Шинэ мэдээ
Цогтцэций-Чойр чиглэлд нүүрс тээвэрлэлт ирэх оны эхний улирлыг дуустал үргэлжилнэ
Зам, тээврийн хөгжлийн сайд Л. Халтар Тавантолгой уурхайгаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум хүртэл улсын чанартай авто замаар нүүрс тээвэрлэхийг ирэх оны эхний улирлыг дуустал зөвшөөрөхөөр болсон байна. Өмнө нь салбарын сайдын А/158 тушаалаар энэ сарын 20-ноос эхлэн уг чиглэлд нүүрс тээвэрлэхийг хориглохоор байсан юм. Харин одоо уг тушаалын хэрэгжих хугацааг 2022 оны гуравдугаар сарын 31-ний өдөр болгож өөрчилж байна.
“Тавантолгой дулааны станц” төслийн гүйцэтгэгчийг сонгох тендер зарлана
Төсөл санаачлагчийг төлөөлж, “Эрдэнэс-тавантолгой” ХК төслийн нийт санхүүжилтийн 30 хүртэлх хувийг санхүүжүүлэх, тендерт оролцогч үлдэгдэл санхүүжилтийг Засгийн газрын баталгааг үндэслэн өөрөө санхүүжүүлэх (EPC+F) хувилбар санал ирүүлэх олон улсын нээлттэй тендер сонгон шалгаруулалтыг энэ оны аравдугаар сарын 21-ний өдөр зарлаж, 90 хоногийн хугацаанд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна.
Тээвэрчдийн холбоо: Тээвэрчдээ 2000 шланзтай нь хотод авчирна
“Баян зам” тээвэрчдийн холбооноос өнөөдөр /2021.10.20/ мэдээлэл хийж, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарыг иргэдэд буруу мэдээлэл өгсөн гэх үндэслэлээр шүүхэд өгч байгаагаа мэдэгдлээ. Төрийн тогтворгүй үйл ажиллагаанаас үүдэн нүүрс тээврийн үйл ажиллагаа зогссон гэж үзээд тус холбооны 2000 тээвэрчдийг шланзтай нь хотод авчирна гэлээ.
“Баян зам” тээвэрчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга П.Баярхүү:
-Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар мэдээлэл хийхдээ хэд хэдэн баримтаар тээвэрчдийг, тээвэрчдийн холбоог гүжирдлээ. Тодруулбал, “Баянзүрх” тээвэрчдийн холбоо нь тээвэрчдийн эрх ашгийг хамгаалах ёстой атлаа бизнес хийж байна гэж ярьсан. Мөн энэ холбоонд 100 гаруй компани байдаг байтал 31 компани гэсэн. Холбоог замын хураамжаа өг, үгүй бол тээвэрт явуулахгүй гэж дарамталдаг гэлээ. Ийм буруу мэдээлэл хийж, нэр төрд халдсан гэх үндэслэлээр өнөөдөр /2021.10.20/ түүнийг шүүхэд өгч байна.
Зэсийн ханш шинэ дээд амжилт тогтоолоо
Лондоны металын бирж дээр өчигдөр (2021.10.19) нэг тонн зэсийн шууд худалдааны үнэ 7.2%-иар өсч 11299.5 ам.долларт хүрснээр шинэ дээд амжилт тогтоосон байна. Мөн Нью-Йоркийн түүхий эдийн бирж дээр 10572 ам.доллар/тонн-д хүрсэн нь тус биржийн түүхэн дэх хамгийн өндөр ханшаар тэмдэглэгдлээ. Хаалтын ханшийн тухайд Лондоны металын бирж дээр өчигдөр зэсийн шууд худалдааны үнэ 10652 ам.доллар/тонн, гурван сарын гэрээт үнэ 10270 ам.доллар/тонн-оор тогтжээ. Ханш өсөхөд зэсийн нийлүүлэлт буурч буй мэдээлэл нөлөөлсөн байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний бирж салбарыг ил тод, нээлттэй тольдох боломжтой болгоно
Уул уурхайн салбарын төрийн зохицуулалтын нэгэн хэлбэр болгон Уул уурхайн бүтээгдэхүүний биржийг байгуулахаар зэхэж байна. Холбогдох хуулийн төслийг УУХҮЯ цахим хуудастаа нийтлэн танилцуулжээ. Эрдэс баялгийн бирж хэмээн өмнөх хэлэлцүүлгүүдийн үеэр нэрлэж байсан боловч хуулийн танилцуулгад Уул уурхайн бүтээгдэхүүний бирж хэмээн нэрийг нь өөрчлөв.
