 4 сард нийт 271.8 сая тонн ган үйлдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.7%-иар өссөн үзүүлэлт хэмээн Хятадын Үндэсний статистикийн газраас өчигдөр мэдээлжээ. Хятадын гангийн үйлдвэрлэлийн том бүс нутаг Хэбэй мужийн гангийн үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 4%-иар буурсан нь Хятадын гангийн үйлдвэрлэлийн өсөлтөд сөргөөр нөлөөлсөн байна.
МУУҮА-ийн Ерөнхийлөгчийг сонгоно Энэ жил үүсэн байгуулагдсаныхаа 20 жилийн ойгоо тэмдэглэж буй Монголын Уул уурхайн Үндэсний Ассоциацийн бүх гишүүдийн ээлжит бус чуулган тавдугаар сарын 28-нд болохоор товлогджээ.
Уул уурхайн яамны нээлттэй өдөрлөг Уул уурхайн яам, түүний харъяа агентлаг, компаниуд 5 дугаар сарын 17-нд Чингисийн талбайд нээлттэй ажиллав. Мөн уул уурхайн томоохон компаниуд, салбарын мэргэжлийн сэтгүүл The Mongolian Mining Journal энд ажиллав.
Орос, Хятад байгалийн хийн үнэ дээр тохиролцоонд хүрч байна ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин БНХАУ-ын дарга Си Зинпины урилгаар тус улсад хийх албан ёсны айлчлал маргааш эхэлнэ.
ГШХО 16.8%-иар өсөв Монголбанкны мэдээллээр Төлбөрийн тэнцлийн 2014 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 542.6 сая долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт Монголд оржээ.
Хөдөлмөрийн аюулгүй орчныг бий болгоно Шинэчлэлийн Засгийн газрын төрийн зарим ажил үүргийг төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлэх зорилтын хүрээнд Уул уурхайн яам болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжлийн байгууллагатай харилцан ойлголцлын “Санамж бичиг” байгууллаа.
“Цонхтой” арван жилд... Энэхүү үгийг Монголын Төмөрлөг үйлдвэрлэгчдийн холбооны Гүйцэтгэх захирал Л.Баяраахүүгийн ярианаас эшиллээ. Анхаарал татахуйц үг.
Газрын тосны хуулийн шинэчилсэн найруулгыг баталсангүй УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Газрын тосны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Газрын тосны тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Зэс өсч, төмрийн хүдэр буурав Үндэсний статистикийн хорооны мэдээллээр 4 дүгээр сард гадаад худалдааны алдагдал 84.7 сая доллар болжээ. Өмнөх сард нь 10 сая долларын ашигтай байсан билээ.
POSCO, Baosteel компаниуд Элга ордод хувь эзэмшинэ Оросын уул уурхайн магнат “Мечел” компани Якут дахь өөрийн эзэмшлийн коксжих нүүрсний Элга ордын 25 хувийг Азийн хөрөнгө оруулагчдад худалдах асуудал бараг 2 жилийн хугацаанд яригдаж байгаа билээ. Өнгөрсөн хугацаанд Оросын тал ямар компаниудтай яриа хэлэлцээр хийж байгаа нь нууцлагдаж байсан юм.
О.Эрдэнэбулган: Уул уурхайн салбарын үйл ажиллагааг иргэдэд нээлттэй танилцуулна Уул уурхайн яамнаас энэ сарын 17-ны өдөр “Нээлттэй өдөрлөг”-ийг Чингисийн талбайд зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээний талаар Дэд сайд О.Эрдэнэбулганаас тодрууллаа.
Оюутолгой 108 сая долларын орлого олжээ “Туркойз Хилл Ресурс” компани 2014 оны нэгдүгээр улирлын тайлангаа гаргажээ. Нэгдүгээр улиралд нийт 50.6 сая ам.долларын алдагдал хүлээсэн нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 0.3 сая доллараар буурчээ.