Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Эрчим хүчний дутагдалтай тулгарсаар... Эрчим хүчний дутагдалтай тулгарсаар...
Өсөлт 13 хувь, алдагдал 13 хувьд хүрэв Дэлхийн банкнаас Монгол улсын эдийн засгийн тоймыг өнөөдөр танилцууллаа. Тус банк энэ онд Монгол улсын эдийн засгийн өсөлтийг 13 хувь байна хэмээн таамаглажээ.
В.Якунин тавдугаар сарын 12-нд ирнэ “Оросын төмөр зам” нийгэмлэгийн Ерөнхийлөгч ноён В.Якунин Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягтай уулзах хүсэлтээ уламжлаад цөөнгүй хонож байна.
Элегестийн нүүрсний ордыг ашиглах эзэн тодорлоо Тувагийн Бүгд найрамдах улсын газар нутагт орших Улуг-Хемскийн нүүрсний сав газар дахь Элегестийн коксжих нүүрсний ордыг ашиглах лицензийг Тувагийн эрчим хүчний үйлдвэрлэлийн корпораци /ТЭПК/ авчээ.
Орос-Япон дэд бүтцийн салбарт хамтран ажиллана Японы Засгийн газрын тэргүүн Шинзо Абэ гурав хоногийн хугацаатай Орост албан ёсны айлчлал хийхээр Москва хотноо өнгөрсөн ням гаригт хүрэлцэн ирээд байна.
“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг эргүүлэн авна Засгийн газрын 2013 оны 132 дугаар тогтоолын дагуу ”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг худалдан авсан аж ахуйн нэгж хүсэлт гаргасан тохиолдолд уг хувьцааг нь эргүүлэн авах, төлсөн төлбөрийг буцаан олгох ажлыг нэг удаа зохион байгуулахаар болжээ.
Элга ордын нүүрсийг Ванино боомтоор экспортолно ОХУ-ын уул уурхайн тэргүүлэгч “Мечел Майнинг” компани өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард Ванино боомтын 73,3 хувийг 492 сая ам.доллараар худалдан авсан билээ.
Цагаан хэрэмнээс улаан Кремль хүрэх зам 1949 оны арванхоёрдугаар сард Мао Зэдун хилийн чанад дахь анхны айлчлалаараа Москваг зорьж байжээ. Үүнээс гурван сарын өмнө тэрээр БНХАУ-ыг байгуулах тухайгаа тунхаглан зарлаад байсан юм. Тухайн үед Хятад нь шинжлэх ухаан, технологи хөгжих нь байтугай аж үйлдвэр, дэд бүтэц бараг хөгжөөгүй, цэрэг армигүй, ядууралд туйлдсан орон байв.
Б.Болд “Рио Тинто”-гийн захирлаар томилогдлоо “Алтан Дорнод Монгол” компанийн Гүйцэтгэх захирал Б.Болд дэлхийн хоёр дахь том уул уурхайн компани “Рио Тинто”-гийн Зэсийн салбарын Олон улсын үйл ажиллагаа эрхэлсэн Ерөнхийлөгчөөр томилогдсон байна. “Рио Тинто”-гийн зүгээс албан ёсоор уг мэдээллийг баталгаажуулаагүй байгаа.
Алс Дорнодын хөгжилд 10 их наяд рубль зарцуулна Орос улс Алс Дорнодын бүс нутгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх өргөн цар хүрээтэй төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байгаа билээ. Тус улсын Засгийн газрын тэргүүн Дмитрий Медведев 2025 он хүртэлх энэхүү хөтөлбөрийг батлаад байгаа юм.
Манай компани стратегийн ордыг эзэмшинэ, ашиглана, хадгална “Эрдэнэс МГЛ” компанийн Гүйцэтгэх захирал О.Сайнбуянтай ярилцлаа.
Сэргээгдэх эрчим хүчний цахилгаан станц барих нь зардал ихтэй Олон улсын энергийн агентлагаас өнгөрсөн онд шинээр баригдсан цахилгаан станцуудын дунд судалгаа явуулжээ. Судалгааны дүнд нарны эрчим хүчээр ажилладаг цахилгаан станцын тоо 42, салхин цахилгаан станцын тоо 19, нүүрсний цахилгаан станцын тоо 6 хувиар өссөн дүн гарчээ.
Хятадын коксжих нүүрсний импорт буурч байна Өнгөрсөн гуравдугаар сард Хятад улс нийт 4,6 сая тонн коксжих нүүрс импортолсон нь хоёрдугаар сартай харьцуулбал 15 хувиар буурсан тухай тус улсын Гаалийн Ерөнхий газраас мэдээлжээ.
Нойтон аргаар баяжуулсан төмрийн хүдэр илүү үнэд хүрнэ Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн нутагт үйл ажиллагаа явуулдаг төмрийн хүдрийн уурхай болон үйлдвэрийн ажил байдалтай танилцахаар Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Цогтгэрэл нар Засгийн газрын хуралдаанаа дуусгаад шуудхан хөдөллөө. Сайд нарыг Уул уурхайн яам, Ашигт малтмалын газрын холбогдох албаны хүмүүс дагалдсан юм.
2013 онд Хятад 400 сая тонн нүүрс импортолно Хятад улс энэ жил нүүрсний импортоо 400 сая тонн хүртэл буюу одоогийнхоосоо 70 хувиар нэмэгдүүлнэ гэсэн таамаглалыг тус улсын судалгааны “Nobel Group” компани хийжээ.
Оюутнууд эрдэм шинжилгээний бүтээлээрээ өрсөлдөв ШУТИС-ийн Уул уурхайн инженерийн сургуулийн оюутнуудын дунд “Уул уурхай-хөгжлийн тулах цэг” эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал болж байна. Монголын Уул уурхайн Үндэсний ассоциаци, Уул уурхайн инженерийн сургууль, Ашигт малтмалын газар хамтран уг хурлыг найм дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд МУУҮА-ийн Ерөнхийлөгч Д.Дамба нээлээ.
Mongolia Mining олон улсын уул уурхайн үзэсгэлэн Mongolia Mining олон улсын уул уурхайн үзэсгэлэн