Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
ГШХО-ын 32 хувийг Хятад улс эзэлж байна Ерөнхий сайд Н.Алтанхуяг ирэх долоо хоногт БНХАУ-д албан ёсны айлчлал хийнэ. Хятад улс нь манай улсын эдийн засаг, худалдааны хамгийн том харилцагч юм. Монгол улсад орсон гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээгээр Хятад улс тэргүүлж байна.
Монгол, Хятадын уул уурхайн хурал болж байна Монгол, Хятадын уул уурхайн ханган нийлүүлэгчдийн анхдугаар хурал Эрээн хотод болж байна. Олон улсын хурал-үзэсгэлэн гэсэн статустай нээгдээд буй уг арга хэмжээнд Хятадын талаас 150 орчим компани оролцож байна. Монголын талаас Шивээ-Овоо, Эрдэнэт Үйлдвэр, Монполимет, Тавантолгой ХК, Баян-айраг, Энержи Ресурс, Хера Эквипмент зэрэг 50 компанийн төлөөлөгч хүрэлцэн иржээ.
11.3 сая тонн нүүрс экспортолжээ Үндэсний статистикийн хорооноос энэ оны эхний есөн сарын статистик мэдээллийг гаргажээ. Гуравдугаар улирлын байдлаар гурван тэрбум 97 сая долларын экспорт хийсэн бол 4,8 тэрбум долларын импорт хийжээ. Гадаад худалдааны тэнцлийн алдагдал 1,7 тэрбум долларт хүрсэн байна.
Оросын “En+group” Азийн орнуудад нүүрс нийлүүлэх гэрээ байгуулав Оросын уул уурхайн салбар дахь хувийн хэвшлийн томоохон компани болох “En+ group” Өмнөд Солонгосын “Поско”, БНХАУ-ын төрийн өмчит “China Coal” компани болон “Харбины төмөр зам”-ын товчоотой нүүрс нийлүүлэх урт хугацааны гэрээ байгуулжээ. Гэрээнд заасны дагуу “En+group” нь 3-5 жилийн хугацаанд гурван сая тонн нүүрс нийлүүлэх аж.
“Wolf Petrolium”-ын хувьцаа 48 хувиар өслөө Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Монголын газрын тосны хайгуулын “Wolf Petrolium” компанийн хувьцааны ханш өнөөдөр 48 хувиар өслөө. Өчигдөр нэгж хувьцаа нь 0,045 австрали долларын үнэтэй байсан бол өнөөдөр 48,89 хувиар өсч 0,067 доллар болж хаагдлаа. Өглөө нэгж хувьцаа 0,09 доллар болж, өчигдрийн ханшнаасаа нэг дахин өссөн байна.
Хятадад нүүрснээс хий гаргах үйлдвэрийн цогцолбор байгуулна БНХАУ-ын баруун хэсэгт орших Шиньжан-Уйгарын автономит районд нүүрс боловсруулан хий гаргах технологи /CTL/ бүхий үйлдвэрийн томоохон цогцолбор барьж байгуулахаар төлөвлөжээ. Төслийн нийт хөрөнгө оруулалт 183 тэрбум юань буюу 30 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байна.
Професи Улаан-Овоо ордын олборлолтыг сэргээнэ Өнгөрсөн оны хоёрдугаар хагаст Улаан-Овоо эрчим хүчний нүүрсний уурхайдаа түр хугацааны зогсолт хийгээд байсан “Професи” нүүрсний борлуулалтын гэрээг хэд хэдэн компанитай байгуулжээ.
Нинжаг 61 мянган монгол хүнээ ажилтай болгоё гэж харъя Дархан-Уул аймгийн Шарын гол сумын төвөөс баруун урагш 10-аад км-ийн зайтай энэ газрыг Буянтын хөндий гэнэ. Энд шороон орд дээр бичил уурхайчид гар аргаар алт олборлож байна. Хэд хэдээрээ нэгдэн нөхөрлөл болсон тэд “Буянтын хөндий Шарын гол” ТББ-ын гишүүд.
Д.Дондовыг Хүндэт тэргүүлэгчээр өргөмжилжээ Холбооны Бүгд найрамдах Герман улсын Аахен хотноо саяхан “The XV International ISM Congress” олон улсын уул уурхайн маркшейдер, инженерүүдийн 15 дугаар эрдэм шинжилгээний томоохон чуулган болж өндөрлөжээ.