Уул уурхайн салбар нь Монгол Улсын эдийн засгийн зонхилох салбар болоод удаж байна. Сүүлийн 15 жилд уул уурхайн салбарын улсын төсөвт төвлөрүүлэх орлого тогтвортой нэмэгдсээр ирсэн. 2021 оны эхний долоон сарын гүйцэтгэлээр Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 32.5%-ийг бүрдүүлж байна. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийг байгуулах шаардлага, үндсэн зорилгыг улсын эдийн засагт үзүүлж байгаа салбарын үр өгөөжийг улам нэмэгдүүлэх, салбарын орлогыг ил тод болгох, уул уурхайн экспортын бүтээгдэхүүний стандартыг хангах юм.
“Нэн түрүүнд ХАБ-2021” бага хурал зохион байгуулагдана
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний тогтолцоог төгөлдөржүүлэх, хүний аюулгүй байдлын соёлыг нэмэгдүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулж буй “Нэн түрүүнд ХАБ” (Хөдөлмөрийн аюулгүй байдал) бага хурал нь “Аюулгүй байдал ба Ковид-19” уриан дор 2021 оны 10-р сарын 21, 22-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулагдах гэж байна.
Газрын тосны ханш олон жилийн дээд түвшинд хүрлээ
Брэнт маркийн газрын тосны ханш 86.04 ам.доллар/баррель болж 2018 оны аравдугаар сараас хойших хамгийн дээд түвшинд хүрлээ. Дэлхийн зах зээлд байгалийн хий, нүүрсний үнэ нэмэгдсэнээс үүдэлтэйгээр дизель генераторуудын эрчим хүч үйлдвэрлэл нэмэгдэх болсон байна. Үүнээс үүдэн энэ оны дөрөвдүгээр улиралд газрын тосны эрэлтг 450 мянган баррель/өдөр-өөр нэмэгдэж болзошгүй байна.
Гашуунсухайт-Ганцмод төмөр замын улсын хил огтлолцлын цэгийг хоёр улсын ГХЯ-даар баталгаажуулах нь чухлыг тэмдэглэв
Монголын тал түүнчлэн аж ахуйн нэгжүүд нүүрсний худалдааны урт хугацааны гэрээ байгуулахад дэмжлэг үзүүлэх, Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор чингэлгээр нүүрс тээвэрлэхийг нэмэгдүүлэх, Гашуунсухайт, Бичигт, Ханги, Шивээхүрэн чиглэлээр хоёр улсын хооронд төмөр замаар харилцан холбогдох ажлыг эрчимжүүлэх саналтай байгаагаа хурлын үеэр илэрхийлсэн юм. Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын улсын хил огтлолцлын цэгийг хоёр улсын холбогдох аж ахуйн нэгжүүд тохиролцсонд баяртай байгаагаа талууд илэрхийлж, уг тохиролцоог ГХЯ-дын шугамаар шуурхай баталгаажуулж, төмөр замыг холбох дэд бүтцийн байгууламжийг барихад идэвхтэй хамтран ажиллах нь чухал болохыг тэмдэглэлээ.
Шивээхүрэн, Гашуунсухайтаар өдөрт нэвтрэх машины тоог 400-700 болгож нэмэгдүүлэх санал тавив
Элчин сайд Т.Бадрал, Шивээхүрэн-Сэхээ боомт нь хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд чухал үүрэгтэй боомт гэдгийг онцолж, хоёр талын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх боломжийг бүрэн дүүрэн ашиглах чиглэлээр идэвх, санаачилгатай ажиллаж, нэг өдөрт хил нэвтрэх тээврийн хэрэгслийн тоог 400 хүргэх зорилт дэвшүүлэхийг санал болгов. Альшаа аймгийн дэд дарга Цэцэн, Монгол Улстай хийж буй худалдааны эргэлт, барааны төрлийг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаа илэрхийлж, тус аймгаас Монгол Улсын Баянхонгор аймагт 728 мянган юанийн буцалтгүй тусламж үзүүлж буйгаа мэдэгдэв.
