Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Иан Браун: Даатгалтай компани эрсдэлээ удирддаг бас шийдвэрлэж чаддаг Монголд уул уурхайн салбар идэвхтэй хөгжиж байгаа энэ цаг үед манай улс энэ салбараасаа найдвартай тогтвортой ашиг хүртэж чаддаг байхын тулд тэрхүү нөхцөл боломжийг бүрдүүлсэн байх нь хамгийн чухал болоод байна. Хариуцлагатай, үр ашигтай уул уурхайг хөгжүүлэхэд нарийн боловсронгуй хууль эрх зүйн орчин, дэвшилтэт технологи, зах зээлийн таатай орчин зэрэг олон хүчин зүйл чухал.
МОНГОЛ БОЛ ШИНЭЭР ГАРЧ ИРЖ БАЙГАА НҮҮРСНИЙ ОРОН Энэ бол нүүрсээр дагнан олон улсын хурал зохион байгуулдаг “Коалтранс конференсес” компанийн Монгол улсад өгсөн үнэлгээ. Тиймдээ ч дэлхийн нүүрсний гол зангилаа газруудад зохион байгуулдаг хурлынхаа үдлэх нэг газраар Монголыг сонгожээ. Өнгөрсөн тавдугаар сарын 23-24-ний өдрүүдэд “Коалтранс Монгол” буюу “Коалтранс конференсес”-ийн Монголд зохион байгуулсан хоёр дахь хурал болж өндөрлөлөө.
УУЛ УУРХАЙН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН СТРАТЕГИЙН ШИНЭ ХАНДЛАГА Хурлын зорилгыг бодохоор тогтвортой хөгжлийн стратегийг шууд яримаар ч юм шиг. Хурлын агуулгыг 90 жилийн ойтой холбон бодохоор өнгөрсөн цагаа эргэж санамаар ч юм шиг. “Шинжлэх ухааны өнгөрсөн үеийн тухай огт мэдэхгүй юм уу, тун бага мэдэх, эсвэл түүний зөвхөн өнөөгийн байдлыг мэдэх төдий байх нь тухайн шинжлэх ухааны дөнгөж талыг мэдэж буй хэрэг” гэж Германы эрдэмтэн Эрнст Лееманы хэлснийг бодохоор өмнөх үе рүүгээ жаахан хармаар ч юм шиг.