Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Салхитын уурхайн хаалтын төслийн явцыг хэлэлцэнэ Салхитын уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөө боловсруулах төслийн II үе шатны хэрэгжилт, цаашид хийгдэх ажлын стратегийг хэлэлцэн, Салхитын уурхайд хийсэн хээрийн судалгааны ажлын үр дүнг танилцуулах хурлыг  2022 оны наймдугаар сарын 26-нд “Блю Скай” зочид буудалд зохион байгуулна.
Монголын эдийн засгийн боломж ба сорилтыг хэлэлцэнэ Үндэсний судалгаа зөвлөгөөний  “Эн Ар Си Си” компани, Японы Зүүн Хойд Азийн эдийн засгийн хүрээлэн болон Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв хамтран 2022 оны наймдугаар сарын 24-нд “Монголын эдийн засаг: Боломж ба сорилт“ сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна.
Ус хангамжийн цогц төслүүд хэрэгжиж байна Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны  хөтөлбөрт багтсан говийн бүсийг гадаргын усаар хангах “Хэрлэн-тооно” төслийг “Эрдэнэс Тавантолгой” ХК ус хангамжийн цогц төслүүдтэй уялдуулахаар ажиллаж байна. 
Экспорт өмнөх оны мөн үеэс 37.2%-иар өслөө Монгол Улс 2022 оны эхний 7 сард нийт 149 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 11.2 тэрбум америк доллар, үүнээс экспорт 6.5 тэрбум америк доллар, импорт 4.8 тэрбум америк доллар байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 2.7 (31.3%) тэрбум америк доллароор, экспорт 1.8 (37.2%) тэрбум америк доллароор, импорт 924.5 (24.1%) сая америк доллароор тус тус өсчээ.
“Трансвест Монголиа” ХХК  агуулах засварын төвийн өргөтгөлийн нээлтээ хийлээ Японы хүнд даацын тоног төхөөрөмжийн дэлхийд тэргүүлэх “Комацу” брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютер “Трансвест Монголиа” ХХК  орчин үеийн дэвшилтэт технологи бүхий агуулах, засварын “Комацу” төвийн өргөтгөлийн “Grand Opеning Day” нээлтээ (08.16) хийлээ. “Комацу” төвийн өргөтгөлийн нээлтийн үйл ажиллагаанд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, “Трансвест Монголиа” ХХК-ийн Ерөнхий захирал Дэвид Төрнбулл болон Монгол дахь Элчин сайдууд, тус компанийн харилцагчид, гадаад, дотоодын бизнесийн байгууллагын төлөөлөгчид, хөрөнгө оруулагчид  оролцлоо.
Уул уурхайн салбар нийгэм эдийн засгийн нөлөөллийг үнэлнэ Монголын болон олон улсын судлаач, бодлого тодорхойлогчид, иргэний нийгмийн төлөөллүүдийн оролцоотой Монгол Улсын уул уурхайн салбарын нийгэм, эдийн засгийн нөлөөллийн үнэлгээ сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр /2022.08.16/ боллоо. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газар, Үндэсний геологийн алба нь Герман-Монголын техникийн хамтын ажиллагааны “Эрдэс баялгийн тогтвортой удирдлагын зөвлөх үйлчилгээ” төслийг ХБНГУ-ын Гео-Шинжлэх ухаан, байгалийн нөөцийн холбооны хүрээлэн (BGR)-тэй хамтран хэрэгжүүлж байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газар, Үндэсний геологийн алба нь Герман-Монголын техникийн хамтын ажиллагааны “Эрдэс баялгийн тогтвортой удирдлагын зөвлөх үйлчилгээ” төслийг ХБНГУ-ын Гео-Шинжлэх ухаан, байгалийн нөөцийн холбооны хүрээлэн (BGR)-тэй хамтран хэрэгжүүлж байна.
