Шинэ мэдээ
Нүүрсний эрэлт ба нүүрсний үнэ
Бид энэ тайлангаар дамжин MEC-гийн хувьцааг дахин танилцуулж байна. Энэхүү компанийн зах зээлийн үнэлгээ бидний хийсэн суурь үнэлгээтэй төстэй гарсанд энэ хувьцааг авах эсвэл зарах шийдвэр дээр одоогоор азнахыг бид санал болгож байна. »»Хөшөөтийн уурхайгаас 10 сая хүртэлх тонн нүүрсийг 2010-аас 2020 оны хооронд худалдах гэрээг 2009 онд хийсэн.
Замын шилдэг техник, технологиудыг танилцууллаа
Урин цагийг дагаад барилга, авто замын бүтээн байгуулалтын ажлууд эхэлдэг. Энэ жил авто замын салбарт ихээхэн хөрөнгө оруулалт хийгдэж, томоохон бүтээн байгуулалтууд өрнүүлэхээр төлөвлөөд байгаа.
Уул уурхайн компаниуд “хүч түрэн” орж ирж байна
ТОП аж ахуйн нэгжүүдийн шагнал гардуулах ёслол Монголын Худалдаа Аж үйлдвэрийн Үндэсний танхимд / МҮХАҮТ/ өчигдөр боллоо. Уг арга хэмжээг МҮХАҮТанхим, Монгол Улсын Засгийн газартай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд энэ жил 11 дэх удаагаа зохион байгуулагдсан юм.
Болор бол жинхэнэ стратегийн бүтээгдэхүүн
Өнөө үед байгаль экологид ээлтэй сэргээгдэх эрчим хүч ашиглахыг дэлхий даяар эрмэлзэж байна. Өргөн уудам нутагтай манай орны сум суурин бүрийг нийтэд нь эрчим хүчний нэгдсэн системд холбоход хүндрэлтэй. Алслагдсан хөдөө орон нутагт сэргээгдэх эрчим хүч ашиглахыг хамгийн тохиромжтой арга зам гэдэг.
Хятад Монголын хөрөнгө оруулалтын чуулган болно
Хятадын LONGAN хууль зүйн фирм, VOLVO барилгын тоног төхөөрөмжийн групп хамтран ирэх сарын 18-ны өдөр “Хятад Монголын хөрөнгө оруулагчдын чуулган 2012”-ыг Бээжин хотноо зохион байгуулахаар болжээ. Энэ удаагийн чуулганаар хоёр улсын бизнесийн байгууллагууд хамтран ажиллах төслөө танилцуулахаас гадна Монголын уул уурхай, барилгын салбарт хөрөнгө оруулах боломжууд, хууль эрхзүйн орчны талаар хэлэлцэх юм.
“Юмералла Ресурс” пүрэв гаригт IPO хийнэ
Монголд ашигт малтмалын хайгуул явуулж байгаа Австралийн “Юмералла Ресурс” компани Австралийн хөрөнгийн бирж дээр IPO хийхээр болжээ. Австралийн хөрөнгийн биржийн зүгээс тус компанийн хувьцааг бүртгэж авахыг зөвшөөрсөн байна. Ирэх сарын гурван буюу пүрэв гаригт хувьцааны арилжааг эхлэх аж.
Рио Тинто Мозамбекээс нүүрс экспортолно
Уул уурхайн гигант Рио Тинто Мозамбекээс анх удаа нүүрс олборлож экспортлохоор болсноо өнөөдөр мэдээлжээ. Тус компани Мозамбекийн Моатизийн нүүрсний сав газарт олборлолт явуулах юм байна. Ирэх сарын дундуур гэхэд анхны экспортоо Азийн зах зээл, тэр дундаа Энэтхэг рүү гаргах юм байна.
Уул уурхайн салбарын ахмадууд зөвлөлдөнө
Эрдэс баялаг, эрчим хүчний яам /ЭБЭХЯ/, Ашигт малтмалын газар /АМГ/, Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци /МУУҮА/ хамтран “Эрдэс баялгийн салбарын ахмадын нэгдсэн зөвлөгөөн”-ийг энэ сарын 27-нд Улаанбаатар зочид буудалд зохион байгуулах аж.