Монгол банк: Инфляцыг 2022-2024 онд 4-8%-д барина
Жил бүрийн намар Монгол банк ирэх оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлээ УИХ-аар батлуулдаг. Энэ дагуу Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг тус банк УИХ-д өргөн барьсан билээ. Энэ талаар Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон холбогдох албаны хүмүүс өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Ковид 19 цар тахлын нөлөөгөөр 2020 онд дэлхийн эдийн засаг огцом уналтад орсон. Гэхдээ 2020 оны сүүлээс эхлэн хөгжингүй орнуудын эдийн засаг, санхүүгийн зах зээл идэвхжиж, зах зээлд оролцогчдын хүлээлт сайжирч, сэргэлт гарч байна.
Фитч: “Энержи Ресурс”-ын үйл ажиллагаа IV улиралд сэргэнэ
Өмнөговь аймаг дахь Ухаахудагийн коксжих нүүрсний уурхайд олборлолт эрхэлж буй “Энержи Ресурс” буюу “Mongolian Mining Corporation”-ын олзворлолт 2022 онд хэвэндээ орно гэж Фитч агентлаг тооцоолсон байна. Учир нь, цар тахлын үед экспортыг нэмэгдүүлэхээр ашиглалтад оруулж буй нүүрсний терминал нь борлуулалтыг нэмэгдүүлэхэд түлхэц үзүүлнэ гэж тооцжээ. Шинэ терминал ашиглалтад орсноор ирэх онд нийт дүнгээрээ 18 сая тоннын экспорт уг терминалаар дамжиж худалдаалагдана гэж тус агентлаг үзжээ.
УИХ 18 их наядын төсвийн эхний хэлэлцүүлгийг хийлээ
УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганы (2021.10.14) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газар төр хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид, иргэдийн хамтын хүчин зүтгэлээр цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх Шинэ сэргэлтийн бодлогыг эхлүүлж, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г эрчимтэй хэрэгжүүлсэн төдийгүй ирэх 2022 оны төсвийг өөдрөгөөр төсөөлж, Монгол Улсын түүхэнд анх удаа 18 их наядын төсвийг УИХ-д өргөн барьснаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолсон юм.
Ж.Довдонбалжир: Дэлхийн 20 гаруй орны 60 гаруй үйлдвэрлэгчийг Монголын зах зээлд төлөөлдөг
Монгол Улсын зах зэээлийн эдийн засгийн 20 жилийн хөгжлийн гэрч, ханган нийлүүлэлтийн салбарын түүхийг бүтээлцэж яваа үндэсний “Юнитра” компани байгуулагдсаны тэгш ой тохиож байна. Барилга, зам, уул уурхайн үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг 20 жил тасралтгүй Монголын хэрэглэгчдэдээ нийлүүлж байгаа тус компанийн үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал Ж.Довдонбалжиртай ярилцлаа.
Одоогоос 20 жилийн тэртээ Монголд ханган нийлүүлэлтийн, тэр дундаа тоног төхөөрөмж, багаж, техник хэрэгслүүдийг нийлүүлэх үйлчилгээ үзүүлдэг компани байгуулах сэдэл, санаачилга яаж гарсан бол?
Одоогоос 20 жилийн өмнө гэдэг бол манай улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжээд бараг 10 жил болчихсон байсан үе л дээ.
Зэсийн ханш 10 мянган долларын босгыг давлаа
Нью-Йоркийн түүхий эдийн бирж дээр зэсийн ханш тонн тутамдаа 10200 ам.долларт хүрч өссөн байна (2021.10.14). Харин Лондоны металын бирж дээр 3.6%-иар өсч 9994 ам.доллар/тоннд хүрсэн бөгөөд шууд худалдааны хаалтын ханш 9971 ам.доллар/тонн-д тогтжээ. Энэ нь өнгөрсөн зургадугаар сарын дундаас хойших хамгийн өндөр дүн боллоо. Зэсийн ханш тус биржид тавдугаар сарын эхний хагаст 10700 ам.доллар/тонн-ын түвшнийг давсан нь үнийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон.
Туркойз Хилл: Далд уурхайн олборлолт 2023 он болж хойшилсон
“Туркойз Хилл Ресурс” 2021 оны гуравдугаар улирлын үйлдвэрлэлийн тайлангаа танилцууллаа. Оюутолгойн ил уурхайн зэсийн үйлдвэрлэл оны гуравдугаар улирлын байдлаар 41.9 мянган тонн байсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 16%-иар, өмнөх улирлынхаасаа 14%-иар тус тус өсөлттэй гарлаа. Баяжмал дахь алтны хэмжээ өнгөрсөн гуравдугаар улиралд 130.8 мянган унцид хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 256%, өмнөх улирлынхаасаа 16%-иар илүү байлаа.
