Шинэ мэдээ
Хятад гурван жил үргэлжилсэн Ковидын хөл хориогоо цуцалж хилээ нээлээ
БНХАУ 2020 оны гуравдугаар сард хөл хорио тогтоосноос хойш анх удаа олон улсад хилээ нээлээ. Зорчигчдыг тусгаарлах шаардлагагүй болсон нь тус улсын Ковидын бодлогод томоохон өөрчлөлт гарч байгаагийн илэрхийлэл болж байна. Харин жуулчдаас 48 цагийн дотор хийлгэсэн PCR-ын шинжилгээний сөрөг хариу нэхэх журам Хятадад үйлчилж байгаа хэвээр. Энэхүү шийдвэрийг гэр бүлтэйгээ эргэн нэгдэх хүсэлтэй олон хүн талархан хүлээн авч байна.
Хонконгод ирэх долоо хоногт 400.000 хүн эх газрын Хятад руу аялах төлөвтэй байгаа бөгөөд Бээжин, Шямэнь (Xiamen) зэрэг хот руу нисэх урт дараалал үүссэн байна.
Оросын Urals нефтийн үнэ барууныхны тогтоосон үнийн дээд хязгаараас доош уналаа
Оросын Urals нефтийн үнэ өнгөрсөн оны арванхоёрдугаар сард нэг баррель нь 50.47 ам.доллар болж, барууны орнуудын тогтоосон үнийн дээд хязгаараас доош буув. Urals нефтийн үнэ өмнөх сартай харьцуулахад 24%, 2021 оны арванхоёрдугаар сартай харьцуулахад бараг 1.5 дахин буурсан гэж ОХУ-ын Сангийн яамнаас мэдээллээ.
Оросын Urals нефтийн үнэ 2022 оны арванхоёрдугаар сард баррель тутам 50.47 ам.доллар болж буурсан нь 2021 оны арванхоёрдугаар сарын үнээс 1.44 дахин бага байна. Энэ тухай мэдээ Сангийн яамны цахим хуудсанд гарчээ.
Харьцуулахад, Брент нефтийн гуравдугаар сарын фьючерсийн үнэ нь энэ мэдээ гарах үед (2023 оны нэгдүгээр сарын 5) баррель нь 78.28 доллар, WTI маркийн нефтийн хоёрдугаар сарын фьючерсийн үнэ нь баррель нь 73.11 ам.доллараар дэлхийн зах зээл дээр арилжаалагдаж байсан.
БНХАУ-ын дөрвөн компанид Австралийн нүүрсний импортыг сэргээх зөвшөөрөл олгов
БНХАУ-ын Төлөвлөлтийн төв байгууллагын зүгээс төрийн дэмжлэгтэй гурван аж ахуйн нэгж болон Хятадын топ ган үйлдвэрлэгчдийг Австралиас нүүрс импортлохыг зөвшөөрөв. Энэ нь Бээжин 2020 онд Австралийн нүүрсний импортод албан бус хориг тавьснаас хойшхи анхны нааштай алхам боллоо.
Нүүрсний импортын хоригийг хэсэгчлэн зөөлрүүлэх энэхүү явдал нь өнгөрсөн сард Австрали, Хятадын Гадаад хэргийн сайд нар хоёр улсын хооронд үүссэн хүйтэн харилцааг сэргээхийг зорьж уулзсаны үр дүн юм.
Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо (ҮХШХ) нь China Datang Corp, China Huaneng Group, China Energy Investment Corporation болон China Baowu Steel Group зэрэг компаниудтай /01.03/ уулзалт хийж, Австралиас нүүрсний импортоо сэргээх талаар ярилцсаныг эх сурвалж мэдээлж байна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Цэндсүрэн ажлаа хүлээн авлаа
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар Охиндоогийн Цэндсүрэнг томилсон. Тэрбээр 1999-2003 онд Хөдөө аж ахуй, үйлдвэрийн яаманд мэргэжилтэн, 2003-2008 онд Үйлдвэр худалдааны яамны Эрдэс баялгийн бодлого, зохицуулалтын газрын орлогч дарга, 2009-2015 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд шинжээч, референт, ахлах референт, 2015-2016 онд Уул уурхайн яамны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга, 2016 оноос “Гурван сор” ХХК-д зөвлөх, 2018 оноос “Шарын гол” ХК-д ТУЗ-ийн хараат бус гишүүнээр тус тус ажиллаж ирсэн, улсад 22 жил ажилласан туршлагатай.
