Шинэ мэдээ
“Шарын Гол” ХК шинэ захирлуудтай болов
Монголын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилждаг “Шарын Гол” хувьцаат компани /SHG/ захирлуудаа өөрчилжээ. Шинэ удирдлагын багийн гишүүд нь олон улсын хүрээнд танигдсан уул уурхайн болон санхүүгийн туршлагатай мэргэжилтнүүд аж.
“Үндэсний төмөр замын суурь бүтэц” хаачсан бэ?
Засгийн газрын бямба гаригийн хуралдаанаар “Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв” улсын төсөвт үйлдвэрийн газар байгуулахаар болжээ. Хөдөлгөөн зохицуулалтын төв нь Монгол орны нутаг дэвсгэр дээр хийгдэж буй бүхий л төрлийн тээвэрлэлтийн график сүлжээг удирдана гэсэн үг.
Уул уурхайн сайдтай уулзав
Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын /ОҮИТС/ дарга Клейр Шорт манай улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Монголын нээлттэй нийгэм форум дээр төрийн бус байгууллагын төлөөллөгчидтэй санал бодлоо солилцсон юм.
”МАК” Цагаансуваргад 250 сая ам.долларын зээлийг баталгаажуулав
Монголын уул уурхайн салбар дахь томоохон компаниудын нэг МАК Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас 250 сая ам.долларын зээл авахаар болсон тухай өчигдөр мэдээллээ. Энэхүү зээлийг тус компани Цагаансуваргийн зэсийн төслийн санхүүжилтэд зориулах ажээ.
Б.Энэбишийн хүсэлтийг хүлээн авлаа
“Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит хувьцаат компанийн Гүйцэтгэх захирал Б.Энэбиш өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд байгаа. Компанийн ТУЗ сая хуралдаж, чөлөөлөгдөх өргөдлийг нь хүлээн авчээ. Ингэснээр Б.Энэбиш Гүйцэтгэх захирлын албан тушаалаа хүлээлгэн өгч байна. Түүний оронд УИХ-ын гишүүн асан Я.Батсуурийг томилжээ.
ЕСБХБанк Оюутолгойд хөрөнгө оруулж магадгүй
Энэ сарын 6-10-ны хооронд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны (ЕСБХБ)Тэргүүн дэд Ерөнхийлөгч Варел Фрийман тэргүүтэй төлөөлөгчид Монголд айлчилж, төр засаг, бизнесийнхэнтэй уулзалт хийжээ. Уг айлчлалаар тус банкны харилцагч орон бүрт зориулан гаргадаг 3 жилийн стратегийн талаар хэлэлцүүлэг хийх зорилготой ажээ. Тус банкны 2013-2016 оны хооронд Монголд баримтлах стратегийг ирэх жилийн дөрөвдүгээр сард батлан гаргах юм байна.
“Эрдэнэс Тавантолгой” “Пибоди”-г хэлэлцээрт урилаа
Өнгөрсөн долоо хоногт Тавантолгойн ордын хоёр дахь уурхай буюу Баруун Цанхийн уурхайг нээгээд байсан “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компани дараагийнхаа алхмыг хийлээ. Компанийн зүгээс Баруун Цанхийн уурхай дээр гэрээт олборлогчоор хамтран ажиллах хүсэлтийг АНУ-ын “Пибоди Энержи” компанид хүргүүлжээ.
Дэлхийн эдийн засаг “хөзрийн байшин” мэт хэврэг байна
Дэлхийн санхүүгийн өнөөгийн тогтворгүй байдал хэр хугацаанд хэрхэн өрнөх талаар шинжээч мэргэжилтнүүд өөрсдийн таамаг, урьдчилсан тандалтыг дэвшүүлсээр байна. Мөн улс орны удирдлагууд ч ийм байдалд эдийн засгаа аварч үлдэх бодлого боловсруулж сууна. Энэ долоо хоногийн пүрэв гаригт Токио хотноо “Их долоо” орны сангийн сайд нар дээд хэмжээнд чуулж, Олон улсын валютын сан болон Дэлхийн банк хуралдах гэж байна.
Нүүрсний орлого багассаар байна
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр манай улс энэ оны есдүгээр сарын эхний 15 хоногийн байдлаар 968 мянган тонн нүүрс экспортлож, 69.6 сая ам.долларын орлого олсон байна. Энэ үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад экспортолсон нүүрсний биет хэмжээ төдийлөн буураагүй боловч орлого бараг хоёр дахин буурчээ.
Оюутолгой төсөл эхний хүдрээ авахын өмнө...
Оюутолгой төслийн эхний үе шат эхлэх цаг ойртсоор байгааг “Айвенхоу Майнз” буюу “Тurquoise Hill Resources” онцолж байгаа энэ үед бас нэгэн анхаарал татахуйц үйл явдал өрнөж эхлэв. Энэхүү төсөл амжилттай эхлэхийн өмнө хэд хэдэн ажил үлдээд байсан нь зах зухаасаа бүтэж биелэх болсон нь сайн хэрэг юм.
Америкийн зах зээлд Монголын компани анхдагч хувьцаа санал болгоно
“Нью Грата” Монголын хуулийн фирм нь Америкийн “Кауфман энд Канолэс” (Kaufman & Canoles) хуулийн фирмтэй хамтран 2012 оны 10 дугаар сарын 11-ны өдөр Чингис Зочид Буудалд “Америкийн хөрөнгийн зах зээлд Монголын компани анхдагч хувьцаа санал болгох” семинар зохион байгуулах гэж байна.