Шинэ мэдээ
Хятадын нүүрсний хэрэглээ ба Монгол
Манай өмнөд хөрш БНХАУ аж үйлдвэрлэлийн зах зээл дэх хамгийн том тоглогчдын нэг бөгөөд үйлдвэрлэлтэй холбоотойгоор нүүрсний хэрэглээгээрээ дэлхийд
Зэсийн үнийн уналт худалдан авалтыг эрчимжүүлэх төлөвтэй
Цахилгаан тээвэр болон сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ өсөхийн хэрээр ойрын хэдэн жилд зэсийн зах зээл дэх хөрөнгө оруулагчдын оролцоо улам ихсэх төлөвтэй байна гэж Citigroup Inc Хөрөнгө оруулалтын банк мэдээллээ.
Зэс бол дэлхийн эдийн засгийн идэвхжлийг илэрхийлдэг гол металл. Сүүлийн саруудад барилгын болон өргөн хэрэглээний барааны эрэлт хэрэгцээ буурсантай холбоотой зэсийн үнэ мөн унасан.
Сүхбаатар аймаг дахь уул уурхайн компаниуд орон нутагтай хамтарна
Сүхбаатар аймаг-Хөгжилд хамтдаа” хөрөнгө оруулалт хөгжлийн чуулганыг Баруун-Урт хотод тавдугаар сарын 21-нд зохион байгууллаа. Энэ удаагийн чуулганд УИХ болон Засгийн газрын гишүүд, яам агентлагийн удирдах албан тушаалтнууд, үндэсний шилдэг хөрөнгө оруулагч, үйлдвэрлэгч, бизнес эрхлэгч нарын төлөөлөл, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөлөн буйр, Шилийн гол аймгуудын Засаг дарга, Хэнтий, Дорнод аймгийн удирдлагууд, орон нутгийн болон бусад аймаг, орон нутгийн бизнес эрхлэгчид оролцлоо.
Хятадын хөрөнгө оруулалт Дундад Ази руу чиглэж байна
Хятад, Казахстан улсууд Бахты-Аягоз бүсэд шинэ төмөр зам болон хилийн боомт байгуулахаар төлөвлөж байна. Шинэ зам ашиглалтад орсноор ачаа тээвэрлэх хугацаа богиносно гэсэн хүлээлт байна. Энэ тухай Казахстаны Ерөнхийлөгч Токаев 5 дугаар сарын 24-нд болсон Евразийн Эдийн засгийн форумын үеэр мэдэгдэв.
Мянганы эрэл ба Монгол
Герман улс критикал эрдэс баялгийн нөөц ихтэй Чили, Индонез, Намиб зэрэг улсад өөрсдийн боловсруулах үйлдвэртэй болж, Хятадын хамаарлыг бууруулахад тусална хэмээн тус улсын Канцлер Олаф Шульц саяхан мэдэгдсэн. “Хэрэв түүхий эд байгаа тэр газруудад нь боловсруулах олон үйлдвэр байгуулж чадвал тухайн бүс нутагт ихээхэн үр өгөөж өгөхөөс гадна ирээдүйд зөвхөн нэг нийлүүлэгчтэй байхаа больж даатгагдана гэсэн үг” хэмээн тэрбээр ярьжээ.
Норникель орлогынхоо бараг талыг Ази тивээс олдог
Оросын хамгийн том уул уурхайн компани “Норильск никель” орлогынхоо бараг тал хувийг Ази тивээс олж, харин Европ дахь борлуулалт нь буурч байна. Энэ нь дэлхийн түүхий эдийн урсгал өөрчлөгдөж байгаагийн бас нэг нотолгоо юм.