Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Америкийн зах зээлд Монголын компани анхдагч хувьцаа санал болгоно “Нью Грата” Монголын хуулийн фирм нь Америкийн “Кауфман энд Канолэс” (Kaufman & Canoles) хуулийн фирмтэй хамтран 2012 оны 10 дугаар сарын 11-ны өдөр Чингис Зочид Буудалд “Америкийн хөрөнгийн зах зээлд Монголын компани анхдагч хувьцаа санал болгох” семинар зохион байгуулах гэж байна.
Mining Journal Awards 3 дахь жилдээ Уул уурхай, эдийн засгийн мэргэжлийн анхны сэтгүүл Mongolian Mining Journal-аас уул уурхайн салбарын шилдгүүдийг тодруулах “Mining Journal Awards”-ыг гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Энэ жилийн “Mining Journal Awards 2012” арванхоёрдугаар сард болно.
Азийн эдийн засгийн өсөлт удааширна Дэлхийн эрдсийн зах зээлийн эрэлтийн дийлэнх хэсгийг бүрдүүлдэг Хятад улсын эдийн засгийн байдал таагүй байгаа нь өнөөдөр бас нэгэн үзүүлэлтээр тодорхой болов. Учир нь тус улсын Худалдааны менежерийн индекс буюу PMI өнгөрсөн есдүгээр сард 53.7 гарсан нь өнгөрсөн наймдугаар сарын 56.3 үзүүлэлттэй харьцуулахад нэлээд доогуур гарчээ.
РЖД “Транссиб-2” төслийг хэрэгжүүлэх санал дэвшүүллээ Оросын төмөр зам /РЖД/ зорчигч болон ачааны чингэлгийг хурдны замаар тээвэрлэх Транссиб-2 төслийг хэрэгжүүлэх санал дэвшүүлж байгаа тухай тус компанийн ахлах менежер Денис Муратов мэдэгджээ. Транссиб-2 төсөл нь 7000 км гаруй урттай, зорчигч тээврийн галт тэрэг 200км/ц, чингэлэг тээврийнх 140км/ц хурдны төмөр зам юм. Төслийг хэрэгжүүлэх хугацаа найман жил бөгөөд 186 тэрбум орчим рублийн өртгөөр барьж байгуулах аж.
СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ САЛБАРТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА АЖ АХУЙН НЭГЖИД ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ЗОХИЦУУЛАХ ТУХАЙ 1.1.Энэ хуулийн зорилт нь үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид хөрөнгө оруулж байгаа гадаадын хөрөнгө оруулагч, түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээд болон гуравдагч этгээдийн хөрөнгө оруулалтыг зохицуулах, тэдгээрт зөвшөөрөл олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Дэлхийд танил ч Монголд шинэ-“нийгмийн лиценз” Перу улсын хойд хэсэгт орших “Конга” алт зэсийн томоохон төсөл 2015 оноос үйлдвэрлэлээ эхлэх төлөвлөгөөтэй. Гэвч нутгийн иргэдийн хүчтэй эсэргүүцлийн улмаас төсөл хэрэгжүүлэгч “Ньюмонт” компани 4,8 тэрбум ам.долларын хөрөнгө зарцуулсан уурхайгаа хаахад хүрсэн юм.
БАЛГАСЫН УЛААН НУУРЫН ГАЗРЫН ДООРХИ УСНЫ ОРДЫН НӨӨЦ Олон улсын гидрогеологичдын ассоциацийн гишүүн, Монгол-Голландын хамтарсан усны нэгдсэн менежментийг бэхжүүлэх төслийн эксперт, шинжлэх ухааны доктор Н.Жадамбаа. Тавантолгой ордын нүүрсийг олборлон баяжуулах үйлдвэрийн цогцолборын ус хангамжийн эх үүсвэр нь 2010 оны эхэн үеийн судалгааны түвшинд Балгасын (Балгас) улаан нуур, Наймдайн талын газрын доорхи усны ордууд болж болохын дотор Балгасын (Балгас) улаан нуурын газрын доорхи усны орд голлох ач холбогдолтой байхаар байгаа юм.
Эрсдэлийн “вакцин” – Хаалтын бодлого Эрсдэлийн “вакцин” – Хаалтын бодлого
Алтны үнэ 1900 ам.долларт хүрнэ Япон улсын хэрэглээний үнийн үзүүлэлт сүүлийн 16 сарын хугацаан дахь хамгийн доод түвшинд хүрч, Хятадын компаниудын ашиг орлого таван сарын турш дарааллан буурч, евро бүсийн орнууд бүхэлдээ өрийн хямралд автаад буй. Дэлхийн эдийн засгийн өсөлт удаашраад байгаа энэ үед олон улсын зах зээл дэх алтны үнэ төдийлөн тогтвортой биш ч өссөөр байна.
