Шинэ мэдээ
Хонконгийн бирж “Лондон”-ы металын биржийг худалдаж авна
Дэлхийн гол санхүүгийн төвүүдийн нэг Хонконгийн бирж Лондоны Металын биржийг 1.39 тэрбум фунт стерлинг буюу 2.16 тэрбум ам.доллараар худалдаж авах саналыг өнгөрсөн долоо хоногт тавьжээ. Энэхүү тохиролцоо нь дэлхийн металын хамгийн том худалдааны газрыг Азийн хөрөнгө, санхүүгийн тэргүүлэх төвтэй нэгтгэх алхам гэж хоёр тал онцлон ярьжээ. “LME Holdings” компанийг худалдаж авах энэхүү ажил нь бидний хувьд эрдсийн түүхий эдийн зах зээлд дэлхийд тэргүүлэгч байр сууринд хүрэх ховорхон боломж юм.
”Саусгоби Сэндс” зам барьж эхэллээ
“Саутгоби Ресорсез” -ийн Монгол дахь охин компани “Саутгоби Сэндс” компани “Овоот толгой” коксжих нүүрсний ордоос “Шивээ хүрэн”-гийн боомт хүртэлх хатуу хучилттай замын ажлаа эхлүүлснээ өчигдөр мэдээллээ. Энэхүү замын бүтээн байгуулалтын ажлын нээлт өнгөрсөн бямба гаригт болжээ.
Гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулсан олон улсын туршлагууд
Стратегийн ач холбогдолтой аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль батлагдаад удаагүй байна. Хуулийн заалтууд ерөнхий, тодорхойгүй зүйлс олон байгаа тухай гадаадын хөрөнгө оруулагчид ярьж байгаа бол дотооддоо энэ хуулийг дэмжих хандлага давамгайлж байгаа юм.
ОУВС-гийн нөөц хөрөнгийг нэмэгдүүлэхээр болжээ
Мексикийн Лос-Кабос хотноо “Их хорь”-ийн орны Дээд хэмжээний уулзалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Уулзалтын эхний өдрийн үр дүнгээр БРИКС-ийн орнууд Олон улсын валютын санд /ОУВС/ нэмэлт нөөц хөрөнгө оруулахаар болжээ. Тодруулбал Орос, Энэтхэг, Бразил тус бүр 10 тэрбум, Өмнөд Африк хоёр тэрбум, Хятад 43 тэрбум ам.долларыг тус тус хандивлах аж.
Професи Валегийн лицензийг авна
Монголд хоёр ч томоохон нүүрсний ордод үйл ажиллагаа явуулж буй “Професи Коал” компани Бразилийн “Вале” компанийн Монгол дахь охин компани “Тефис Майнинг” компаниас нүүрсний лицензүүдийг нь худалдан авахаар болжээ. Хоёр тал энэхүү худалдааны гэрээг Ашигт малтмалын газарт зөвшөөрөл авахаар хүргүүлээд байгаа ажээ.
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн томоохон хохирогч нь Монгол улс
Жил бүрийн зургадугаар сарын 17-ны өдрийг дэлхий даяар Цөлжилттэй тэмцэх өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жил “Эрүүл хөрс амьдралын үндэс. Газрын хомсдлыг зогсооцгооё” уриан дор цөлжилттэй тэмцэх өдрийг тэмдэглэж байна. Хөрс бол дахин сэргээгдэхгүй, дэлхийн хамгийн үнэт баялаг юм.
Айвенхоу-гийн захирлууд хамгийн өндөр цалинтай
Канадын компаниудын хамгийн өндөр цалинтай 100 захирлын жагсаалтыг саяхан “Vancouver Sun” хэвлэл гаргажээ. Үүний эхний гурван байрыг “Айвенхоу Майнз” компанийн гурван удирдах ажилтан тэргүүлжээ. Бидний сайн мэдэх, дөнгөж саяхан Айвенхоу-гийн ТУЗ-ийн тэргүүний суудлаа хүлээлгэн өгсөн Роберт Фридланд 2011 онд 12.6 сая долларын цалин орлоготой ажилласан үзүүлэлтээрээ гуравдугаар байранд жагсчээ.
Хөрөнгө оруулалтыг үргээх биш бүртгэх механизм руу шилжинэ
Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль өнгөрсөн сарын 17-ны өдөр батлагдлаа. Mongolian Mining Journal энэхүү хуулийг бүрэн эхээр нь хүргэж байна. Анх яригдаж эхлэхдээ олон салбар, үйл ажиллагааг хамарч, хөрөнгө оруулагчдын төдийгүй монгол компаниудыг “түргэн” авахуулсан уг хууль нэлээд “зөөлөрч” батлагдсан гэхэд болно.
“Их хорь”-ийн Дээд хэмжээний уулзалт эхэллээ
Мексикийн Лос-Кабос хотноо “Их хорь”-ийн орнуудын Дээд хэмжээний уулзалт өнөөдөр эхэлж байна. Чуулга уулзалтын гол сэдэв нь Евро бүсийн орнуудын өрийн хямрал байх юм. Өдөр ирэх тусам сунжирч байгаа өрийн асуудлаас үүдэн Евро бүсийн орнууд дэлхийн эдийн засагт эзлэх байр суурь, нэр хүндээ алдсаар байна.
