Шинэ мэдээ
Ирээдүйгээс зээлэх хөрөнгө буюу Чингис бонд
Улирч буй 2012 оны эдийн засгийн онцлох үйл явдал нь “Чингис” бонд юм. Монголын нэр хүнд өсч байгаа энэ цаг үед манай улсын Засгийн газар таван тэрбум ам.долларын бонд гаргахаар болсон.
“Хайгуулын шилдэг компани”
Арван хоёр он уул уурхайн салбарт ул мөрөөн үлдээн одож байна. Тэр дундаа Монголын уул уурхай энэ онд ямар өөрчлөлт, хувьсал, ололт амжилт, өсөлт бууралтыг туулан өнгөрч буйг нэгэн агшнаа тольдож болох арга хэмжээ бол яах аргагүй Mining Journal Awards байсан юм. Түүний эрч хүч, өнгө төрхийг ШИЛДГҮҮД илэрхийлж байлаа.
Шилдэг сэтгүүлээр Mongolian Mining Journal шалгарав
Арванхоёрдугаар сарын 25-ны жавар эрчилсэн өвлийн үдшээр Монголын сэтгүүлзүйн салбар шилдгүүдээ шалгаруулж, хүндэтгэн өргөмжлөв. “Монголын Радио Телевизийн Академи”-аас санаачлан, “Монголын Сэтгүүлчдийн Эвлэл”, “Мэдээллийн Сайтуудын Ассоциаци”-аас зохион байгуулдаг “Болор үзэг” уралдаан цэнгүүн сэтгүүлзүйн шилдэг бүтээлийн эзэн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагад “Болор үзэг” өргөмжлөл хүртээн алдаршуулдаг уламжлал тогтоод цөөнгүй оныг үдэж буй.
Southgobi Resources - 1878 - www.southgobi.com
11 дүгээр сард тус компани 2012 оны 3 дугаар улирлын үйл ажиллагааны тайлангаа гаргасан байна. Тус улиралд компанийн борлуулалтын хэмжээ болон борлуулалтын орлого буурсан бөгөөд тус тус 0.31 сая тонн, 3.3 сая ам. доллар болж буурсан байна.
Asia Coal - 0835 - www.asiacoallimited.com
2012 оны 11 дүгээр сард тус компанийн хагас жилийн тайлан нийтэд зарлагдсан байна. 2012 оны 9 дүгээр сарын 30-ны байдлаар буюу хагас жилийн байдлаар нийт орлого 3.7 сая ХК доллар байсан бол цэвэр алдагдал 21.5 сая ХК доллар хүрсэн байна.
Aspire Mining Limited - AKM - www.aspiremininglimited.com
Aspire Mining Limited энэ сард Овооттолгой уурхай дээр үнэлгээ хийсэн ба нийт өнөөгийн үнэ цэнэ нь $1.7 тэрбум доллар болно. Энэ нь одоогийн эдийн засгийн ашигтайгаар олборлож болох нөөц буюу 219 сая тонн батлагдсан нөөц юм. Компани олборлолтын зардлыг 1 тонн нүүрсэнд $36 доллар байхаар тооцож байна.
Mongolian Resource Corp Ltd - ASX:MUB
Компани CAML-ын Эрээн төслийг худалдаж авах гэрээг түр зогсоогоод байна. Компанийн мэдэгдсэнээр судалгааны ажил удаашралтай явж байгаа тул тохирсон хугацаандаа худалдан авах боломжгүй болжээ. Компани одоогоор өөрсдийн эзэмшдэг алтны төслүүд дээр төвлөрч ажиллахаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ.
Haranga Resources Ltd - HAR - www.haranga.com
Haranga Resource компани улирлын тайлангаа гаргажээ. Компани энэ жил нийт 35000 метрийн өрөмдлөг гүйцэтгэн ажиллаж байна. Компанийн таамаглаж байгаагаар Сэлэнгэ дэх төслийн нийт нөөц 250-400 сая тонн хүрнэ гэжээ. Энэ сард компани нэмэлт өрөмдлөгийн үр дүнгээ гаргасан байна.
XanaduMine Limited - XAM - www.xanadumines.com
XanaduMine Limited Шарчулуут-Уул зэсийн орд дээрээ өрөмдлөгийн хөтөлбөр амжилттай хэрэгжүүлсэн ба Амгалант ба Аргалант уул зэсийн төслүүд дээр соронзон хайгуулын ажлыг хийж дууссан байна.
Draig Resource Limited - DRG - www.cnow.com.au
Компани 2012 оны 2 дахь улиралд JORC нөөц тогтоохоор зорин ажиллаж байна. Өрөмдлөг амжилттай явагдаж 86 метр өргөнтэй нүүрсний биет олжээ. Өрмийн 1 дүгээр шатны ажил 6000м гаруй хийгдсэн бөгөөд 2 дугаар шатны ажлын төлөвлөгөө хийгдэж байна.