Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
“ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ХУГАЦААГ СУНГАСАН ТАЛААРХ ЗАР Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7, 81 дүгээр зүйлийн 81.5.1, 81.5.2, 81.5.3, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрмийн 8.4 дэх заалтыг тус тус үндэслэн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна. А. НЭР ДЭВШИГЧИД ТАВИГДАХ ТУСГАЙ ШААРДЛАГА: 1. Эдийн засаг, санхүү, нягтлан бодох бүртгэл, аудит, хөрөнгийн удирдлагын чиглэлээр: 1.1. Эдийн засаг, санхүү, нягтлан бодох бүртгэл, болон бизнес, хөрөнгийн удирдлага, уул уурхайн менежментийн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, магистр болон түүнээс дээш зэрэг хамгаалсан; 1.2. Төрийн өмчит болон хувийн хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалд ажиллаж байсан туршлагатай байх; 1.3. Мэргэжлээрээ 15-аас дээш жил ажилласан байх;
“Дэлхийн усны өдөр” өнөөдөр тохиож байна “Ус, биологийн олон янз байдлын тогтвортой менежмент-цаашид авах арга хэмжээ” техникийн семинар өнөөдөр Корпорэйт Конвейшн зочид буудалд эхэллээ. Уг семинарыг нээж Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Г.Түвдэндорж, Сайн дурын кодексын Ажлын албаны зөвлөх Д.Мөнхбат нар хэллээ. Үүний дараа БОАЖЯ-ны мэргэжилтэн Д.Сайханжаргал “Төрөөс усны талаар баримталж буй бодлого”, Усны засаглал төслийн газрын доорх усны мэргэжилтэн Ц.Алтангэрэл “Газрын доорх усны нөхөн сэргээлт”, судлаач, доктор Д.Чандмань “Усны хэрэглээ, ашиглалт, менежмент”, судлаач Г.Даваа “Усны нөөц, түүнийг хамгаалах тухай” зэрэг сэдвээр илтгэлээ. Үдээс хойших хуралдаан “Усны тухай хуулийн хэрэгжилтийн өнөөгийн байдал”, Ус ба уур амьсгалын өөрчлөлт” гэсэн сэдвүүдээр өрнөх юм.
"Асгат"-ын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон "Асгат"-ын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах танилцуулга хийсэн юм. Үүнтэй холбогдуулан техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлыг судлан хуралдаанаар хэлэлцүүлэхийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагад үүрэг болгож Засгийн газар тэмдэглэл гаргасан.
“Эрчим хүчний сэргэлт” урьдчилсан хэлэлцүүлэг боллоо “Монголын эдийн засгийн форум-2022” чуулга уулзалтыг дөрөвдүгээр сарын 7-8-ны өдрүүдэд зохион байгуулах юм. Чуулга уулзалтыг угтаж “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зургаан зорилт бүхий урьдчилсан хэлэлцүүлэг зохион байгуулагдана. Төр засаг, хувийн хэвшил, иргэний нийгэм, эрдэмтэн судлаачдын төлөөллийг оролцуулан “Эрчим хүчний сэргэлт” сэдвийн дор эхний урьдчилан хэлэлцүүлэг (2022.03.21) болж өнгөрлөө.
АНУ-ын төв банк бодлогын хүүгээ 0.25%-иар өсгөв АНУ-ын төв банк бодлогын хүүгээ 2018 оноос хойш анх удаа өсгөж буйг тус банкны тэргүүн Жером Пауэлл (2022.03.16) мэдэгдлээ. Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ 0.25%-иар нэмэгдүүлснээр хүүгийн хэмжээ 0.25-0.5%-тай болж байна. Он дуустал тус банк дахин зургаан удаа бодлогын хүүгээ нэмэгдүүлж оны эцэс гэхэд 1.9%-д хүргэж магадгүй байна. Энэ нь өнгөрсөн арванхоёрдугаар сарын төсөөллөөс даруй нэг хувиар илүү дүн болохыг хэвлэлүүд онцоллоо. Залгуулаад 2023 онд ч дахин гурван удаа бодлогын хүүгээ өсгөж 2.8%-д хүргэх зураглал тодорлоо.
