Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
"Mongolia Mining 2022" үзэсгэлэн "Mongolia Mining 2022" үзэсгэлэнгийн зохион байгуулагч "Minex Mongolia" ХХК-ийн Ерөнхий захирал Т.Баттулгатай ярилцлаа.
“Оюу Толгой” компанийн 14,2  тэрбум ам долларын 74 хувь нь үндэсний компаниудад "шингэсэн" “Уул уурхайн долоо хоног 2022” арга хэмжээ тав дахь өдөр “Оюу Толгой ХХК-ийн ханган нийлүүлэлтийн үзэсгэлэн”-гээр  “Шангри Ла” зочид буудалд үргэлжилж  байна.  Ханган нийлүүлэгчдийн нэг нь Оюу Толгойд ажлын хувцас нийлүүлдэг “Өлзийт мөнх овоо” компани. Гучаад ам бүлтэй энэ компанийн ажиллагсдын ная гаруй хувь нь Ханбогд сумын унаган иргэд гэнэ.
 Худалдан авалтад зарцуулсан 10 төгрөгийн 7 нь эх нутагтаа үлддэг            “Уул уурхайн долоон хоног 2022” арга хэмжээний дөрөв дэх өдөр “Оюутолгой ХХК-н ханган нийлүүлэлтийн үзэсгэлэн” Шангри ла зочид буудалд үргэлжилж байна. Энэ үзэсгэлэн хоёр өдөр гарна.
Mongolia Mining-2022 үзэсгэлэн нээлтээ хийлээ Уул уурхайн ханган нийлүүлэгчдийн хувьд зах зээлээ тэлж, бизнесээ өргөжүүлэх орчинг бүрдүүлж өгдөг  “Mongolia Mining” үзэсгэлэн “Степпе Арена” буюу “Мөсөн өргөө”-д анх удаа нээлтээ хийлээ. 11 дэх удаа зохион байгуулагдаж байгаа уг үзэсгэлэнд 200 гаруй компани оролцож, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчилж байна. Үзэсгэлэнгийн гол танхим болох мөсөн талбай дээр засах стэндүүдийн захиалгаар дүүрч хоёрдугаар давхартаа мөн засжээ. Уул уурхайн болон ханган нийлүүлэгчдийн хувьд хүсэн хүлээдэг арга хэмжээ болох нь эндээс харагдаж байлаа. “Mongolian Mining 2022” үзэсгэлэнд олон улсын байгууллагууд, ОХУ, Канад, Их Британи, Хятад, Турк, Австрали, Беларусь, Герман зэрэг орны 100 гаруй  байгууллага болон  Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ зэрэг уул уурхайн тэргүүлэх байгууллагууд оролцож байна. “Mongolia Mining” олон улсын уул уурхайн үзэсгэлэн  23-ныг  хүртэл “Степпе Арена” мөсөн өргөөд 3 өдрийн турш үргэлжлэх юм.
  Манай улсад 31 үүсмэл орд бий  “Уул уурхайн долоон хоног 2022” арга  хэмжээ гуравдах өдөртөө  Шангри-ла зочид буудалд үргэлжилж байна. Энэ өдрийн хуралдаануудаас сонирхол татсан нэгэн  сэдэв нь Ачит Ихт ХХК-иас зохион байгуулж байгаа “Үүсмэл ордын ашиглалт” онол парктикийн хурал байлаа.
Мөсөн өргөөнд “Mongolia Mining” үзэсгэлэн нээлтээ хийлээ Уул уурхайн ханган нийлүүлэгчдийн хувьд зах зээлээ тэлж, бизнесээ өргөжүүлэх орчинг бүрдүүлж өгдөг  “Mongolia Mining” үзэсгэлэн “Степпе Арена” буюу “Мөсөн өргөө”-д анх удаа  нээлтээ хийлээ.  11 дэх удаа зохион байгуулагдаж байгаа уг  үзэсгэлэнд  200 гаруй  компани оролцож, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчилж байна. 
“Mining week”  арга хэмжээ эхэллээ Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан анх удаа зохион байгуулж байгаа “Мining week” арга хэмжээ Шангри-ла зочид буудалд өнөөдөр эхэллээ.  Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам,  “Оюу Толгой” компани хамтран зохион байгуулж байгаа уг хурал есдүгээр сарын 19-23-ны өдрүүдэд долоо хоног үргэлжилж, УУХҮЯ, АМГТГ, ЭЗХЯ зэрэг төрийн байгууллагаас гадна  уул уурхайн салбарын төлөөлөл, хөрөнгө оруулагчид гээд  нийтдээ гурван мянга гаруй зочид төлөөлөгчид  оролцох юм.
