Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
PDAC 2022: "Монголын өдөр" Канадын Торонто хотноо Prospectors and Developers Association of Canada (PDAC) буюу Канадын хайгуулч, олборлогчдын холбооноос жил бүр зохион байгуулдаг олон улсын хөрөнгө оруулагчдын 90 дэх удаагийн чуулган (2022.06.13) эхэллээ. "Монголын өдөр"-ийг нээж Монгол Улсаас Канад Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Я.Ариунболд, Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Кэтрин Ивкоф, УИХ-ын гишүүн Г.Дамдинням, УУХҮ-ийн сайд Г.Ёндон нар үг хэлэв.
PDAC 2022: Монголын хөрөнгө оруулалтын хурал болно "PDAC 2022" хурлын эхний өдөр Монголын хөрөнгө оруулалтын хурал (Mongolia@PDAC2022) болно. Энэхүү хуралд салбарын яам, агентлаг, төрийн бусад төлөөлөл, Монгол улсаас Канад улсад суугаа Элчин сайд Я. Ариунболд болон Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Катрин Ивкоф, мөн салбарын томоохон компаниудын төлөөлөл оролцоно. Тодруулбал тус хурлыг нээж салбарын сайд Г. Ёндон, хоёр улсын Элчин сайд нар үг хэлэх бол хурлын хоёр дахь хэсгийн эхэнд Үндэсний геологийн албаны дэд дарга Б. Уянга “Ногоон шилжилтийн эрин дэх Монголын түүхий эд нийлүүлэлтийн нөөц бололцоо” сэдвээр сонсгол тавина.
Эрдэс баялгийн салбарын хүний эрх, жендэрийн цахим сургалт боллоо Монгол Улсын эрдэс баялгийн салбарт хүний эрх, жендэрийн тэгш байдлыг хангахад хувь нэмэр оруулах зорилго бүхий цахим сургалт (2022.06.10) боллоо. Сургалтыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал нээж үг хэлэн, УУХҮЯ-наас геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарт жендэрийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг болж буй эрдэс баялгийн салбарын ажилтнуудад зориулсан цахим сургалтыг зохион байгуулж буйд холбогдох албаны хүмүүст талархал илэрхийлэв.
"Чалко" нүүрс тээврийн тусгай гарц байгуулах хүсэлтээ илэрхийлэв Монгол Улсын Ерөнхий сайдын 2022 оны 47 дугаар захирамжаар байгуулагдсан хилийн Гашуунсухайт, Шивээхүрэн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг БНХАУ-ын ӨМӨЗО-ы Баяннуур хотын болон Ганцмод боомтын захиргаа, БНХАУ-ын төрийн өмчит Чалко компанийн удирдлагуудтай цахим уулзалт (2022.06.09) хийлээ. "Чалко" компаниас цаашид нүүрс тээврийн нэвтрүүлэлтийг нэмэгдүүлж, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Тавантолгойн уурхайгаас Гашуунсухайт, Гашуунсухайт-Ганцмод чиглэлд тусгайлсан нүүрс тээврийн гарц, битүүмжилсэн тээврийн багийг байгуулж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулж ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Эрдэс баялгийн салбарын ажилтан та ажлын байрандаа үүрэг, харилцаа, хандлагаа төлөвшүүлээрэй Байгууллагын гол цөм нь ажилтан, ажиллагсад. Удирдлага чиг үүрэг өгч ажилтан биелүүлснээр байгууллага хөгждөггүй. Харин бүх ажилтан тухайн байгууллагад тулгараад байгаа асуудлыг шийдвэрлэхэд оролцох боломж бүрдсэнээр хөгжиж эхэлдэг. Ажилтан та эрхтэй бас үүрэгтэй. Хэрэв шаардлагатай зарим хууль танай байгууллагад хэрэгжихгүй байгаа бол хуулиа дагаж мөрдөхийг шаардах эрх ажилтан танд бий. Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо” НҮТББ–ын боловсруулсан “Салбарын хүний эрх, жендэрийн цахим сургалтын хөтөлбөр”-ийн гол санаа нь энэ.