Т.Баттулга: Уул уурхайн ханган нийлүүлэгчдийн  бизнесээ өргөжүүлэх хамгийн чухал орчин бол “Mongolia Mining” "Mongolia Mining 2022” олон улсын уул уурхайн үзэсгэлэн есдүгээр сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Энэ талаар үзэсгэлэнгийн зохион байгуулагч “Майнэкс Монголиа” компанийн Ерөнхий захирал Т.Баттулгатай ярилцлаа.
Монгол Хятадын хил дамнасан түүхий эдийн худалдааны платформ байгуулна Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны түр хамаарагч, элчин зөвлөх Л.Мөнхтүшиг БНХАУ-ын Ниншя ӨЗО, МҮХАҮТ хооронд Монгол, Хятадын хил дамнасан түүхий эдийн худалдааны платформ байгуулах төслийн нээлтийн арга хэмжээнд цахимаар оролцжээ. Уг арга хэмжээний үеэр 11.8 тэрбум юанийн  “Монгол дахь Хятадын Ниншягийн худалдааны танхим” болон “Өлзий боомтын удирдлага, менежмент” ХХК хооронд “Нүүрсний хил дамнасан тээвэрлэлт, хадгалалтын стратегийн хамтын ажиллагааны хэлэлцээр”, “Монголын Чөнжүнбао” ХХК болон Монгол Улсын Жүлө групп говь” ХХК хооронд “Тавантолгой-Өлзий боомт чиглэлийн 270 км хүнд даацын авто зам барих хамтын ажиллагааны төсөл”,
Нүүрс тээврийн авто замын арчлалтын ажлыг хийж байна  Энэ сарын 25-нд уртын чиглэлд 382, богины чиглэлд 476 нүүрс тээврийн машин, энэ сарын 26-ны өдөр уртын чиглэлд 372, богины чиглэлд 504 нүүрс тээврийн машин шалган нэвтрүүлэх цэгээр гарсан байна. Сүүлийн өдрүүдэд коронавирус халдвар нэмэгдэж байгаатай холбогдуулан Өмнөговь аймгийн Ханбогд сумын засаг дарга хэсэгчилсэн хөл хорио тогтоох шийдвэр гаргасан. Тиймээс нүүрс тээврийн автомашинуудыг шалган нэвтрүүлэх цэгүүдэд ариутгалын хаалгаар оруулж байна. Мөн “Гашуунсухайт авто зам" компани нүүрс тээврийн зам дагуух тэмдэг тэмдэглэгээг засварлах, хог цэвэрлэх зэрэг зам арчлалтын ажлуудыг хийж гүйцэтгэж байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК авлигын эсрэг менежментийг нэвтрүүлнэ  “Эрдэнэс Тавантолгой” ХК Монгол Улсдаа анхлан ISO 37301:2021 Нийцлийн (комплайнс) менежментийн тогтолцоо, ISO 37001:2016 Авлигын эсрэг менежментийн тогтолцоо стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд “Монсертф” ХХК-ийн аудитын баг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффис болон Өмнөговь аймаг дахь Салбар уурхай дээр ажиллаж стандартын анхдагч баталгаажуулалтын хоёрдугаар шатны аудитыг амжилттай хийжээ. Үүний дагуу аудитын үнэлгээний үр дүнд “Эрдэнэс Тавантолгой” ХК үйл ажиллагаандаа сайжруулалтыг хийснээр стандартуудаа баталгаажуулах боломж бүрдэх юм.
Төсвийн орлогын 22%-ийг эрдэс баялгийн салбар бүрдүүлж байна  Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2022 оны эхний зургаадугаар  сарын байдлаар 8,001.5 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 895.4 тэрбум төгрөг буюу 12.6%-иар өссөн байна. Үүнээс, эрдэс баялгийн салбараас 1,773.2 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ. Төсөвт төвлөрүүлсэн орлогын мэдээ, эзлэх хувийг салбараар харуулав. ➢ Уул уурхай, олборлох 1,738.5 тэрбум төгрөг буюу 21.7%, ➢ Газрын тос 1.8 тэрбум төгрөг буюу 0.02%, ➢ Тусгай зөвшөөрлийн төлбөр 15.1 тэрбум төгрөг буюу 0.2%, ➢ Бусад орлого 17.8 тэрбум төгрөг буюу 0.2%. Эрдэс баялгийн салбар нь 2022 оны эхний зургаадугаар  сарын байдлаар Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 22.1%- ийг бүрдүүлж байна.