“Трансвест Монголиа” ХХК-ийн агуулах засварын төвийн өргөтгөлийн нээлт Японы хүнд даацын тоног төхөөрөмжийн дэлхийд тэргүүлэх “Комацу” брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютер “Трансвест Монголиа” ХХК орчин үеийн дэвшилтэт технологи бүхий агуулах, засварын “Комацу” төвийн өргөтгөлийн “Grand Opеning Day” нээлтээ (08.16) хийлээ.
“Трансвест Монголиа” ХХК-ийн  агуулах засварын төвийн өргөтгөлийн нээлт  Японы хүнд даацын тоног төхөөрөмжийн дэлхийд тэргүүлэх “Комацу” брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютер “Трансвест Монголиа” ХХК  орчин үеийн дэвшилтэт технологи бүхий агуулах, засварын “Комацу” төвийн өргөтгөлийн “Grand Opеning Day” нээлтээ (08.16) хийлээ. “Комацу” төвийн өргөтгөлийн нээлтийн үйл ажиллагаанд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, “Трансвест Монголиа” ХХК-ийн Ерөнхий захирал Дэвид Төрнбулл болон Монгол дахь Элчин сайдууд, тус компанийн харилцагчид, гадаад, дотоодын бизнесийн байгууллагын төлөөлөгчид, хөрөнгө оруулагчид  оролцлоо. 
Уул уурхайгүй бол Монголын эдийн засаг байхгүй “Mining week” арга хэмжээ хоёрдох өдрөө  Шангри-ла зочид буудалд үргэлжилж байна. Өнөөдрийн үндсэн хуралдаан “Ашигт малтмал, газрын тосны хайгуул, олборлолтын өнөөгийн байдал”, “Эрдэс баялгийн салбарын хөрөнгө оруулалтын орчин хамтын ажиллагаа”, “Mine-golia-г хэн үгүй хийсэн бэ?”, “Эрдэс баялгийн салбар  ба хөрөнгийн зах зээл” зэрэг сэдвээр илтгэлүүд тавигдсан юм. 
“Монгол улсын шинэ алтны дүүргийг хөгжүүлэх нь” төслөө танилцууллаа Эрдэнэс  Монгол ХХК-ийн хөрөнгө оруулалтын төсөл,  Гурван тэс –XXV нүүрсний давхаргын метан хийн төслөө хөрөнгө оруулагчдад танилцууллаа. Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорейшн ХК-ийн  Бизнес Хөгжил Хариуцсан Дэд Ерөнхийлөгч А. Билгүүн  “Монгол улсын шинэ алтны дүүргийг хөгжүүлэх нь” төслөө танилцууллаа.
“Mining week”  арга хэмжээний хоёрдох өдөр “Mining week”  арга хэмжээ “Эрдэс баялгийн салбарын хөрөнгө оруулалтын орчин хамтын ажиллагаа” сэдвээр үргэлжилж байна.
Mongolia Mining 2022 үзэсгэлэн маргааш нээгдэнэ. Нээлтийн үйл ажиллагаа болон хөтөлбөртэй танилцана уу.
Нүүрсний орлогын “хоосон хөөрөгдөл” Нүүрсний салбарын өсөлт үнэмлэхүй өндөр түв­шинд хүрлээ. 2021 оны арваннэгдүгээр сард нүүрсний экспортын сарын орлого 600 сая ам.доллар давж алмайруулсан. Тэгвэл сүүлийн саруудад нүүрсний экспортын сарын орлого шинэ дээд амжилтуудыг дараалан үзүүлсээр байна. Зэсийг бараг мартаад, дан ганц нүүрсний экспортоороо манай улс хангалттай хөгжин цэцэглэх орлогын эх үүсвэртэй гэсэн итгэл төрүүлэхүйц үзүүлэлтүүд тодхон  зурайж эхлэв. Тийнхүү он гарсаар нүүрсний экспортын орлого дөрвөн тэрбум ам.доллар руу дөхсөөр, он дуусах үед чухам урьд хожид байгаагүй том дүн бидний сонорыг мялаах нь дамжиггүй. Энэ нь улсын эдийн засагт асар том түлхэц үзүүлж, төгрөгийн ханш, инфляцаас үүдсэн сөрөг уур амьсгалыг төвөггүйхэн эерүүлж чадна.  Гэвч хэвлэл мэдээллээр эдийн засагчид дүнсгэрдүүхэн байр суурь илэрхийлж суугаа нь тэд нүүрсний экспортын өсөлтийг умартсан хэрэг огтоос биш юм. 