Төрийн өмчит уул уурхайн компаниудын валютын орлогыг Монголбанкинд худалдахыг зөвлөв Монгол Улсын Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл (СТБЗ) 2022 оны гуравдугаар сарын 15-ны өдөр ээлжит бусаар хуралдаж, олон улсын төлбөр тооцооны нөхцөл байдал, дотоодын шатахуун импортлогчдод үүсээд буй тодорхой бус нөхцөл байдлууд болон улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх арга замуудын талаар хэлэлцэн, макро эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн зуучлалыг хэвийн үргэлжлүүлэх хүрээнд доорх чиглэлээр холбогдох асуудлуудыг судалж, Монгол Улсын Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлэхийг СТБЗ-ийн гишүүн байгууллагуудад, Засгийн газарт зөвлөж байна.
Ч.Хурц: Хүнд үйлдвэрүүдийг байгуулах нь зөв, гэхдээ оновчтой бодлого хэрэгтэй байна Энэ онд тохиож буй Уул уурхайн салбарын 100 жилийн ойд зориулан “Зууны алдартан” буланг ажиллуулж байна. Энэ буланд салбарын түүхийг бичилцсэн эрхэм хүмүүс залагдах юм. Нэгдүгээр сарын дугаарын зочин Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, уулын инженер Пунсалмаагийн Очирбат байсан.  Энэ удаагийн зочин бол Хөдөлмөрийн баатар, геологи-минералогийн ухааны доктор Чойжингийн Хурц. Монголын геологийн салбарыг хөл дээр нь босгож, олон арван ордыг илрүүлэх, томоохон ордуудын нөөцийг тогтоох, ашиглалтад оруулахад гар бие оролцсон түүнийг Монголын эрдэс баялгийн салбарын “толь бичиг” гэж хэлбэл ононо. Тэрбээр ердөө 24 насандаа Улсын ерөнхий геологичоос эхлээд УИХ-ын гишүүнээр ажиллаж, ардчилсан Үндсэн хуулийг батлалцаж, салбарын сайд хүртэлх хариуцлагатай албан тушаалыг хашсан юм. 
Баруун, зүүн босоо чиглэлийн төмөр замыг концессоор барихаар шийдвэрлэв Засгийн газрын ээлжит хуралдаанаар (2022.03.16) 1255 км үргэлжлэх Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөр зам, Хөөт-Чойбалсан, Хөөт-Бичигт чиглэлийн 426.6 км бүхий төмөр замын төслийн талаар авах арга хэмжээний Засгийн газрын тогтоолын төслийг баталлаа.
"Оюутолгой"-н Гүйцэтгэх захирлаар Дэйрдрэ Лингенфэлдерийг томилов “Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) тус компанийн Гүйцэтгэх захирлаар Дэйрдрэ Лингенфэлдерийг томилж буйг мэдэгдлээ. “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер “Оюутолгойн хамт олныг удирдуулахаар итгэл хүлээлгэж буйд миний бие гүнээ талархаж, сэтгэл хөдлөхийн сацуу бахархал төрж байна. Оюутолгойн баг, хамт олны өнгөрсөн аравны хугацаанд нөр их хөдөлмөрөөрөө цогцлоосон амжилт бүтээлийг цаашид түүчээлэн үргэлжлүүлэхийн төлөө ажиллах болно” гэв.