Орос нүүрсний экспортоо Хятад руу хандуулна
Өнгөрсөн сараас эхлэн Оросын уул уурхайн салбар дахь хувийн хэвшлийн томоохон компани болох En+ групп Хятад руу эрчим хүчний нүүрс экспортолж эхэлжээ. Учир нь нүүрсний зах зээл сүүлийн хугацаанд улам “суларсаар” байгаа тул экспортоо Хятад руу чиглүүлэх бодлого баримталж буйгаа En+ группын Ерөнхий захирал Андрей Чурин мэдэгджээ.
“Дисковер Монголиа” чуулга уулзалтын 10 жилийн ой тохиож байна
Олон улсын уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчдын томоохон чуулга уулзалт “Дисковер Монголиа-2012”-ийг энэ жил наймдугаар сарын 30, 31-нд зохион байгуулахаар болжээ. Тус чуулга уулзалтыг өмнө нь уламжлал ёсоор есдүгээр сарын 6-8-нд товлож байсан ч тодорхой шалтгааны улмаас наашлуулсан гэж “Дисковер Монголиа”-г зохион байгуулах хорооны ажилтнууд мэдэгджээ.
Metso Монголд хамгийн сайн тохирно
Финландад төвтэй “Metso” компани дэлхийн улс орнуудад уул уурхай болон барилгын чанартай тоног төхөөрөмж, үйлчилгээгээрээ бүрэн танигдсан компани юм. Монголын компаниудын хувьд ч “Мetso” “хуучин танил” нь гэж хэлж болно. Мөн эрчим хүч, дахин боловсруулах чиглэлийн үйлдвэрийн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг байна.
Аюулгүй ажиллагааны туршлага судална
Уул уурхайн хөгжлийн гол хэмжүүрүүдийн нэг бол аюулгүй ажиллагаа билээ. Уул уурхайн үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны нийгэмлэгээс /УУҮААН/ хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр туршлага судлах аялалыг “Оюутолгой” компанийн уурхайн талбайд зохион байгуулах гэж байна. Аялалд оролцох хүсэлтэй УУҮААН-ийн гишүүн байгууллагууд энэ сарын 20 хүртэл бүртгүүлэх боломжтой.
Европ цөмийн реакторуудаа хааж байна
Европын холбооны улс орнууд 2030 он гэхэд цөмийн 150 станцаа бүрэн хаах төлөвтэй байгааг “ГлобалДата” байгууллага мэдээлжээ. Гэхдээ АНУ, Хятад зэрэг улс орон цөмийн эрчим хүчний хэрэглээг хязгаарлах бодлого төдийлөн байхгүй байгаа ажээ.
Оросын төрийн өмчит компаниудыг хувьчлах хөтөлбөр батлагдав
ОХУ-ын Засгийн газар 2016 он хүртэлх хувьчлалын өргөтгөсөн хөтөлбөрийг баталжээ. Энэхүү хөтөлбөрт “ВТБ” банк, “Аэрофлот”, “Оросын төмөр зам”, “РОСНАНО”, “Шереметьево” олон улсын нисэх онгоцны буудал, “Уралвагонзавод” галт тэрэгний үйлдвэр, Архангельскийн усан флот, Ульяновын автомашины үйлдвэр, “Роснефть” зэрэг тус улсын төрийн өмчит томоохон хувьцаат нийгэмлэгүүд багтсан байна.
Зэс, газрын тосны үнэ өсөв
Сүүлийн хоёр долоо хоногийн туршид эрчимтэйгээр буураад байсан эрдсийн түүхий эдийн үнэ өнөөдөр багагүй хувиар өслөө. Учир нь өнөө өглөө Европын холбоо Испанийн банкны салбарт зориулж 100 тэрбум еврогийн зээл олгохоор шийдвэрлэжээ. Түүнчлэн дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох Хятадын импорт өнгөрсөн тавдугаар сард өнгөрсөн оны мөн үеийнхтэйгээ харьцуулахад 12.7 хувиар, мөн экспортын хэмжээ 15 хувиар дээшилсэн нь эрдсийн зах зээл сэргэхэд нөлөөлжээ.
Даланзадгад Ухаахудагаас аваарын нөхцөлөөр цахилгаан авна
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын дулааны цахилгаан станц өнгөрсөн өвлийн турш доголдож иргэдийг зутраасан билээ. Өчигдөр Ухаахудагийн цахилгаан станцыг Даланзадгадтай аваарын нөхцөлөөр холбосон байна. Ингэж холбосноор Даланзадгадын ДЦС-д гэмтэл гарч зогсоход хүрвэл Ухаахудагаас 1.8МВт эрчим хүч авах боломжтой болж байгаа юм.
Коксжих нүүрсний үнэ 10 хувиар буурна
Австралийн “Commonwealth” банк коксжих нүүрсний ойрын гурван жилийн хугацаан дахь үнийн урьдчилсан тооцоог гаргажээ. Тус банкны тооцоолж буйгаар Австралийн коксжих нүүрсний үнэ 2013 он гэхэд одоогийнхоос 10 хувиар буурч 213 ам.доллар/тонн болох ажээ.