10 мянган тонн дизель түлшний үнийн зөрүүг ургацын гүйцэтгэлээр олгоно Манай улс жилд дунджаар хаврын тариалалтад 8-9 мянган тонн, ургац хураалтад 7-8 мянган тонн, хоёр удаагийн уринш боловсруулалтад 7-8 мянган тонн шатахуун хэрэглэдэг байна. Дизель түлшний жижиглэнгийн үнэ 2022 оны хаврын тариалалтын үед  /V сард/ 3380 төгрөг байсан бол өнөөдөр  4030 төгрөг болж 650 төгрөгөөр нэмэгдсэн юм.  Энэ жилийн ургац хураалтад зориулан 10 мянган тонн дизель түлшийг өнгөрсөн хаврын тариалалтын үеийн түлшний үнийн түвшинд байлгахаар Засгийн газар шийдвэрлэлээ. Энэхүү ажлын хүрээнд Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар нөөц сангаас 6.5 тэрбум төгрөг гаргахаар болжээ.
“Багануур” ХК үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө амжилттай биелүүлж байна “Багануур” ХК 2022 оны эхний долдугаар сарын байдлаар 15,0 сая м3 уулын цулын ажил гүйцэтгэн  9,2 сая/м3 хөрс хуулж, нийт уулын цулын төлөвлөгөөг 108%-иар, 2,4 сая тонн нүүрс олборлон төлөвлөгөөг 103%-иар тус тус биелүүлэн ажиллаж байна. Долдугаар сарын 25-ны өдрийн байдлаар дулааны цахилгаан станцуудын гадаа байрших Багануурын нүүрс 14-33 хоногийн нөөцтэй.  Уурхайн өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөө 50 гаруй хувьтай байна. Уулын дэд станцыг ашиглалтад хүлээн авах, технологи дамжлага №2, ус шүүрүүлэх байгууламжийн тоноглолын засвар, цахилгаан дамжуулах агаарын шугамыг шилжүүлэх зэрэг төлөвлөгөөнд тусгагдсан томоохон ажлуудаа 100%-ийн гүйцэтгэлтэйгээр дуусгажээ.
Бичигтийн боомтын үйл ажиллагааг сэргээлээ Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хоёр улсын хилд Баянхошуу-Өвдөг, Замын-Үүд-Эрээн, Ханги-Мандал, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ, Бургастай-Лаоемяо, Булган-Такашикэн, Бичигт-Зүүнхатавч, Хавирга-Архашаат гэсэн байнгын ажиллагаатай авто замын есөн боомт ажиллахаар тохиролцсон байдаг. Эдгээр есөн боомтоос өнөөгийн байдлаар долоон боомт нээлттэй ажиллаж, ачаа тээврийн хөдөлгөөн хэвийн явж байна. Өнгөрсөн оны наймдугаар дугаар 22-ны өдрөөс хойш хаалттай байгаа Бичигт-Зүүнхатавч авто замын боомтын үйл ажиллагааг сэргээж, хятадын талд гацсан 200 гаруй тээврийн хэрэгслийг татан авах ажлыг энэ сарын 22-ны өдрөөс эхлүүлэв.
