Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
“Нүүрс” хөтөлбөрт юу туссан бэ? 2010 онд ОХУ “2030 он хүртэл нүүрсний салбарыг хөгжүүлэх хөтөлбөр” гэж баталж байж.
Орос Азийн газрын тосны зах зээлд хүрээгээ тэлнэ ОХУ дэлхийн газрын тосны магнат боловч Европ, АНУ-ын зах зээлийн эрэлт буурахын хэрээр Ази, тэр дундаа Хятадын зах зээлд газрын тос ахиу нийлүүлэхийг эрэлхийлж байна. Гэхдээ Хятадад газрын тосны бүтээгдэхүүний эрэлт сүүлийн 20 жилийн хугацаан дахь хамгийн доогуур хэмжээнд өсч буй юм.
Монгол, Хятад руу нийлүүлэх эрчим хүчний экспорт нэмэгджээ ОХУ-ын Восточная энергетическая компания буюу ВЭК нь Монгол, Хятад улс руу 2013 онд нийлүүлсэн эрчим хүчний экспортын дүнгээ гаргасан байна.
3 дугаар сард Оросын газрын тосны экспортын татвар буурна Ирэх сарын 1-нээс ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүний экспортын татвар тонн тутамд 1,9 ам.доллараар буурахаар болж байна.
Мега төслөөр танилцуулга хийлээ Монгол улсад уул уурхайн хөгжлийг дагаад томоохон төслүүд эхнээсээ хэрэгжиж эхэлж байгаа ч Мега төслийн “Төмөр хууль”-ийг нарийн ойлгодоггүй, дагаж мөрддөггүйгээс маш олон алдаа гаргаж буйг “Тавантолгой Цахилгаан станц” төслийн нэгжийн захирал М.Энхсайхан Уул уурхайн яаман дээр “Paradox of Mega projects” сэдвээр хийсэн танилцуулгадаа онцоллоо.
“Чанартай өсөлт” сэдэвт уулзалт болж байна Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага байгууллагаас зохион байгуулдаг UВ IMPULSE: “Чанартай өсөлт” сэдэвт экспертийн цуврал ярилцлагын дөрөвдүгээр хэсэг өнөөдөр МУИС-дээр болж байгаа аж.
Зэсийн үнэ 7000 доллар руу буулаа Дэлхийн зах зээлд зэсийн үнэ 1.4 хувиар буураад байна. Өчигдрийн байдлаар Лондоны металын бирж дээр нэг тонн зэсийн гурван сарын гэрээт үнэ 7055 ам.доллар болж буурсан нь өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээс хойшхи хамгийн огцом бууралтад тооцогдож байна.
Гадаадын хөрөнгө оруулалт оны эхнээс 26%-иар өсчээ Монголбанкны мэдээллээр он гарсаар гадаад худалдаа, төлбөрийн тэнцэлд эерэг өөрчлөлтүүд гарч байгаа аж. Монголын эдийн засагт орж ирэх гадаад валютын хэмжээ оны эхнээс 2 дугаар сарын 19-нийг хүртэлх хугацаанд 17%-иар өссөн бол гадагшлах валютын хэмжээ 4%-иар буурсан байна.
30 орчим компани 11.4 тонн алт олборлох боломжтой Энэ бол Монгол улс 2014 онд эдийн засгийн өсөлтөө хангах, цаашлаад хүн амынхаа амьжиргааны түвшинг дээшлүүлэхээр төлөвлөсөн бодлогын 5 тоо.
Гадаадын хөрөнгө оруулалт 54.1%-иар буурчээ Монголбанкнаас өнгөрсөн баасан гаригт Төлбөрийн тэнцлийн 2013 оны 4 улирлын гүйцэтгэлийг гаргажээ. Өнгөрсөн онд гадаадын шууд хөрөнгө оруулалт 2 тэрбум 46 сая доллар болж буурчээ.
Монгол улс эрдсийн экспортын өрсөлдөх чадамжаа алдсан нь дотоод шалтгаантай Монголын экспортлогчдын холбооны ерөнхийлөгч, уул уурхайн зөвлөх инженер, профессор Д.Галсандоржтой ярилцлаа.
Ирээдүйд ”Эрдэнэс Монгол” нээлттэй компани болох ёстой “Эрдэнэс МГЛ” компанийн Гүйцэтгэх захирал О.Сайнбуянтай ярилцлаа.
Хятадын төмөр замын тариф нэмэгдэв Хятадын төмөр замын тариф 11.5 хувиар нэмэгдсэн байна. Энэ сарын 15-наас эхлэн “China Railway Corp” буюу Хятадын төмөр замын компани тээвэрлэлтийн тарифаа км тутамд 0.015 юань/тонноор нэмэгдүүлж 0.1451 юань/тонн болгожээ. Энэ нь Хятадын хувьд 2003 оноос хойшхи хугацаанд төмөр замын тээврийн тарифыг нэмэгдүүлсэн арав дахь удаагийн алхам болж байна.
Гурав дахь Safety-First болно Монголын уул уурхайн салбар дахь уламжлалт арга хэмжээний нэг Safety-First буюу “Нэн түрүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал” бага хурал гурав дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.
Концессийн гэрээгээр хоёр төсөл хэрэгжиж байна Эдийн засгийн хөгжлийн яам төр-хувийн хэвшлийн түншлэлийн зарчмыг хэрэгжүүлэх таатай орчинг бүрдүүлэхээр Азийн хөгжлийн банктай хамтран ажиллаж байгаа аж. Үүний хүрээнд “Төр-хувийн хэвшлийн түншлэлийн гарын авлага”-ыг боловсруулж, өнөөдөр танилцууллаа.
Сэргээгдэх эрчим хүчний салбарт Тайваньтай хамтарна Тайваний Эдийн засгийн хэргийн яам болон Монголын Эрчим хүчний яамны төлөөлөл сэргээгдэх эрчим хүчний салбар болон эрчим хүчний үр ашигтай ажиллагааг дээшлүүлэхэд хамтран ажиллах Санамж бичиг өчигдөр үзэглэжээ.
Дэлхийд үнэлэгдэхүйц коксжих нүүрсний ордыг Канадад нээжээ Канадын баруун хэсэгт тус улсын компани “Canadian Dehua International Mines” дэлхийд хамгийн томд тооцогдох коксжих нүүрсний орд илрүүлжээ.