Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Эрчим хүчний зах зээл дэх оролцоогоо ОХУ тэлэх сонирхолтой Ганцаарчилсан уулзалтын дараагаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар сэтгүүлчдэд хамтарсан мэдэгдэл хийлээ. Энэхүү мэдэгдлээс харахад Монголын талаас хамтын ажиллагааны илүү өргөн цар хүрээтэй, төсөл хөтөлбөрүүдэд хамтран ажиллах саналыг тавьснаа илэрхийлсэн бол Оросын зүгээс эдийн засгийн уламжлалт харилцаагаа, ялангуяа эрчим хүчний салбарын хамтын ажиллагаагаа тэлэх байр суурийг баримталжээ. Цөмийн энергийн чиглэлээр хамтран ажиллах санал санаачилга явагдаж байгааг ОХУ-ын Ерөнхийлөгч Путин мэдэгдсэн анхаарал татаж байна.
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн төслийн ТЭЗҮ-д тодотгол хийнэ Үйлдвэрлэл технологийн парк (ҮТП) нь зэсийн баяжмалыг дотооддоо боловсруулан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, цаашид эрэлт, хэрэгцээ нь өсөн нэмэгдэж буй зэс хоолой, эд анги, өндөр технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг бүрдүүлэх, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, мэргэжилтэй боловсон хүчин бий болох зэрэг нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой төсөл юм.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэсэн технологийн парк байгуулахад ОХУ-аас туршлага судална Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон өчигдөр ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны орлогч сайд В.Л.Евтухов, ОХУ-ын “Роснефть” компанийн Худалдаа, ложистик хариуцсан дэд ерөнхийлөгч О.К.Каримов, “Росгеологи” ХК, “Зарубежгеологи” ХК-ийн удирдлагуудтай уулзаж, шатахууны тогтвортой нийлүүлэлт, тэсрэх бодисын хангамжийн асуудал, Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк байгуулах ажилд хамтарсан судалгааны ажил хийх, туршлага судлах асуудлаар санал солилцлоо.
Талууд хил дамнасан усны нөөцийг зохистой ашиглах, хамгаалахад нягт хамтарна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Москва хотноо хэлэлцээ хийж, Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хамтарсан Тунхаглал гаргалаа. Үүнд хил дамнасан төмөр замын коридорыг хөгжүүлэх, байгалийн хий дамжуулах хоолойн төслийг үргэлжлүүлэн дэмжих, Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах болон бусад чухал асуудлыг тусгасан байна.
Бодлогын хүүг хэвээр хадгалахаар шийдвэрлэлээ Дэлхийн эдийн засгийн өсөлт нэмэгдэж, экспортын гол нэрийн бүтээгдэхүүний үнэ өндөр түвшинд хадгалагдаж байгаа боловч, дотоод эдийн засгийн өсөлт сүүлийн 2 улиралд төсөөллөөс доогуур гарлаа. Засгийн газар болон Төв банкнаас хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээ эдийн засгийн идэвхжил, сэргэлтэд эерэг нөлөөтэй байгаа хэдий ч өрхийн хэрэглээ сэргэхгүй, хилийн хязгаарлалттай холбоотойгоор гадаад худалдаа, нийлүүлэлтийн хангамж тасалдаж, улмаар тээвэр, боловсруулах, барилгын салбарт идэвхижил сул байгаа нь эдийн засгийн өсөлт өмнөх улирлаас саарахад голлон нөлөөлөв. Бодлогын хүүг одоогийн түвшинд хэвээр хадгалах нь эдийн засгийн сэргэлтийг тэтгэх, өсөлтийг тогтворжуулахад эерэг нөлөө үзүүлэхээр байна.  
Перу улсын Las Bambas зэсийн уурхай олборлолтоо зогсооно Дэлхийн зэс олборлолтоор хоёрдугаарт орох Перу улсын зэсийн томоохон уурхайн нэг Las Bambas ирэх бямба гаригаас эхлэн олборлолтоо зогсоох тухай MMG (2021.12.16) мэдээллээ. Тус уурхайн хувьд орон нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч өнгөрсөн арваннэгдүгээр сарын 20-ноос эхлэн тээвэрлэлтийн зам хаагдаж, бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломжгүй болсон юм. Улмаар компани болон орон нутгийн иргэдийн дунд яриа хэлэлцээр өрнөсөн ч талууд зөвшилцөлд хүрээгүй хэвээр байгаа ажээ. Нутгийн иргэд тээвэрлэлтийг шороон замаар хийж буй нь хүрээлэн буй орчин болоод нийгмийн аж амьдрал, тариалан эрхлэлтэд сөргөөр нөлөөлж буй тул эдийн засгийн дэмжлэг үзүүлэхийг шаардаж байгаа юм. MMG эдийн засгийн зарим дэмжлэгийг санал болгосон ч нутгийн иргэдийн хүссэн хэмжээнд хүрэхгүй байгаа ажээ.