Нүүрсний экспортын шинэ түрлэг Нүүрсний салбарт сайн цаг айсуй. Экспортын нүүрсний хэмжээ тавдугаар сарын дундаас эхлэн огцом нэмэгдэж эхэлсэн яг энэ өсөлттэй үеийг тохиолдуулан “Монгол Нүүрс Ассоциаци” болон Хятадын “sxcoal.com” нүүрсний мэдээллийн цахим хуудас хамтран Монгол-Хятадын нүүрсний худалдаа, зах зээлийн мэдээлэл солилцох цахим хурлыг (2022.06.14) зохион байгууллаа. Сүүлийн хоёр жил гаруй хугацаанд цар тахлын улмаас манай улсын нүүрсний экспорт тогтвортой бус явж ирсэн. Ялангуяа Шивээхүрэн боомтын экспорт өнгөрсөн оны эцсээс бүрэн зогссон нь тавдугаар сараас эргээд сэргэж, зэрэгцээд Гашуунсухайтын нэвтрэлт ч харьцангуй нэмэгдэх шинжтэй болж ирж байна. Нүүрс нь Монголын экспортын орлого бүрдүүлэлтээр тэргүүлэгчийн хувьд энэ нь томоохон үйл явдал юм. 
Нүүрсний экспорт он гарсаар 10 сая тоннд хүрэв Энэ оны долдугаар сарын 15-21-нд авто замаар 5,981 чингэлэг, төмөр замаар 300 чингэлэг нийт оны эхнээс 10.1 сая тонн нүүрс экспортод гарчээ. Ингэснээр нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнд хүрчээ. Мөн хугацаанд 737.7 мянган тонн нүүрс гарсан нь өмнөх оны мөн үеэс 3.4 дахин өссөн үзүүлэлттэй байна.
"S&P" агентлаг Монголын зээлжих зэрэглэлийг “B, тогтвортой” хэвээр үлдээв "S&P" агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B”, төлөвийг “Тогтвортой” хэвээр үлдээснээ (2022.07.21) зарлалаа. 2022 онд түүхий эдийн экспортоос хамааралтай Монгол Улсын эдийн засаг 2.5%-иар өснө гэж таамаглав. Ирэх 2-3 жилийн эдийн засгийн өсөлтийн төлөв нь уул уурхайн салбар дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтын нөлөөгөөр эерэг үргэлжилнэ. Цаашид 2025 он хүртэл ДНБ-ий бодит өсөлтийг жилд дунджаар 6.4% болно гэж таамаглав.
УУХҮЯ, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци хамтран ажиллахаар боллоо Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци хамтран ажиллах Санамж бичиг байгуулахаар харилцан тохиролцож, 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, МУУҮА-ийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа нар Санамж бичигт гарын үсэг зурлаа.
Газрын тос боловсруулах үйлдвэрийн EPC-1 төслийн гүйцэтгэл 63%-тай байна Газрын тос боловсруулах үйлдвэр нь EPC-1,2,3,4 гэсэн дөрвөн багц төслөөс бүрдэж буй бөгөөд үйлдвэрийн технологийн бус барилга байгууламж, талбайн дэд бүтэц зам, ус хангамжийн системийн цогц төсөл болох EPC-1 төслийн ажилд төслийн менежмэнтийн зөвлөх Энэтхэг улсын “И Ай Эл” компани олон улсын норм дүрэм, стандартын дагуу гүйцэтгэлд хяналт тавьж байна. Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр Энэтхэг улсын “Жэй Эм Си Прожэктс” ХХК, Монгол улсын 21 туслан гүйцэтгэгч компанийн инженер, техникийн мэргэжилтнүүд нийт 641 хүн, 250 нэгж техниктэйгээр 2022 оны арваннэгдүгээр сарын 29-нд төслийг хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
“Улаанбаатар төмөр зам” ХХН болон "Эрдэнэс Тавантолгой" хамтран ажиллана “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “УБТЗ” ХХН-ийн дарга Х.Хэрлэн нар хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг (2022.07.21) зурлаа. Санамж бичгийн хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн экспортын бүтээгдэхүүнийг ОХУ болон БНХАУ руу гаргах, компаниас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн хүрээнд импортлох бараа, ачааны тээвэрлэлтийг “УБТЗ” ХНН-ийн суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүнийг ашиглан зохион байгуулах юм.
54 55 56 57 58 59 60