“УУЛ УУРХАЙН ДОЛОО ХОНОГ 2022” ХОЁР ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА Арга хэмжээний хоёр дахь өдөр манай улсын ашигт малтмал, газрын тосны хайгуул, олборлолтын өнөөгийн байдал болон ирээдүйн чиг хандлагын талаар мэдээлэл өгнө. Хөрөнгө оруулагчдын хамгийн ихээр сонирхдог сэдэв бол энэ. Энэ сэдвийн хүрээнд эрдэс баялгийн салбарын гадаадын хөрөнгө оруулалтын дэмжих бодлогыг Эдийн засгийн хөгжлийн яам танилцуулж, уул уурхайн томоохон компаниуд илтгэл тавин, хэлэлцүүлэг өрнүүлэх аж.
Нэн түрүүнд  ХАБ  Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам,  “Оюу толгой” компани хамтран анх удаа “Уул уурхайн долоо хоног 2022”  буюу  “Mining week” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байгаа. Өнөөдөр эхэлсэн энэхүү хурлын бас нэгэн чухал хэсэг нь  Шангри-ла зочид буудлын   бага танхимд зохион байгуулсан “Нэн түрүүнд аюулгүй байдал” салбар хуралдаан байлаа.
“Mining week”  арга хэмжээний үргэлжлэл УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар “УИХ-ын гишүүн уул уурхайн салбарыг толгойлж байгаагийн гол давуу тал нь салбарынхаа нөхцөл байдал, тулгамсан асуудлыг УИХ-д хурдан танилцуулж шийдвэрийг хурдан гаргах боломжийг олгож байгаагаараа давуу гэж харж байна. Миний хувьд УИХ-ын “Эдийн засгийн байнгын хороог толгойлж байсны хувьд салбарын асуудлыг илүүтэй мэднэ" гэдгээ илэрхийлээд 2050 он хүртэлх уул уурхайн салбарт төрөөс баримтлах “Шинэ сэргэлтийн бодлого”-танилцууллаа.
“Mining week”  арга хэмжээ үргэлжилж байна “Мining week” арга хэмжээг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нээж үг хэллээ. Тэрбээр “Төр нэг гараараа зөвшөөрөл өгчихөөд нөгөө гараараа түүнийгээ хааж боомилсон шийдвэрийг гаргаж болохгүй. Хойшид энэ тал дээр анхаарч ажиллана” гэдгээ онцолсон.
“Mining week”  арга хэмжээ эхэллээ Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан анх удаа зохион байгуулж байгаа “Мining week” арга хэмжээ Шангри-ла зочид буудалд өнөөдөр эхэллээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам,  “Оюу Толгой” компани хамтран зохион байгуулж байгаа уг хурал есдүгээр сарын 19-23-ны өдрүүдэд долоо хоног үргэлжилж, УУХҮЯ, АМГТГ, ЭЗХЯ зэрэг төрийн байгууллагаас гадна  уул уурхайн салбарын төлөөлөл, хөрөнгө оруулагчид гээд  нийтдээ гурван мянга гаруй зочид төлөөлөгчид  оролцох юм.
Д.Болдсүх: Цоо шинэ Комацу HD465 автосамосвалуудыг “Mongolia Mining 2022” үзэсгэлэнгийн үеэр танилцуулна Монголын уул уурхайн салбарын хамгийн шилдэг компаниудыг нэгтгэдэг “Mongolia Mining 2022” олон улсын уул уурхай, газрын тосны үзэсгэлэн 11 дэх жилдээ зохион байгуулагдах гэж байна. Үзэсгэлэнгийн Ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож байгаа ТРАНСВЕСТ МОНГОЛИА ХХК-ийн Худалдаа Маркетинг хариуцсан захирал Д.Болдсүхтэй ярилцлаа.
52 53 54 55 56 57 58