Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
“Mongolia Mining 2021” үзэсгэлэнгийн хөтөлбөр 2011 оноос тасралтгүй зохион байгуулагдаж ирсэн олон улсын “Mongolia Mining” үзэсгэлэнгийн арга хэмжээний 10 жилийн ойн үзэсгэлэнгийн хөтөлбөрийг танилцуулж байна. КОВИД-19 цар тахлын улмаас 2020 онд болох үзэсгэлэн хойшлогдож, ийнхүү 2021 оны есдүгээр сарын 22-24-ний өдөр нээгдэнэ.
“Хера Экуйпмент” компани автомат хурдны хайрцагтай “Тонли” өөрөө буулгагчийг зах зээлд танилцуулж байна Уул уурхай гэдэг бол цаг минутаар ажил нь хэмжигддэг, “зогсох эрхгүй” салбар юм. Тэр ч утгаараа уул уурхайн ханган нийлүүлэгчид, хамтран ажиллагчид нь хамгийн шилдэг нь, шалгарсан нь байх ёстой. Өөр өөрийн үйл ажиллагаа явуулдаг салбар чиглэлдээ төвлөрч ажилладаг, гол цөм болсон бизнесийн үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулж явдаг компаниуд байх ёстой. Тэдгээрийг нэг дороос тус салбарынхан олж харах, холбоо тогтоох, санал бодлоо солилцох, туршлагаа хуваалцах боломжийг бүрдүүлсэн чухал арга хэмжээ гэж харж байна.
Гашуунсухайт хилийн боомтод чингэлэгт тээврийн терминал ашиглалтад орлоо Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Зам, тээвэр хөгжлийн сайд Л.Халтар, Сангийн сайд Б.Жавхлан нар Өмнөговь аймагт ажиллаж, Гашуунсухайтын хилийн боомт дахь “Чингэлэг тээврийн терминал”-ын ажлын явцтай танилцлаа. Тус боомтоор 2019 оны эхний наймдугаар сарын байдлаар 14.0 сая тонн нүүрс экспортолж байсан бол цар тахлын нөлөөгөөр БНХАУ-ын тал нүүрсний татан авалтаа бууруулжээ.
Хөрөнгө оруулагчдад хүрэх эерэг мессеж Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (2021.09.02) хуралджээ. Цар тахлын үеийн эдийн засгийг сэргээх хуулийн төслийг уг зөвлөлөөр хэлэлцээд  дэмжсэн байна. Удахгүй Засгийн газар УИХ-ын намрын чуулганд өргөн мэдүүлж, хэлэлцүүлнэ. Хуулийн төсөлд  гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх заалтыг оруулсан хэмээн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тодотгов. Тэрээр Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх Үндэсний хороог ахалдаг билээ. “Урт” нэртэй уг хорооны гол ажил ийнхүү хуулиар дамжин хэрэгжиж байж биеллээ олох юм.   
Фридландын харизм ...Супер циклийг март, түүнээс ч цараатай хэмээн эрдсийн зах зээлийн хандлагын талаар Роберт Фридланд ярьжээ. Урьд хожид үзээгүй томоохон хувьсгал гэж “ногоон” эдийн засгийн шилжилтийг тэр тодорхойлов. Тэрээр “Цэвэр эрчим хүчний дэд бүтэц, цахилгаан машин цэнэглэх станцуудын сүлжээ гэх мэт бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх хэрэгцээ өмнөх супер циклийн үеийн хөрөнгө оруулалтаас ч давах нь гарцаагүй. Энэ нь уул уурхайн төслүүд, хөрөнгө оруулагчдад асар их боломжийг нээнэ” гэдэгт итгэлтэй байна.
Төсвийн хязгаараа тэлсэн тодотгол Ердөө дөрвөн сарын өмнө (2021.03 сар) Сангийн сайд Б.Жавхлан  “Төсөвт тодотгол хийх эсэхийг хэлэхэд эрт байна. Тодотгол хийе гэж иргэд шаардаж байгаа ч энэ бол миний шийддэг асуудал биш. Төсвийн зардал тасалдаагүй, хөрөнгө оруулалт зогсоогүй” хэмээн  мэдэгдэж байлаа. Гэвч цар тахлын халдварын нөхцөл байдал хүндэрч, хилийн боомтууд  хаагдан  улсын эдийн засаг  улам ч эрсдэлд оров. Арга буюу улсын баяр наадмын өмнөхөн (07.08) УИХ төсвөө яаравчлан тодотголоо. 2021 оны макро эдийн засгийн төсөөлөл өнөөдөр анх тооцон төсөвт тусгаснаас өөрөөр “эргэжээ”. Өөрөөр хэлбэл, төсвийн алдагдал  энэ оны Төсвийн тухай хуульд баталсан түвшнээс нэмэгдэхээр байгаа нь төсөвт өөрчлөлт оруулахаас өөр гарцгүй байдалд оруулсан юм. Төсвийн алдагдлын хэмжээ бүр ДНБ-ий  8.8%-д хүрч нэмэгдэхээр байна.