Цайрын ханш 2007 оноос хойших дээд хэмжээнд хүрлээ
Европт эрчим хүчний ханшийн өсөлтөөс үүдэлтэйгээр “Nyrstar” компанийн эзэмшлийн цайр хайлуулах гурван томоохон үйлдвэрүүд гарцаа тал хувиар бууруулахаар болжээ. Уг мэдээлэл цацагдсанаар дэлхийн зах зээлд цайрын ханш сүүлийн 14 жилийн хугацаан дахь дээд хэмжээнд хүрлээ. Тухайлбал Шанхайн бирж дээр цайрын ханш тонн тутамдаа 3992 орчим ам.долларт хүрсэн бол Лондоны металын бирж дээр 3637.5 ам.доллар/тонн болж нэмэгдсэн нь 2007 оноос хойших дээд түвшин юм. “Nyrstar”-ийн тухайд цайр үйлдвэрлэлээр дэлхийд хоёрдугаарт бичигддэг байна.
Монгол Улсын гадаад өрийн бодлогын сорилтууд
Цар тахалтай сүүлийн нэг жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн газрын гадаад өрийн хэмжээ нэг тэрбум гаруй ам.доллараар нэмэгджээ. Тодруулбал, гадаад өр энэ оны эхний улиралд өмнөх оны мөн үеийнхээс 15.7%-иар өсчээ. Оны төгсгөл гэхэд Монголын гадаад өр одоогийн түвшнээс ялимгүй өсөх дүр зурагтай ч хуулиар тогтоосон хязгаар болох 70%-д “хөнгөхөн” багтана. Бүр ДНБ-д харьцуулсан дүнгээр өнгөрсөн оны хэмжээнээс ч буурах тооцооллыг Сангийн яам танилцуулжээ. Гэхдээ Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн өмнөх хувилбараар бол манай улс энэ онд Засгийн газрын өрийн үлдэгдлийг ДНБ-ий 60%-д барих ёстой байсан.
Замын-Үүд-Эрээн боомтыг тодорхойгүй хугацаагаар хаалаа
Монгол-Хятадын худалдааны гол суваг болсон Замын-Үүд-Эрээний боомтыг тодорхойгүй хугацаагаар хаажээ. Учир нь Хятадын талд буюу Эрээнд цар тахлын халдвар илэрсэн тул ийнхүү хилийн боомтыг хаахаар болжээ. Ингэснээр хоёр долоо хоног, түүнээс ч урт хугацаагаар боомтоор машин нэвтрэхгүй байж болзошгүй байна.
Геологийн онол-практикийн цахим хурал эхэллээ
Монгол Улсад Үндэсний геологийн алба үүсэж хөгжсөний 82 жилийн ой, Монголын Геологийн холбоо байгуулагдсаны 25 жилийн ой, Монголын Геологичдын өдөрт зориулсан онол-практикийн бага хурал өнөөдөр эхэллээ. Цахимаар зохион байгуулагдаж буй тус хурлыг Үндэсний Геологийн Албаны (ҮГА) дарга О.Чулуун, Монголын Геологийн Холбооны нэгдсэн зөвлөлийн дарга Я.Бат-Ирээдүй нар үг хэлж, УУХҮЯ-ийн сайд Г.Ёндон мэндчилгээ дэвшүүлэв.
Тавантолгойн төмөр замын хилийн огтлолцлын цэгийг тохиролцжээ
Засгийн газар Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын улсын хилийн огтлолцлын цэгийг тохиролцох ажлыг эцэслэн шийдсэнийг (2021.10.13) мэдэгдлээ. Хоёр улсын төмөр замыг уулзуулах хилийн солбицлын эцсийн цэгийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л. Халтар өнөөдөр Засгийн газрын хуралдаанд танилцуулж баталгаажуулсан байна. Энэ тухай Сангийн сайд Б. Жавхлан уг чиглэлийн төмөр замын хилийн солбицлын асуудлыг олон жилийн өмнө ярилцаж тохиролцсоны дагуу шийдсэн болохыг онцоллоо. Өөрөөр хэлбэл Хятадын талаас оруулж ирэх нарийн царигтай төмөр замыг манай нутаг дахь өргөн цариг бүхий төмөр замтай уулзуулж, Монголын талдаа ачиж буулгах терминалыг байгуулна.