УУХҮЯ: Тэсрэх бодисын үндсэн түүхий эдийн хангамж хэвийн байна Салбарын сайд Г.Ёндон уул уурхайн салбарын үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх бодисын үндсэн түүхий эд азотын бордооны томоохон нийлүүлэгч компани болох ОХУ-ын “Азот” компанийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. “Азот” компани нь ОХУ-ын азотын бордооны томоохон үйлдвэрлэгч бөгөөд дэлхийн 30 гаруй орны хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн салбарын хэрэглэгчдийг хангадаг төдийгүй өөрийн дөрвөн үйлдвэрээр дамжуулан үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд нийлүүлж байна. Тэр дундаа Монгол Улсын уул уурхай, хөдөө аж ахуйн салбарын азотын бордооны хэрэглээний 80 гаруй хувийг дангаараа хангадаг томоохон нийлүүлэгч компани юм.
Нүүрсний экспорт тавдугаар сард 1.93 сая тонн болж огцом өсөв Эрдсийн экспорт дундаа нүүрсний экспорт орлогын дүнгээр тэргүүлсэн байна. Оны эхний таван сарын байдлаар манай улс нийт 5.72 сая тонн нүүрсийг 1.7 тэрбум ам.доллараар борлуулсан байна. Өөрөөр хэлбэл нүүрсний экспорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад жингээр 33.7%-иар буурсан бол орлогын дүнгээр 82.7%-иар өсчээ. Сарын дүнгээр авч үзвэл өнгөрсөн тавдугаар сард манай улс 1.93 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх сарынхаасаа 52.4%, өмнөх оны мөн үеийнхээс 46.2%-иар тус тус нэмэгджээ. Тавдугаар сард нүүрсний экспорт огцом өссөнөөр өнгөрсөн оны гуравдугаар сараас хойших хамгийн өндөр дүн боллоо.
Замби арга барил Саяхны нэгэн судалгаан дээр Монголыг Замбитай хөрөнгө оруулалтын орчноор нь харьцуулжээ. Уг судалгаанд Чили, Австралийг ч судлагдахуунаар сонгож. Энэ хоёр улс нь уул уурхайн хөрөнгө оруулалтын хэмжээ, бусад үзүүлэлтээр манайхаас хол илүү гэдэгт нэг их гайхах зүйлгүй. Харин Замби бидэнтэй эн зэрэгцээд бүр илүү гарч байвал та бас битгий гайхаарай. Замби болон Монголыг харьцуулахад их төвөгтэй. Хамгийн түрүүнд Замби гэхээр Африкийн талыг эзэрхэн идээшлэн буй зааны сүргийн тухай дүр зураг буух бол Монголын тухай гадаадынханд өвлийн тэсгим хүйтэнд талыг дүүргэн давхих адуун сүрэг санаанд нь буух биз ээ. Хоёулаа гайхалтай, гэхдээ их өөр. Нэг төсөөтэй зүйл гэвэл Замби манайхтай адилхан далайд гарцгүй орон бөгөөд Африк тивийн урд хэсэгт найман улстай хиллэн оршино.
Уул уурхайн салбарын хүний эрх, жендерийн цахим сургалт болно “Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо” НҮТББ нь УУХҮЯ-ны жендэрийн бодлогын хүрээнд тус яамны бодлогын дэмжлэг, захиалгаар, Монгол Улс, Австрали Улсын Засгийн газрын хамтын “Австрали Монголын Эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр”-ийн санхүүжилтээр “Салбарын хүний эрх, жендерийн цахим сургалтын хөтөлбөр”-ийг боловсруулсан байна.
ОХУ-ын Красноярскийн хязгаарын Аж үйлдвэр, эрчим хүчний сайдтай уулзав Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон ОХУ-ын Красноярскийн хязгаарын төлөөллийг (2022.06.07) хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд тус бүс нутгийн байгалийн баялаг, үйлдвэрлэл, аж үйлдвэрийн салбарын талаар танилцуулга хийж, харилцан хамтран ажиллах боломж бүхий салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Тухайлбал, геологи хайгуул, аж үйлдвэр, эрчим хүч, цахилгаан, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, инженерчлэл, барилгын материал үйлдвэрлэл болон бусад салбарт хамтран ажиллах талаар хүсэлт тавьсан.