“Туркойз Хилл”-ийн ТУЗ-д Р. Албонес томилогдлоо “Туркойз Хилл Ресурс” компани өчигдөр хатагтай Rowena Albones-ийг Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилогдсоныг зарлалаа. Түүнийг Жан Себистян Жакийн оронд томилсон байна.
Пийбоди Энержи:Тавантолгойг нэгтгэж ашиглах хэрэгтэй Энэ жил түүхий эдийн зах зээл уналтад орохын хэрээр манай улсын эдийн засаг хүндхэн цохилтод ороод буй. Монголын эдийн засгийн төлөв байдал цаашид ямар байх болон уул уурхайн салбарт хэрхэн үнэ цэнийг нэмэгдүүлж, баялгийг бүтээх талаар Пийбоди Энержи компанийн Монгол, Энэтхэг улсыг хариуцсан Ерөнхийлөгч Аршад Саиедтай ярилцлаа.
“Урт нэртэй” хуулийг хэрэгжүүлэх гарц буюу дундын хувилбар “Урт нэртэй” хууль ужиг гацаанаас гарах уу, эсвэл дахиад л гацах уу? Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн Дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ Ээлжит бус чуулганаараа хэлэлцэхээр болсон юм.
Шанхайн чөлөөт худалдааны бүсэд 13 банк лиценз авчээ Өнгөрсөн есдүгээр сарын 29-ны өдөр БНХАУ-ын Шанхай хотноо чөлөөт худалдааны бүс нээгдсэн билээ. Нийт 28,78 км.кв талбайг эзлэх энэхүү бүс нутагт олон улсын Пудун нисэх онгоцны буудал, Яншань боомт зэрэг худалдааны чухал обьектуут багтаж байгаа юм.
Өөрчлөлтийн савлагаанд компаниуд нэрвэгдэж ирсэн “Алтан Дорнод Монгол” компанийн Гүйцэтгэх захирал Т.Ганболд Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого болон алтны салбарт хэрэгжүүлэх хууль эрх зүйн шинэ орчны талаар байр сууриа илэрхийлэв.
Invest Mongolia хөрөнгө оруулагчдын уулзалт Токиод болно “Фронтиер” ХХК-иас Invest Mongolia хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтыг Токио хотод зохион байгуулахаар болжээ. Уг чуулга уулзалт энэ оны арванхоёрдугаар сарын 11-нд болох юм.
Sentosa Mining Говь-Алтайд зэс, алтны судалгааг эрчимтэй хийж байна Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Sentosa Mining” компани Говь-Алтайд орших долоон хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий “Darvii Naruu” төслийн судалгааны ажлыг өрнүүлж байна. Тус компани есдүгээр сарын 11-нд төслийн баруун хойд хэсэгт хийсэн агаарын соронзон судалгааны дүгнэлтийг танилцуулсан юм.
Гадаад үг ашигласан дотоодын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулна Гадаад нэр, үг ашигласан дотоодын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулах тухай шинэ хуулийн төслийг ОХУ-ын Төрийн ДУМ-д өргөн барих гэж байна.
Төслийн санхүүжилтийг 12 дугаар сард шийднэ Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн Монголын талын гурван гишүүн Лондон хотноо хөрөнгө оруулагчидтай хэлэлцээр хийсэн билээ. Хэлэлцээрийн талаар Уул уурхайн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуу, “Эрдэнэс МГЛ”-ын Дэд захирал Г.Тэмүүлэн нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Хэвлэлийн бага хурал дээр “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Ч.Отгочулуугийн сэтгүүлчдэд өгсөн мэдээллийг бүрэн эхээр нь хүргэе.
Оросын коксжих нүүрсний экспорт 73,8 хувиарч өсчээ 2035 он гэхэд нүүрсний хэрэглээ 70 хувьд хүрнэ гэсэн таамаглалыг Олон улсын эрчим хүчний агентлагаас /ОУЭХА/ дэвшүүлжээ. Дэлхийн нүүрсний зах зээлд ОХУ өөрийн байр суурийг тэлж бэхжүүлэх шинэ төслүүдээ бэлтгэж байгааг агентлагийн зүгээс онцолж байна. Тус улс 2012 оны дүнгээр дэлхийн нүүрсний зах зээлийн 12 хувийг хангаж, 130 сая тонн нүүрс нийлүүлжээ.