“Олборлох салбарыг нээлттэй болгох нь” хөтөлбөрийн нээлт боллоо Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын (ОҮИТБС) Олон улсын нарийн бичгийн газар, “Нээлттэй өмчлөл” байгууллага, BHP сангийн түншлэлийн хүрээнд “Олборлох салбарыг нээлттэй болгох нь” хөтөлбөрийн цахим хурал өчигдөр боллоо. Энэхүү хөтөлбөрийг байгалийн баялагтай орнуудад хэрэгжүүлснээр олборлох салбарын орлогыг  цөөнхид, тэднийг баяжуулахын төлөө бус хөгжлийн төлөө  л зарцуулагдах нь ач холбогдолтой хэмээн ОҮИТБС-ын Олон улсын нарийн бичгийн газрын гүйцэтгэх захирал Марк Робинсон цахим форумын нээлтийн үгэндээ онцоллоо. “Энэхүү хөтөлбөр нь улс орнуудын татварын орлогыг нэмэгдүүлж авилгын эсрэг үйл ажиллагааг сайжруулна. Ингэснээр олборлох салбарт зөрчил сөргөлдөөн багасаж, Засгийн газрын орлогыг хөгжлийн төлөө зарцуулах нөхцөлийг бүрдүүлж, байгалийн баялгаас хамааралтай улс орнуудын  ард иргэдийн амьдралын чанар сайжирна” хэмээн тэрээр онцолсон.
“Mongolia Mining”-ийн Ерөнхий ивээн тэтгэгчээр “Гранд Майнинг Экюпмент” ажиллаж байна  Монголын уул уурхайн салбарын хамгийн шилдэг компаниудыг нэгтгэдэг “Mongolia Mining 2021” олон улсын уул уурхай, газрын тосны үзэсгэлэн 10 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Энэ үзэсгэлэнгийн Ерөнхий ивээн тэтгэгч “ГРАНД МАЙНИНГ ЭКЮПМЕНТ” ХХК-ийн захирал Ж. Эрдэнэбилэгээс тус арга хэмжээнд хэрхэн оролцох талаар нь тодруулсан юм. 
Зэсийн нийлүүлэлтэд Камоа Какула хүч нэмэхээр ирлээ Канадын “Айвенхоу Майнз” болон Хятадын “Zijin Mining” дэлхийд хамгийн томд тооцогдох зэсийн шинэ төслийг Африкийн БНАКонго (Конго) улсад эхлүүлсэн нь эдүгээ нийлүүлэлтийн томоохон эх үүсвэр болон зах зээлд нэгдлээ. Өмнөд Африкийн Дурбаны далайн боомт хүртэл 3000 км замыг туулан   цааш Хятад руу далайгаар тээвэр­лэгдэн хэрэглэгчид очих анхны экспортын баяжмал ачсан машины цуваа Камоа Какула уурхайгаас  (долдугаар сарын 17-нд) хөдөллөө. Хятадын гол хэрэглэгчид нь “Zjijn Mining” болон “Citic Metal” бөгөөд уурхайгаас зэсийн баяжмал худалдан авах урт хугацааны гэрээ уурхайг эрхлэгч “Kamoa Copper SA” компанитай байгуулжээ.
УУХҮЯ: Гашуунсухайт боомтын чингэлэг тээврийн терминал байгуулж дууслаа Монгол Улсын нүүрсний экспортын 60 гаруй хувийг хангадаг Гашуунсухайт боомтын чингэлэгт тээврийн терминал байгуулж дууссан талаар УУХҮЯ (2021.09.06)мэдээлэв. Энэхүү бүтээн байгуулалтыг төр - хувийн хэвшлийн түншлсэн юм. Тодруулбал, “Энержи Ресурс” ХХК шуурхай зохион байгуулж, туслан гүйцэтгэгч 17 компанийн нийт 430 орчим хүн хоёр сарын хугацаанд гүйцэтгэн, хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ.