"Эрдэнэт үйлдвэр" 2024 оноос жилд 40 сая тонн хүдэр боловсруулна Уурхайн түвшин доошилж, олборлолт хийхэд хүндрэлтэй болохоос гадна хүдрийн агуулга буурч, зардлын хэмжээ нэмэгдэж байна. Иймд үйлдвэрийн ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, зардлыг бууруулах зорилгоор өргөтгөл, шинэчлэлийн ажлыг эхлүүллээ. Энэ хүрээнд хүдэр боловсруулалтын хүчин чадлыг 32 сая тонноос 40 сая тонн болгон нэмэгдүүлж, хүдэр боловсруулах өртгийг 10 хүртэл хувиар бууруулна.
Хариуцлагатай уул уурхайн үр дүнг хэлэлцлээ  Хариуцлагатай уул уурхайн үр дүнгийн форум өнөөдөр /2021.12.15/ боллоо. Уг форумд Хариуцлагатай уул уурхайн хөтөлбөрт нэгдсэн 16 байгууллагын төлөөлөл оролцож хөтөлбөрийн зорилго, хүрэх үр дүн, хөтөлбөрийг хэрэгжүүлж буй аж ахуйн нэгжүүдэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцлээ.   Монголын уул уурхайн үндэсний ассоциацын (МУУҮА) санаачилгаар 2019 онд “Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодексийг” боловсруулж, уг кодексийг хэрэгжүүлэх санамж бичигт уул уурхайн үйл ажиллагаа эрхэлдэг 8 аж ахуйн нэгж нэгдэж байсан бол энэ жилийн байдлаар 16 болон нэмэгджээ. Уг кодекс нь хуульд шаардсанаас давуулж сайн дурын үндсэн дээр хариуцлагатай уул уурхайн үйл ажиллагаа явуулах стандарт юм.
Х.Нямбаатар: Арбитрын маргааныг хойшлуулж, эвийн журмаар хэлэлцэх саналыг ирүүлсэн Засгийн газрын өнөөдрийн /2021.12.14/ хуралдаанаар гаргасан шийдвэрийг холбогдох сайдууд танилцууллаа. Хуралдаанаар Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтын журмыг шинэчлэн баталжээ. Мөн хуралдаанаар “Рио Тинто” болон “Туркойз Хилл” компанийн гүйцэтгэх удирдлагаас Монгол Улсын Ерөнхий сайдад өчигдөр ирүүлсэн захидалд тусгагдсан саналуудыг дэмжсэн байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон: Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтын журмыг шинэчлэн баталсан. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтын журмыг Засгийн газрын эрх олгосноор Геологи,уул уурхайн төрийн захиргааны төв байгууллага баталдаг. УУХҮ-ийн сайдын 2018 оны А28 дугаар тушаалаар баталсан
Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмыг шинэчилнэ Засгийн газрын ээлжит хуралдаанаар (2021.12.14) дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмыг шинэчлэн батлах эрхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонд олгов.
“Туркойз Хилл Ресурс”-ийн хувьцааны үнэлгээ 13.7%-иар өсөв "Рио Тинто" компаниас Засгийн газарт Оюутолгой төслийн хэлэлцээрийн хүрээнд тодорхой саналуудаа тавьсны дараа Торонто, Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр "Туркойз Хилл Ресурс"-ийн хувьцаа 13-14%-иар өсөөд (2021.12.13) байна. Өөрөөр хэлбэл уг мэдээлэл нь зах зээлд эерэг дохио өгч байна гэсэн үг. Ингэснээр Туркойз Хилл-ийн хувьцааны ханш Торонтогийн бирж дээр өнгөрсөн зургадугаар сарын 2-ноос хойших хамгийн дээд хэмжээндээ хүрч өслөө.
Оюутолгой төслийн Монголын 34%-д ногдох өрийг бүрэн тэглэнэ Оюутолгойн төслийн асуудлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2021.12.13/ мэдээлэл хийлээ. “Рио Тинто” болон “Туркойз Хилл” компанийн гүйцэтгэх удирдлагаас Монгол Улсын Ерөнхий сайдын нэр дээр албан бичиг ирүүллээ. Уг албан бичигт таван саналыг тусгасан байна. Үүнд, Нэгд, Оюутолгойн төслийн Монголын талын 34%-д ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг 100% тэглэнэ. Ингэснээр цаашид өр үүсэхгүй. Ингэснээр 34%-ийг Монголын ард түмэн үнэгүй авч байна гэсэн агуулгатай.
Хар төмөрлөгийн цогцолборын бүтээн байгуулалтыг ирэх онд эхлүүлнэ “Кью Эс Си” ХХК нь БНХАУ-ын "MCC-CERI" компани болон Монгол Улсын “Кью Эм Си” зөвлөх компаниудтай хамтран боловсруулсан бага оврын домен зуухны технологи бүхий цогцолбор үйлдвэрийн ТЭЗҮ-ийг энэ оны есдүгээр сарын 30-ны өдрийн Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар хэлэлцүүлэн дэмжүүлсэн. “Монгол ган цогцолбор I” төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай 24 га газрыг Дархан-Уул аймгийн Засаг даргын захирамжаар энэ оны аравдугаар сарын 17-ны өдөр олгоод байна.