Орос Итали газрын тосны салбарт хамтарна
Оросын газрын тосны магнат “Роснефть” Хойд мөсөн далайн Баренцын тэнгис, мөн Хар тэнгисийн хэсгээс газрын тос олборлох төслүүдэд гадаадын компаниудтай хамтрах бодлого баримталж байна. Саяхан тус компани АНУ-ын “ExxonMobil”-тай 500 тэрбум ам.долларын гэрээ байгуулсан бол өчигдөр Италийн “Eni” компанитай 125 тэрбум ам.долларын гэрээ байгуулжээ.
Тавантолгойн хөрөнгө оруулагчаар “Пибоди”-г тодруулахгүй байж магадгүй
Тавантолгой ордыг гадаадын хөрөнгө оруулагчгүйгээр ашиглах шийдвэр гарч магадгүй талаар “Эрдэнэс Тавантолгой” компани мэдээлжээ. “Эрдэнэс Тавантолгой” компанийн Уул уурхай хариуцсан захирал Грэм Хэнкок Тавантолгойн Баруун Цанхийн хөрөнгө оруулагчаар оролцох талуудыг тодруулахад тун хүндрэлтэй байгааг ярьжээ. Түүний үзэж буйгаар хэрэв талуудтай гэрээ хэлэлцээрт хүрч чадахгүй бол “Эрдэнэс Тавантолгой” дангаараа ордыг олборлох ажээ.
Exxon ногдол ашгийн хувиа нэмлээ
АНУ-ын газрын тос, байгалийн хий үйлдвэрлэлийн “Exxon Mobile” компани ногдол ашгаа 21 хувь болгон нэмэгдүүлснээ мэдэгджээ. Ингэснээр ногдол ашгийн хувь хэмжээгээр дэлхийд тэргүүлэгч компани болж байна. Тус компанийн нэгдүгээр улиралд олгож байсан нэгж хувьцааны 0,47 ам.долларын ногдол ашиг хоёрдугаар улиралд 0,57 ам.доллар болон нэмэгдэх аж.
“Занарын тэсрэлт”-д Монгол нэгдэнэ
“Өнгөрсөн жилүүдэд томоохон гэрээ хэлэлцээр дээр ажилласаар шатдаг занарыг анхаарч амжсангүй. Одоо үлдсэн багахан хугацаагаа занарт зориулна” хэмээн ЭБЭХ-ний сайд Д.Зоригт Эдийн засгийн форумын үеэр хэлсэн юм. Эрчим хүч, нефтийн нөөц дуусахад шатдаг занар “амь тариа” болно гэдгийг бүгд мэддэг байсан ч төдийлөн сонирхож байсангүй.
“Чалко”-гийн дараагийн нүүдэл “Винсвэй”-г чиглэв
Хятадын төрийн өмчийн компани “Чалко” энэ сарын эхээр Монгол дахь 700 сая тонны нөөцтэй ордуудыг авах гэрээг “Саутгоби Ресурс” компанитай хийсэн юм. Энэ баялгийг тус компани 900 гаруй сая ам.доллараар авахаар болсон. Тэгвэл өчигдөр “Чалко” Монголын нүүрсний ложистикийн системийг атгадаг “Винсвэй” компанийн 29.9 хувийг худалдаж авахаар тохиролцсоноо мэдэгджээ.
Вьетнам гадны хөрөнгө оруулагчдыг ихээр татах болжээ
Вьетнамы улсын биржийн индекс сүүлийн 11 сарын хугацаанд дээд амжилтаа тогтоож, хилийн чанад дахь хөрөнгө оруулалтын сангууд нийтдээ 91 сая ам.долларын үнэ бүхий хувьцаа худалдан авсан байна. Хятад, Энэтхэгийн дараа Вьетнам гадны хөрөнгө оруулагчдыг хамгийн ихээр татах улсын нэг болжээ. Тус улс гадаадын хөрөнгө оруулагчдыг татах Хятадын туршлагыг амжилттай нэвтрүүлж байгаа юм.