Коксжих нүүрсний үнэ бууралттай хэвээр байна Дэлхийн зах зээлд ган үйлдвэрлэлийн гол түүхий эдийн нэг төмрийн хүдрийн үнэ харьцангуй өсөлттэй байгаа ч коксжих нүүрсний үнэ бууралттай хэвээр байна. Өнгөрсөн лхагва гаригийн байдлаар Австралийн боомтууд дээр нэг тонн коксжих нүүрсний үнэ чанарын үзүүлэлтээсээ хамаараад 124-140 ам.доллар/тонн байжээ.
Трансвест Монгол Сургалтын Институт албан ёсны нээлтээ хийлээ “Трансвест Монгол” ХХК нь 2010 онд хоёр ажилтантай байгуулагдаж байсан бол өнөөдөр 270 гаруй ажилчин, орчин үеийн тоног төхөөрөмж бүхий “Мэргэжлийн Сургалтын Институт”, материаллаг баазаас бүрдсэн гурван томоохон салбартай болон өргөжжээ.
Геологийн төв лаборатори шинэ ICP-MS төхөөрөмжтэй боллоо ГТЛ элементийн шинжилгээний технологиор тэргүүлж буй ICP-MS төхөөрөмжийг Монголд анх удаа Геологийн төв лаборатори суурилуулж, ажиллуулж эхлээд байна.
Сайншандын цогцолборт хөрөнгө оруулагчид уулзлаа Олон улсын төслийн санхүүжилтийн ассоциациас /IPFA/ Монгол улсад анх удаа “Төслийн санхүүжилт ба Монголд хөрөнгө оруулах боломж” сэдэвт уулзалтыг “Blue Sky”-д зохион байгууллаа. Уулзалтыг Монголын анхны төслийн санхүүжилтын компани “Либерти партнерс”, “”Сидлей Аустин” хууль зүйн фирм хамтран зохион байгуулж, “Рио Тинто” групп ивээн тэтгэжээ.
АРАВ ДАХЬ “ДИСКОВЕР” ЮУГ ОНЦЛОВ? Уул уурхайн салбарын өнгийг тодорхойлдог хөрөнгө оруулагчид дэлхийн өнцөг булан бүрээс Улаанбаатарыг зорин ирэх болсоор 10 дахь намраа үзэж байна. Олон улсын хөрөнгө оруулагчдын энэхүү чуулга уулзалтын цар хүрээ, агуулга жилээс жилд тэлж буйг арав дахь “Discover”-т тавигдсан илтгэлүүдийн чансаагаар шинжиж болохоор.
“Винсвэй” компаниас “Чалко” татгалзав Монголын нүүрсний ложистикийн хамгийн гол компаниудын нэг “Винсвэй” компанийг Хятадын төрийн өмчийн “Чалко” компани худалдаж авах тухайгаа өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлээр мэдэгдсэн билээ. Тус компанийн 30 хувийг “Чалко” компани авах тухай мэдээлэл цацагдмагц “Винсвэй” компанийн хувьцаа багагүй хувиар өсч, 1.88 хонконг доллар болсон юм.
“Эрдэнэс Тавантолгой” хоёр дахь уурхайгаа нээлээ 2012.10.01 “Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит хувьцаат компани Тавантолгойн нүүрсний орд дээр хоёр дахь уурхайгаа нээж, Баруун Цанхийн талбайд уурхайн ам нээх, хөрс хуулалтын ажлаа намрын дунд сарын билигт сайн өдөр эхэллээ.Тус компани 2010 онд Цанхийн Зүүн талбай дээр эхнийхээ уурхайг нээж байсан бол энэ удаа коксжих нүүрсний нэг гол талбай болох Цанхийн Баруун хэсэг дээр хоёр дахь уурхайгаа ийнхүү албан ёсоор нээлээ.
СТРАТЕГИЙН ОРДОД НЭР ДЭВШИГЧ 39 ОРД Тодорхой орд газруудыг стратегийн ордод хамааруулах тухай УИХ-ын 27 дугаар тогтоол 2007 онд батлагдсан билээ. 27 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар 15 ордыг стратегийн орд газарт хамааруулсан бол хоёрдугаар хавсралтад нэр бүхий 39 орд болон тогтоол батлагдсанаас хойш нөөц нь илэрсэн ордуудын нөөцийг нарийвчлан тогтоож, стратегийн орд газарт хамааруулах эсэхийг УИХ-д өргөн мэдүүлж, шийдвэрлүүлж байхыг Засгийн газарт даалгасан байдаг.
Австралийн нүүрсний магнат олборлолтоо танав Австралийн нүүрсний томоохон олборлогчдын нэг “Англо Американ” компани ирэх саруудад олборлолтоо багасгахаар болсноо өнгөрсөн лхагва гарагт мэдэгдээд байна.