Эрэлт өсөхийн хэрээр нүүрс олборлогчдын ашиг гурав дахин нэмэгдлээ
Зарим улс орнууд нүүрс дахин хэрэглэхгүй хэмээн амлаж байсан нь саяхан. Тэгвэл тэд Орос-Украины дайнтай холбоотойгоор нүүрсний хэрэглээндээ дахин ач холбогдол өгч байна. Дэлхийн хамгийн том нүүрс олборлогч 20 компани эрчим хүчний салбарт үүссэн хямралын улмаас 2020 онд ашгаа гурав дахин нэмэгдүүлж, нийт 97 тэрбум гаруй ам.долларын ашиг олжээ. Орос-Украины дайны улмаас эрчим хүчний асуудал нэн тэргүүний асуудал болж хувирсан тул олон улс орон дахин нүүрсийг дулаан, эрчим хүчний үйлдвэрлэлийн эх үүсвэр болгон ашиглах болсон байна. Өнгөрсөн 12 сарын хугацаанд Glencore компани 13.2 тэрбум ам.долларын орлогоор нэгдүгээрт, Chine Shenhua компани 12.2 тэрбум ам.доллар, BHP групп коксжих нүүрсний үйлдвэрлэлээс олсон 9.5 тэрбум ам.долларын орлогоороо тус тус удаалсан байна.
Ирэх сараас эхлэн нүүрсээ биржээр зарна
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа. "Есдүгээр сарын дунд үед манай улсын валютын нөөц 2,4-2,5 тэрбум долларт хүрч, 2022 оны эцэс гэхэд 2 тэрбум доллароос доошоо орох эрсдэлтэй гэж үзэн ажлын хэсэг байгуулсан. 2022 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар валютын нөөц 3 тэрбум 400 сая доллар боллоо.
Халзан Бүргэтэйн асуудалд Засгийн газрын шийдвэрийг хүлээж байна
Ховд аймгийн Мянгад сумын нутагт байрлах Халзан бүргэтэйн орд газарт газрын ховор элементийн хайгуул хийхээр ирсэн “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК-ийн үйл ажиллагааг нутгийн иргэд эсэргүүцсээр байгаа ч төрөөс дорвитой шийдвэр гараагүй байна. Учир нь 2012-2013 онд “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК нь Халзан бүргэтэйд өрөмдлөгийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Гэвч тус компанийн үйл ажиллагаа олон зөрчилтэй гэсэн мэдээллүүд хэвлэлээр гарч, тухайн үеийн аймгийн удирдлага анхааралдаа авсан билээ. Улмаар хяналт шалгалт явуулахыг Мэргэжлийн хяналтын газарт даалгаснаар мэргэжлийн хяналтын улсын байцаагч шалгаад, анх 2001, 2004 онд “Монтем” компанид олгогдож, дараа нь /2011 онд/ “Монголиан нэйшнл рийр ийрт корп” компанид шилжүүлсэн ашиглалтын тусгай зөвшөөрөл нь Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5, 25.1.6, 26 дугаар зүйлийн 26.2.3, 26.3.1, 26.7 дахь заалтуудыг тус тус зөрчиж олгосон, мөн хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулах хугацаандаа
О. Батнайрамдал дэд сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлнө
МАН-ын бага хурлаар орон тооны 2, орон тооны бус 2 нарийн бичгийн даргыг шинээр томилжээ. Сургалт судалгаа хариуцсан орон тооны нарийн бичгийн даргаар Ерөнхий сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга А.Ариунзаяаг, гадаад харилцаа хариуцсан орон тооны нарийн бичгийн даргаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдалыг томилжээ.
Мөнгөний бодлогын тушааг суллахад хямрал болно
Эдийн засгийн хүндрэлийг өрхүүд мэдэрч эхлэх нь. Хамгийн хүнд үе өнгөрөх нь бүү хэл өмнө маань хүлээж байна.
УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж “Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулахгүй” байх шийдвэр гаргалаа. УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн энэ мэдэгдэл Монголбанкны хараат бус байдал хэр жижгэрч, Монгол Улсын мөнгөний бодлого намын бодлого болон хувирсныг илтгэсэн мэдэгдэл болсон юм.
Энэ нөхцөлд “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл”-ийг батлуулсан нь Төв банк энэ улсад хийх ажилтай юм шүү гэж харагдах оролдлого шиг л байна. Ипотекийн зээлийг хэрхэхээ шийдэж чадалгүй мөнгөний бодлого боловсруулна гэдэг бол хамгийн бодлогогүй үйлдэл байх. Монголд л хүлээн зөвшөөрөхөөс аргагүй болчихоод байгаа болохоос биш байж боломгүй үйлдэл билээ.
“Уурхайчдын алдрын од"-ын эзэд тодорлоо
Монгол Улсад уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой 2022 онд тохиож, ойд зориулсан хүндэтгэлийн хүлээн авалтыг Уул уурхайн үндэсний ассоциаци Шангри Ла зочид буудлын Их танхимд зохион байгууллаа. Хүндэтгэлийн хүлээн авалтын үеэр Монголын Уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөл болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны тэргүүн дээд шагнал “Уурхайчдын алдрын од” одонгоор салбарыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, гурван хүнийг шагнасан юм.
