Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Хятад төмөр замын хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэв Хятадын төрийн өмчийн төмөр замын компани “China Railway” энэ жил шинэ төмөр замын төслийн хөрөнгө оруулалтаа 471 тэрбум юань буюу 77 тэрбум ам.доллар болгож нэмэгдүүлээд байна. Ингэснээр энэ жил 38 төслийн барилгын ажил эхлүүлэх байсан нь 47 болж нэмэгджээ.
Эрдсийн салбарт баримтлах бодлогын төсөлд ийм өөрчлөлт ороод байна УИХ-ын Эдийн засгийн Байнгын хорооны өнгөрсөн долоо хоногийн (06.XI) хуралдаанаар Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын төслийг хэлэлцсэн.
Хоёр сая тонн нүүрс экспортолжээ Үндэсний статистикийн хорооны мэдээгээр энэ оны эхний 10 сард 13,4 сая тонн чулуун нүүрс экспортолсон байна. Экспортын үнийн дүн нь 878,8 сая доллар болжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс хэмжээний хувьд 18 хувь, үнийн дүн 45,5 хувиар буурсан үзүүлэлт юм.
Эрдсийн экспортын хувь буурч байна Үндэсний статистикийн хорооноос эхний 10 сарын статистик мэдээллийг гаргажээ. Эхний 10 сард нийт 3 тэрбум 480 сая долларын экспорт, 5 тэрбум 341 сая долларын импорт хийжээ. Гадаад худалдааны тэнцэл 1,860 тэрбум долларын алдагдалтай гарсан байна.
УБТЗ-ын шинэчлэлийг түргэтгэхийг РЖД санал болгов “Оросын төмөр зам” /РЖД/ компанийн Дэд ерөнхийлөгч Вадим Морозов өнгөрсөн долоо хоногт Монголд айлчилж, хоёр улсын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” /УБТЗ/ нийгэмлэгийн хуралд оролцсон билээ. Тус хурлын үеэр РЖД компани УБТЗ-ын шинэчлэлийн асуудлыг түргэтгэхийг санал болгосон юм.
“Петро Матад”-ын судалгаа энэ онд дуусна Газрын тосны хайгуулын “Петро Матад” компани IV, V талбай дээр хоёр хэмжээст чичирхийллийн судалгааны ажлыг эхлүүлснээ лхагва гаригт мэдээлжээ. “Хэт” ХХК-тай хоёр хэмжээст чичирхийллийн судалгаа хийх гэрээг байгуулсан байна.
Glencore Xstrata компани зэсийн үйлдвэрлэл 23 хувиар нэмэгджээ Гуравдугаар улирлын дүнгээр Англи-Швейцарийн Glencore Xstrata компанийн зэсийн үйлдвэрлэл 23 хувиар нэмэгдэж 1,886 сая тоннд хүрсэн байна.
Зэсийн үнэ өсөх хандлагатай байна Өнөөдрийн байдлаар Нью-Йоркийн бирж дээр зэсийн үнэ 0,5 хувиар нэмэгдэж, нэг фунт зэс 3.3735 ам.доллар болсон байна. Харин Лондоны металын бирж дээр нэг тонн зэсийн гурван сарын гэрээт үнэ 0,4 хувиар өсч, 7193 ам.доллар болжээ.
Оросын нүүрсний экспорт нэмэгджээ Оны эхний арван сарын байдлаар ОХУ-ын нүүрсний олборлолт 287,09 сая тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 1,4 хувиар буурсан байна. Гэсэн ч экспортын хувьд 12,6 хувиар өсч, 117,83 сая тоннд хүрчээ.
”Эрдэс баялгийн салбарын шинэ үеийн 20 жил” хэлэлцүүлэг-хурал 15-нд, Төрийн ордон Монголын уул уурхайн анхны мэргэшсэн сэтгүүл Mongolian Mining Journal сэтгүүлийн газраас “Монголын эрдэс баялгийн салбарын шинэ үеийн 20 жил” Хэлэлцүүлэг-хурлыг зохион байгуулах гэж байна.
ГШХО буурсан хэвээр байна Монголбанкны энэ оны эхний есөн сарын төлбөрийн тэнцлийн гүйцэтгэл гарсан байна. Энэ оны эхний есөн сард нэг тэрбум 952 сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт Монгол улсад оржээ.
Удоканы зэсийн ордын ТЭЗҮ ирэх сард бэлэн болно Оросын бизнесмэн Алишер Усмановын “Металоинвест” компани нь зэсийн Удоканы ордыг олборлох олон улсын ТЭЗҮ-ийг ирэх арванхоёрдугаар сард авахаар төлөвлөж байна.
“Би уурхайчин” уралдааны дүн гарна Эрдэс баялгийн салбарын хүнд бэрхийг нуруундаа үүрч яваа хөдөлмөрч хамт олны тухай өгүүлэх “Би уурхайчин” сэдэвт гэрэл зургийн уралдаанд 200 орчим бүтээл ирээд байна. Энэхүү уралдаанд оролцогчид нь геологи, уул уурхайн салбарынхан өөрсдөө юм.
“Шивээ-Овоо”, “Багануур”-ын хувьцааг шилжүүллээ Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Шивээ-Овоо” ХК, “Багануур” ХК-ийн төрийн мэдлийн хувьцааг “Эрдэнэс МГЛ” компанид өчигдөр шилжүүлжээ. “Эрдэнэс МГЛ” компани нь уул уурхайн компаниудад Монгол улсын төрийн эзэмшлийг хэрэгжүүлэх зорилгоор байгуулагдсан.
“Монголын эрдэс баялгийн салбарын шинэ үеийн 20 жил” хурал болно Монголын уул уурхайн анхны мэргэшсэн сэтгүүл Mongolian Mining Journal сэтгүүлийн газраас “Монголын эрдэс баялгийн салбарын шинэ үеийн 20 жил” Хэлэлцүүлэг-хурлыг зохион байгуулах гэж байна.
Урт нэртээс нөхөн төлбөр нэхэгсдийн дараалал нэмэгдсээр Урт нэртэй хуульд хамрагдсан хайгуулын нэгэн компани төрөөс 500 орчим сая доллар нэхэмжилж, шүүхэд хандахаар бичиг баримтаа бүрдүүлээд эхэлжээ.
Б.Галаарид: Шинэ сэтгүүл зүйд ирээдүйн чиг хандлага, стандартыг тодорхойлсон сэтгүүл Mongolian Mining Journal сэтгүүлийн таван жилийн ойг тохиолдуулан сэтгүүлийн хамт олонд баяр хүргэж, улам их амжилт олохыг хүсье. Уул уурхайн салбар манай орны хөгжлийн нэн чухал эх сурвалж болохын хэрээр эерэг сөрөг асуудал улам бүр олшрон тодорч байгаа билээ.
Якут дахь газрын ховор элементийн Томтор ордыг олборлоно Орос улс газрын ховор элементийн томоохон төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Тодруулбал, тус улсын ИСТ групп болон төрийн өмчит “Ростех” компани хамтран Сахагийн Бүгд найрамдах улс /Якут/ дахь газрын ховор элементийн Томтор ордод олборлолт явуулах юм.
Оюутолгойн хувьцаа өсөлтгүй байна “Оюутолгой” буюу Turquoise Hill Resources компанийн хувьцаа (NYSE:TRQ) Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр өнөөдрийн байдлаар 4.82 доллараар арилжаалагдаж байна.