Төв банкны алт худалдан авалт 8.6%-иар өсөв Төв банк оны эхнээс энэ сарын 10-ны байдлаар 2,646.8 кг алт худалдан авсан нь өнгөрөгч оны мөн үеэс 8.6%-иар өсөв. Манай улс он гарсаар гуравдугаар сарын 10-ны байдлаар 1.6 сая тонн нүүрс экспортлоод байна. Харин гуравдугаар сарын 4-өөс 10-ны өдрүүдэд авто замаар 1666 чингэлэг, төмөр замаар 600 чингэлэг нүүрс гадагш нь худалдаалжээ. Зэсийн баяжмалын тухайд гуравдугаар сарын 4-өөс 10-нд авто замаар 160 чингэлэг, төмөр замаар 314 чингэлэг буюу оны эхнээс 261.8 мянган тонн баяжмал экспортолжээ.
Туркойз Хилл-ийн хувьцааны ханш 32%-иар өсөв Дэлхийн уул уурхайн хоёр дахь том компани “Рио Тинто” өчигдөр Туркойз Хилл-ийн 51 орчим хувийн эзэмшлээ өргөжүүлж үлдсэн 49%-ийг худалдан авах санал тавьснаа мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор Нью-Йоркийн хөрөнгийн биржид “Туркойз Хилл Ресурс” компанийн хувьцааны ханш 20.1 ам.доллараас 6.42 ам.доллараар буюу 31.89%-иар нэмэгдэж 26.5 ам.доллартай тэнцсэн байна. Ингэснээр тус компанийн хувьцааны ханш 2018 оны долдугаар сараас хойших хамгийн өндөр түвшинд хүрлээ.
“Тэрбум мод” тарих үндэсний хөдөлгөөн ямар шатандаа байна вэ? Дэлхийн дулааралтай тэмцэх, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах дэлхий нийтийн ногоон хувьсгалын хүрээнд “Тэрбум мод” тарих үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж байгааг Монгол Улс зарласан. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн оны есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцох үеэрээ “Дэлхий нийтийн өмнө тулгараад буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулахын тулд 2030 он гэхэд Монгол Улсад тэрбумаар тоологдох хэмжээний мод тарих хөдөлгөөнийг өрнүүлж эхлээд байна” хэмээн дэлхийн 83 орны төр засгийн тэргүүний өмнө мэдэгдсэн билээ. Ерөнхийлөгчийн хэлсэн энэ мэдэгдлийг монголчууд хоёр талтай хүлээж авсан. “Газар нутгийн 80% орчим нь цөлжилтөд өртөөд байгаа энэ үед цагаа олсон шийдвэр” хэмээн зарим нь дэмжиж, талархаж хүлээн авсан бол зарим нь “Боломжгүй зүйл, ямар ч тооцоолол, судалгаагүй зүйл ярилаа” хэмээн шүүмжилсэн.
“Рио Тинто” групп “Туркойс Хилл’’-ийн 49%-ийг худалдан авах санал тавив “Рио Тинто” групп нь “Туркойс Хилл Ресурс” компанийн нийт энгийн хувьцааны 51 орчим хувийг эзэмшдэг. Үлдсэн 49%-д ногдох хувьцааг бусад хувьцаа эзэмшигчдээс худалдан авах албан ёсны саналаа тус компанийн ТУЗ-д хүргүүлснээ өнөөдөр мэдээллээ. Хэрэв “Туркойс Хилл Ресурс” компанийн бусад хувьцаа эзэмшигчид энэхүү саналыг хүлээж аваагүй тохиолдолд Оюутолгой төслийн одоогийн хувь эзэмшлийн бүтэц хэвээр хадгалагдана.
Т.Баттулга: “Build Mongolia” үзэсгэлэн бол бүтээн байгуулалтын салбаруудын хувьд нэг цэгийн төвлөрөл юм “Build Mongolia 2022” олон улсын үзэсгэлэнгийн бэлтгэл ажлын талаар ерөнхий зохион байгуулагч “Экспо Монгол” компанийн Ерөнхий захирал Т.Баттулгаас тодрууллаа.