Я.Гомбосүрэн Аж үйлдвэрийн гавьяат ажилтан боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажил, салбартаа өндөр амжилт гарган, эх орноо хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүсийг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.
100 жилийн хугацаанд энэ салбарын хөгжил дэвшилд асар том өөрчлөлт гарсан
Монгол Улсад орчин үеийн уул уурхай үүсч хөгжсөн 100 жилийн хугацаанд энэ салбарын хөгжил дэвшилд асар том өөрчлөлт гарсан. 1922 онд хүрз жоотуугаар зэвсэглэн уулын малталт, ухалтын ажлыг явуулдаг, жилдээ 800 тн нүүрс олборлодог Налайхын нүүрсний уурхайг улсын мэдэлд авч байсан тэр үеэс хойш Монгол Улсын уул уурхайн салбар одоо цагийн өндөр хүчин чадлын тоног төхөөрөмжөөр хангагдсан, бүрэн механикжиж автоматчлагдсан уул уурхайн олборлолт, боловсруулалт, баяжуулалт, тээвэр логистикийн иж бүрдэл бүхий улс ардын аж ахуйн тэргүүлэх салбар болсон байна. Энэ бол төр засгаас уул уурхайн салбарын хөгжил дэвшлийг хангах олон арга хэмжээг дэс дараалалтай байнга авч хэрэгжүүлж байсны үр дүн гэж миний бие үздэг. Ирэх зуунд, түүнээс цааших олон зуун жилд манай уул уурхайн эрдэс баялаг монгол хүний, Монголын ард түмний амьдрах хэрэгцээг хангах гол эх үүсвэр байх болно. Ирэх зуунуудад уул уурхайн салбарт техник, технологийн шинэ хувьсгалууд гарч ирэх нь ойлгомжтой.
Ж. Ганбаатар: Салхитын орд өнөөдрийн нөөцөөрөө өрөө дарах боломж бага
Полиметалл буюу холимог металлд манай улс цайр, мөнгө, хар тугалгыг оруулдаг. Манай улс цайр, мөнгө, хар тугалганы ордоо хэрхэн ашиглаж, эдийн засгийн эргэлтэд оруулахаа удахгүй хэлэлцэж шийдэх бололтой. Цайрын хамгийн том хэрэглэгч нь Хятад улс, хамгийн их нөөцтэй нь Австрали улс гэнэ.
100 жил хөгжилд хөтөлсөн Монголын уул уурхай
Уул уурхайн салбарын хөгжлийн түүхийг нэр төртэй бичилцэж буй Та бүхэндээ The Mongolian Mining Journal сэтгүүлийн редакц баяр хүргэж, хариуцлагатай, тогтвортой уул уурхайг хөгжүүлэх үйлсэд амжилт хүсье...
Уул уурхайн биржийн тухай хуулийг өнөөдөр баталлаа
Улсын Их Хурлын өнөөдрийн чуулганаар Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулга, төсөл, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн, холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг УИХ-ын нийт гишүүдийн олонхын саналаар эцэслэн баталжээ.2022 оны нэгдүгээр сарын 27-нд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд асан Г.Ёндон уг хуулийн төслийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд танилцуулж байсан билээ.
Бахархал дүүрэн 100 жил
Монголын уул уурхайн салбар 100 жилийн ойтойгоо золгож байна. Жил бүрийн арванхоёрдугаар сарын 25 бол уул уурхайн салбарынхны, уурхайчдын баярт өдөр юм. Ардын хувьсгал ялсны дараа шинэ тулгар засаг төрөө эмхлэн байгуулсан тухайн үеийн удирдагчид газрын хэвлийн баялгаа “нийт ард түмний өмч” хэмээн зарлаж, Засгийн газрын төлөөний түшмэлээ Налайхад томилон тус уурхайг энэхүү түүхэн тэмдэглэлт өдөр “улсын үйлдвэр” болгосноо мэдэгдсэн түүхтэй. Улмаар БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчид арванхоёрдугаар сарын 25-ны өдрийг “Монголын уурхайчдын өдөр” болгон тэмдэглэх зарлиг /1957.12.24/ гаргаж, Налайхын уурхайн малтагч-бэхлэгч Д.Даваажавт Монгол Улсын анхны Хөдөлмөрийн баатар цол олгосноор /1957.12.25/ чухамдаа энэ өдөр үе үеийн уурхайчдын хүндэтгэлтэй, баярт өдөр болсон билээ.
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл өмнөх сараас 8.7 хувиар өслөө
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2022 оны эхний 11 сард урьдчилсан гүйцэтгэлээр 20.0 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.9 (17.2%) их наяд төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай олборлолт 2.4 (20.0%) их наяд төгрөг, боловсруулах үйлдвэрлэл 435.2 (11.7%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.