Г.Ёндон: “Эрдэнэс Монгол”-ын ТУЗ-ийн 207 гишүүнийг 27 болгож цомхотгоно Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийг өөрчлөн зохион байгуулах арга хэмжээний талаар (2022.06.08) хэлэлцсэн байна. Үндэсний баялгийн сан байгуулах зорилготой уялдуулан “Эрдэнэс Монгол” компанийг группийн зохион байгуулалтад оруулах, мөн төсвийн хэмнэлтийн хүрээнд тус компанийн ТУЗ-ийн гишүүдийг цомхотгохыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүрэг болголоо.
Голдман Сакс: Брэнт газрын тосны ханшийн төлөвийг 135 доллар/баррель болгож өсгөв АНУ-ын Голдман Сакс банк Брэнт газрын тосны ханш энэ оны хоёрдугаар хагасаас ирэх оны эхний хагасыг дуустал дунджаар 135 ам.доллар байх таамаг дэвшүүллээ. Өөрөөр хэлбэл тус банк газрын тосны зах зээлд үүсээд буй хомсдлыг хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй хэвээр байгаа тул ийнхүү ханшийн төлөвийг өмнөх таамгаасаа 10 ам.доллараар нэмэгдүүлжээ. Энэ зун баррель тосны үнэ 140 ам.долларт хүрч болзошгүйг тус банк онцолжээ. Улмаар ирэх онд газрын тосны дундаж ханш 125 ам.доллар/баррель байх ажээ.
Газрын тосны “тохуурхал” Ногоон шилжилт газрын тосыг эрчим хүчний зах зээлээс шахаж улмаар тос олборлогч орнууд ирээдүйд хөөрхийлөлтэй байдалд орно гэж үзэж байв. Гэхдээ яг одоогийн байдлаар  эсрэг өрнөл ажиглагдав. Газрын тос бохир заваан, дэлхийг сүйрүүлэгчээр цоллуулж байсан бол одоо хүн төрөлхтнийг аврагчийн дүрд тоглох болов. Эдийн засагт тос дутахгүй байж гэмээнэ инфляцыг аргамжина. Улмаар тос олборлогч орнууд “баатрууд” болж эхэллээ. ОХУ-аас тос, хий, нүүрс авахгүй гэсэн Европын тэмүүлэл энэ байдлыг улам бүр өдөөж байна. Европын холбоо ОХУ-ын эсрэг эдийн засгийн зургадугаар ээлжийн хориг арга хэмжээгээ хэлэлцэн байгаа бөгөөд хойд хөршөөс авдаг эрчим хүчний импортоо үтэр түргэн зогсоохын сацуу ногоон шилжилтийг хурдасгахад чиглэсэн REPowerEU төлөвлөгөөгөө дэлгэв. Өөрөөр хэлбэл ирэх таван жилийн хугацаанд Европын холбоо 200 гаруй тэрбум ам.доллар зарцуулж ОХУ-аас нүүрс, байгалийн хий, нүүрс авахаа болих ажээ.
МХБ: Хувьцааны арилжааны шимтгэлийг 62.5 хүртэлх хувиар бууруулна Монголын хөрөнгийн бирж FTSE Russell группийн Frontier зах зээлийн ангилалд багтаж, дотоод, гадаадын мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг татах үүднээс анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжааны шимтгэлийг хэлцэл тус бүрээс тооцдог байсныг өөрчилж, хөрөнгө оруулагчийн өдөрт хийсэн нийт хэлцлийн нийлбэр дүнгээс тооцохоор төлөвлөж байна. Шимтгэл тооцох аргачлалыг ийнхүү олон улсын жишигт нийцүүлснээр арилжааны шимтгэл 5-62.5%-иар буурах тооцоо байна.