АИ-92 шатахууны импорт өсч, дизелийнх буурав Манай улс оны эхний хоёр сарын байдлаар нийт 286.4 мянган тонн нефтийн бүтээгдэхүүн импортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.65%-иар буурсан тухай Гаалийн ерөнхий газар мэдээлсэн байна. Нефтийн бүтээгдэхүүний импорт биет хэмжээгээр буурсан ч үнийн дүнгээр оны эхний хоёр сард 222.7 сая ам.долларт хүрч 51.4%-иар өссөн дүнтэй гарчээ. Энэ нь газрын тосны ханш дэлхийн зах зээлд өссөнтэй холбоотой.
“Транзит Монгол”-ыг цогцлоох төмөр замын МЕГА эхлэл Монгол Улс урд хөрш БНХАУ-тай ганцхан сувгаар төмөр замаар холбогдсон байдаг бол нэмээд 4, нийт 5 чиглэлд холбогдохоор Засаг хөдөлж эхэллээ. Төмөр замын бүтээн байгуулалтын их өрнөлийн чимээ сонстоно. Цар тахлын дараах сэргэлтийг хэрэгжүүлж, түүхий эдийн экспортын урсгалыг баталгаажуулан шийдвэрлэхийн сацуу алсдаа Ази-Европыг холбосон тээвэрт томоохон тоглогч/оролцогч “Транзит Монгол” болох ирээдүйн төлөв тодорч байна. Эрх баригчид яг ийн тайлбарлаж эхэллээ. Одоо байгаа цорын ганц төмөр замын суваг болох Замын-Үүд-Эрээний боомт дээр нэмэгдээд Гашуунсухайтын нүүрсний төмөр зам энэ онд ашиглалтад орно. Баярт мэдээ Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замыг ашиглалтад хүлээж авснаар улам баяжигдан 2022 оны өнгийг тодорхойлж өгнө.
Гашуунсухайт боомтоор өдөрт нүүрс тээврийн 200 машин нэвтэрч байна Гашуунсухайт боомтын зохион байгуулалтыг сайжруулан халдвар, хамгааллын дэглэмийг чанд сахин, экспортын тээврийг хэвийн явуулж байгаа. Нэг өдөрт нүүрс 200, зэсийн баяжмал 30 орчим тээврийн хэрэгслээр тус тус гардаг.
Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын нээлт боллоо Зүүнбаян-Ханги чиглэлийн 226км үргэлжлэх төмөр замын суурь бүтэц нь Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян өртөөнөөс Ханги - Мандал боомттой холбогдоно. Тус төмөр зам ашиглалтад орсноор “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Ерөө өртөөнөөс Хятадын Бугат өртөө хүртэлх тээврийн зайг 1,722 км-ээс (Замын-Үүд-Эрээн) 1,404 км (Ханги-Мандал) буюу 306 км-ээр дөт болгож, улмаар төмрийн хүдрийн тээвэрлэлтийн өртгийг тонн тутамд 4-8 ам.доллароор бууруулна.
Санкт-Петербургийн түүхий эдийн биржийн үйл ажиллагаатай танилцлаа Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, УИХ-ын гишүүн Ж. Бат-Эрдэнэ болон яамны төлөөлөл энэ сарын 7-11-ний өдрүүдэд Оросын Холбооны Улсад айлчилж буй юм. Айлчлалын үеэр төлөөлөгчид Москва дахь Олон улсын бараа, түүхий эдийн биржид зочилж, үйл ажиллагаатай танилцлаа.
Хятадын нүүрсний импорт оны эхний хоёр сард 14%-иар буурав Хятадын нүүрсний импортын хэмжээ оны эхний хоёр сарын байдлаар 35.39 сая тоннд хүрч өмнөх оны мөн үеийнхээс 14%-иар буурсан тухай тус улсын Гаалийн газар мэдээлсэн байна. Энэ нь 2016 оноос хойших хамгийн бага дүн болсон бөгөөд 2020 оны эхний хоёр сард тус улсын нүүрсний импорт 67.94 сая тонн буюу оргил түвшинд хүрч байсан юм.
66 67 68 69 70 71 72