Шинэ мэдээ
Chinalco Перугийн зэсийн уурхайн өргөтгөлийн ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна
Хятадын Chinalco компанийн Перу дахь салбар 6 дугаар сард багтааж, Перугийн өмнөд хэсэгт орших Торомочогийн зэсийн уурхайн 1.3 тэрбум ам.долларын өртөгтэй өргөтгөлийн ажлыг эхлүүлэх ёстой гэж тус хэлтсийн Гүйцэтгэх захирал мягмар гарагт мэдэгдэв.
Андын нуруунд оршдог Жунин мужид арван жилийн өмнө эхэлсэн төслийн шаардлагатай бичиг баримтыг Перугийн Засгийн газар ойрын 30 хоногийн дотор батлах байх гэж найдаж байгаагаа Chinalco Peru компанийн Ерөнхийлөгч Сюдун Жан илэрхийллээ.
ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТТЭЙ САР
Манай улсын эдийн засгийн төлөвийг Азийн хөгжлийн банк болон Дэлхийн банк тодорхойллоо. Тодруулбал, АХБ жил бүр
“ЭРДЭНЭС МОНГОЛ”-ын шинэчлэл
Компанийн үйл ажиллагаа эхлээд 15 жил өнгөрсөн боловч энэ хугацаанд есөн удаа удирдлагаа сольж, компанийн дүрэмдээ хоёр удаа шинэчлэл хийсэн байна. Гэхдээ...
Уул уурхайн салбарын ТОП-10
2022 оны ТОП-100 ААН-ийг эрэмбэлэхдээ төрийн өмч давамгайлсан ААН-ийг оролцуулаагүй бөгөөд 51 ба түүнээс дээш хувь нь хувийн өмчит аж ахуйн нэгжүүдийн мэдээлэлд үндэслэн эрэмбэлсэн байна.
ТОП-100 АЖ АХУЙН НЭГЖИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ОРОЛЦООГ ӨСГӨНӨ
ТОП-100 ААН-ийг хөрөнгийн зах зээлд IPO хийх, компанийн бонд гаргахад тавигдаж буй шаардлага, үе шатыг багасгаж, бодлогоор дэмжлэг үзүүлэн тэдгээрийн идэвх сонирхол, оролцоог нь өсгөх замаар хөрөнгийн зах зээлийн хөгжлийг хурдасгаж, эдийн засагт гүйцэтгэх үр нөлөөг сайжруулах зорилгоор 2023-2024 онд хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээний хөтөлбөрийг баталж, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин нар гарын үсэг зурлаа.
ШИВЭЭХҮРЭН-СЭХЭ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН АЖИЛ ЭНЭ САРД ЭХЭЛНЭ
Өнөөдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар баруун босоо буюу Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн нарийн царигтай төмөр замын бүтээн байгуулалтыг гүйцэтгэх эрхийг Нарийнсухайтын төмөр зам ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.
Эргэн сануулахад, 2018 оны наймдугаар сарын 1-ний өдөр Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн хилийн боомтын төмөр замыг барих тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоол гарч байсан юм. Тус төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг энэ сарын сүүлээр эхлүүлж, 2023 оны 10 дугаар сарын сүүлээр ашиглалтад оруулахаар төлөвлөж байна гэж УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт мэдээлэв.
Геологи, хайгуулын ажлыг орчин үеийн дэвшилтэт технологи, аргачлалаар гүйцэтгэх хамтын ажиллагаа эхэллээ
Геофизикийн судалгаагаар дэлхийд тэргүүлэгч Xcalibur компанийн гүйцэтгэх захирал Андрес Блэнко тэргүүтэй төлөөлөгчид Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын урилгаар Монгол Улсад хүрэлцэн ирж, хамтран ажиллах боломжуудыг судалж байна.
Канад Улсад болсон PDAC 2023 арга хэмжээний үеэр тус компанийн төлөөлөлтэй салбар яамны төлөөлөл уулзаж, харилцан хамтран ажиллах талаар хэлэлцэж, манай улсад айлчлахыг урьсан. Энэ хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар зочдыг хүлээн авч уулзан харилцан санал солилцлоо.
Аргентины литийн үйлдвэрлэлд ажлын байр нэмэгдэж байна
Аргентины Уул уурхайн хэлтсээс жил бүр гаргадаг статистик мэдээнд литийн салбар дахь ажил эрхлэлт өмнөх оны мөн үеэс 68%-иар өсч, 2023 оны 1 дүгээр сард нийт 1482 ажлын байр шинээр бий болсон гэж мэдээлжээ.
Тус улсын уул уурхайн салбарын нийт ажил эрхлэлт энэ оны эхний сард 7.9%-иар өсч, 37.850 ажлын байртай болсон нь урьд өмнө байгаагүй өндөр үзүүлэлт болж байна.