Газрын тосны экспорт он гарсаар 16%-иар өсөв Он гарсаар энэ сарын 8-ны байдлаар 4.65 сая баррель газрын тос олборлож, 4.09 сая баррелийг экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 565.1 мянган баррель буюу 16%-ийн өсөлттэй байна. Арванхоёрдугаар сарын 3-9-ний өдрүүдэд нийт 1146 автомашин, 350 вагон буюу 152.2 мянган тонн нүүрс, 24 автомашин зэсийн баяжмал, 44 автомашин буюу 4.5 мянган тонн төмрийн хүдрийн баяжмал экспортолсон тухай салбарын яам мэдээллээ.
“Тавантолгой түлш” компанийн санхүүгийн механизм Утаагүй өвлийг үзэх боломжийг нийслэлчүүдэд олгож буй “Тавантолгой түлш” компани 2019 оноос эхлэн түлшээр тасралтгүй хангахаар зүтгэн ажиллаж байна. Гэхдээ тасралтгүй хангах үүрэг хариуцлагыг алдах амархан болохыг саяхны нөхцөл байдал батлан харуулсан. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 18 дугаар тэмдэглэлийн “Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах тухай” хуралдааны шийдвэрийг үндэслэн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн 2018 оны тавдугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоолын дагуу сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх чиг үүрэг бүхий “Тавантолгой түлш” ХХК үүсгэн байгуулагдсан.
Төв банкны алт худалдан авалт 20 тоннд хүрлээ Төв банкны алт худалдан авалт оны эхний 11 сарын эцсийн байдлаар 20.02 тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 0.94 тонноор буурсан үзүүлэлт боллоо. Сарын дүнгээр авч үзвэл Монголбанк энэ оны арваннэгдүгээр сард 1.86  тонн үнэт метал худалдан авчээ. 
Хятадын нүүрсний импорт 35.05 сая тоннд хүрч 30%-иар өсөв ​​​​​​​Хятадын нүүрсний нийт импорт өнгөрсөн арваннэгдүгээр сард 35.05 сая тоннд хүрсэн тухай тус улсын Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Нүүрсний импортын үзүүлэлт өмнөх оны мөн үед 11.67 сая тонн байсантай харьцуулахад гурав дахин, өнгөрсөн аравдугаар сард 26.94 сая тонн байсантай харьцуулахад 30.1%-иар тус тус өссөн байна. Ингэснээр Хятадын нүүрсний импорт он гарсаар хамгийн өндөр үзүүлэлтэд хүрлээ.
“Эрдэнэ Ресурс” Баян хөндий төслийн байгаль орчны зөвшөөрлөө авлаа Баянхонгор аймагт хэрэгжүүлж буй Баян хөндий алтны үндсэн ордын төслийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг БОАЖЯам баталсан тухай "Эрдэнэ Ресурс Девелопмент" компани (2021.12.07) мэдээллээ. Уг үнэлгээг “Eco Trade” ХХК дотоодын болон олон улсын стандартын дагуу боловсруулсан байна. Компанийн хувьд одоо бүтээн байгуулалтын бэлтгэл ажилдаа орох боломжтой боллоо.
Нүүрсний экспорт гуравдугаар сараас хойших дээд хэмжээнд хүрлээ Нүүрсний экспорт оны эхний 11 сарын байдлаар 15.2 сая тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс даруй 43.8%-иар буурсан боловч орлогын дүнгээр 2.6 тэрбум ам.доллартай дүйсэн нь мэдэгдэхүйц өсөлттэй байна. Ийнхүү нүүрсний экспортын орлого нэмэгдэх болсон нь зах зээл дэх үнийн өсөлттэй холбоотой. Сарын дүнгээр авч үзвэл өнгөрсөн арваннэгдүгээр сард манай улс 1.71 сая тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн гуравдугаар сараас хойших хамгийн өндөр дүн боллоо.
“Build Mongolia 2022” үзэсгэлэн ирэх оны дөрөвдүгээр сарын 20-22-нд болно “Build Mongolia 2022” үзэсгэлэн ирэх оны дөрөвдүгээр сарын 22-24-нд Улаанбаатар хотноо Буянт-Ухаа спортын ордонд хоёр дахь удаагаа зохион байгуулагдана. Үзэсгэлэнд дэлхийн улс орнуудын дэд бүтцийн салбар дахь шинэ шийдэл, дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмж, техникийг танилцуулна. Бүтээн байгуулалтын салбарын хамгийн шилдэг техник технологийг танилцуулахаар гадаадын болон дотоодын 100 гаруй аж ахуй нэгж оролцоно. Мөн үзэсгэлэнг зорин ирэх хөрөнгө оруулагч, ханган нийлүүлэгч нар болоод бусад зочдод Монголын барилга, уул уурхай, эрчим хүч, зам тээврийн салбарын мэдээллийг бүрэн хүргэх зорилгоор салбар тус бүрийн тухайн үеийн онцлог сэдвийг хөндсөн төрийн бодлогын хэлэлцүүлэг явуулна.
76 77 78 79 80 81 82