"Байгалийн нөөц, байгаль орчны эрх зүйн Азийн санаачилга" хөтөлбөр хэрэгжүүлнэ Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам нь уул уурхайн салбарын 100 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн “Байгалийн нөөц, байгаль орчны эрх зүйн Азийн санаачилга” хөтөлбөрийг дэмжиж, цаашид уг хөтөлбөрийг хөгжүүлж, хамтран ажиллах зорилгоор Монгол Улсын Их Сургууль, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургуультай “Хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг 2022 оны зургадугаар сарын 6-ны өдөр байгууллаа.
Эрээнд хөл хорио үргэлжлэх төлөвтэй байна Эрээн хотод зургадугаар сарын 1-2-нд шилжих шөнө COVID-19 халдварын дөрвөн тохиолдол батлагдсантай холбоотойгоор  хоёрноос хатуу хөл хорионы дэглэм тогтоосон. Одоогоор COVID-19 халдварын 34 тохиолдол батлагдаад байгаа аж. Өнгөрсөн оны аравдугаар сард Эрээн хотод COVID-19  халдвар илрэхэд 21 хоногийн хатуу хөл хорио тогтоож, дараа нь түүнийгээ хэсэгчлэн сулруулах арга хэмжээ авч байсан.Түүнтэй адилаар одоо ч  хатуу хөл хорионы дэглэм  21 хоног үргэлжилж магадгүйг Гадаад харилцааны яамны Хилийн хэлтсийн дарга Д.Болд өгүүлсэн юм.
Олон улсын автотээврийн харилцааны тухай хэлэлцээрийг Польштой байгуулна Эдийн засгийг сэргээх, эрчимжүүлэхийг зорьж, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг танилцуулж, энэ хүрээнд хоёр орны харилцааны бэлэг тэмдэг болсон томоохон төсөл хамтран хэрэгжүүлэх тухайлбал, Тавантолгойн дулааны цахилгаан станц, түүний дэд бүтцийн бүтээн байгуулалт зэрэг төслүүдэд хамтран ажиллах боломж байгаагаа илэрхийллээ.
ОПЕК газрын тосны олборлолтын төлөвлөгөөгөө өөрчиллөө Газрын тос экспортлогч орнуудын байгууллага буюу ОПЕК-ийн уулзалтаар (2022.06.02) тус байгууллагын гишүүн болон түнш орнууд ирэх долоо болон наймдугаар саруудад өдөрт олборлох газрын тосны хэмжээгээ 648 мянган баррелиэр нэмэгдүүлэхээр тогтлоо. Өмнөх хэлэлцээрээр бол сар бүрийн нэмэгдүүлэх хэмжээ нь 432 мянган баррель/өдөр-өөр илэрхийлэгдэж байсан юм.
Гашуунсухайт боомтоор задгай тээврээр нүүрс экспортлохыг хойшлуулав Гашуунсухайт-Ганцмод боомтын нүүрсний задгай тээврийн экспортын худалдааг сэргээх товыг хойшлуулсан тухай Хятадын нүүрсний мэдээллийн гол суваг “Фэнвэй Энержи” мэдээллээ. Учир нь тавдугаар сарын 31-нд манай улсын нэг жолоочоос коронавирусын халдварын тохиолдол бүртгэгджээ. Уг нь халдваргүй тохиолдолд энэ сарын 1-нээс задгай тээврийг эхлүүлэхээр болоод байсан юм.
RBC: Дэлхийн зэсийн нийлүүлэлт 2023-2024 онд эрэлтээс давна "RBC Capital Markets" байгууллага ирэх хоёр жилийн хугацаанд дэлхийн зэсийн зах зээл дэх нийлүүлэлтийн хэмжээ эрэлтээс ялимгүй хэмжээгээр давах төлөвтэй байгааг мэдээлжээ. Улмаар ханш энэ хугацаанд буурах төлөвтэй байна. Тухайлбал энэ онд зэсийн ханш дунджаар фунт тутамд 4.32 ам.доллар (~9680 доллар/тн), ирэх хоёр жилийн хугацаанд 3.75 ам.доллар/фунт (~8400 доллар/тн) байна гэж тооцоолжээ. Гэвч дунд хугацаанд ханш өсөхийг RBC онцоллоо.
58 59 60 61 62 63 64