Якутын бүс нутагт АЦС барина ОХУ-ын Дорнын эдийн засгийн форумын үеэр тус улсын БНСаха улсын Дорнын хөгжлийн яам, “Росатом” корпораци хооронд атомын эрчим хүчний төсөл хэрэгжүүлэх хэлэлцээрийг үзэглэжээ. Хэлэлцээрт ОХУ-ын Саха улсын тэргүүн А.Николаев, “Алс Дорнодын Арктикийг хөгжлийн сан” нийгэмлэгийн захирал А.Чекунков, “Росатом” корпорацийн Ерөнхий захирал А.Лихачев нар гарын үсэг зуржээ. Энэхүү төслийн хүрээнд, Якутын бүс нутагт бага хүчин чадалтай атомын цахилгаан станц (АЦС) барихаар төлөвлөжээ. Хүчин чадал 55МВт-аас хэтрэхгүй, 60 жил ашиглах цахилгаан станцыг 2028 онд ашигалтад оруулахаар тооцсон аж.
Нүүрс экспортын 320 машин гурван боомтоор нэвтэрчээ Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор Хятадын талаас Гашуунсухайт-Ганцмод боомтоор нүүрс тээврийн автомашин нэвтрүүлэхийг хоёр долоо хоног хязгаарлах санал гаргасан. Хоёр тал тохиролцсоны үндсэн дээр өнгөрсөн мягмар гарагаас эхлэн PCR шинжилгээний хариу нь сөрөг гарсан жолооч нарыг нүүрс тээврийн хөдөлгөөнд оролцуулж буй юм. Өчигдрийн байдлаар (2021.09.02) Гашуунсухайт, Замын-Үүд, Булган боомтоор нүүрс ачсан 320 орчим машин нэвтэрчээ.
ҮАБЗ: Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх төслийг УИХ-аар хэлэлцүүлнэ Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (2021.09.02) хуралдлаа. Хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Цар тахлын үеийн эдийн засгийг сэргээх хуулийн төслийн танилцуулгыг хийсэн байна. Төсөлд экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах тухай тусгажээ. Мөн төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийн засаглалыг сайжруулах, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх заалт орсон байна. ҮАБЗ-өөс уг хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхийг дэмжжээ.
ОПЕК, ОПЕК+ бүлэг газрын тосны олборлолтыг нэмэх шийдвэрээ хэвээр үлдээлээ Дэлхийн газрын тосны зах зээлийн жишиг болох Брэнт төрлийн тосны үнэ 2021 оны есдүгээр сарын 2-ны өдөр 71.14 ам.доллар/баррелиар арилжаалагдаж байна. ОПЕК, ОПЕК+ бүлэг 2021 оны есдүгээр сарын 1-ний өдөр цахим хурал зохион байгуулж ирэх саруудын газрын тосны олборлолт, нийлүүлэлтийн талаар хэлэлцлээ. Бүлгийн гишүүд 2021 оны аравдугаар сард энэ оны долдугаар сард баталсан газрын тосны олборлолтоо өдөрт 400 мянган баррелиар нэмэгдүүлэх шийдвэрээ өөрчилсөнгүй.
Хятад улс нөөцөөсөө 150 мянган тонн метал нийлүүллээ Дэлхийн эрдэс түүхий эдийн хамгийн том эрэлтийг бүрдүүлэгч Хятад улс ханшийг тогтоон барих зорилгоор стратегийн нөөцөөсөө 150 мянган тонн метал өчигдөр (2021.09.01) дуудлага худалдаагаар нийлүүлсэн байна. Үүнд 70 мянган тонн хөнгөн цагаан, 50 мянган тонн цайр, 30 мянган тонн зэс тус тус багтжээ. Дуудлага худалдаа нь зөвхөн металын үйлдвэрүүдийн дунд цахимаар явагддаг. Өчигдрийн байдлаар Лондоны металын бирж дээр нэг тонн зэсийн ханш 9312 ам.доллартай хаагдсан нь өмнөх өдрийнхөөсөө 150 ам.доллараар буурсан үзүүлэлт боллоо. Мөн тус бирж дээр хөнгөн цагаан болон цайрын ханш тонн тутамдаа 20-50 ам.доллараар буурчээ.  
“Эрдэнэс Монгол”: Хятадын тал Сэхэ боомтод нүүрс тээврийн жолоочгүй машин туршиж байна Уулзалтын эхэнд “И Тай Жун” группийн орлогч захирал Жау Вэй цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор нүүрсний нийлүүлэлтэд хүндрэлтэй асуудлууд тулгарч байгааг хэлээд цаашдаа орчин үеийн техник технологид суурилсан жолоочгүй тээвэрлэлт болон Шивээхүрэн чиглэлийн 47 км төмөр замын төслийн ажилд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. БНХАУ-ын зүгээс нүүрс тээвэрлэлтийг шинэ шатанд гаргах жолоочгүй тээвэрлэлтийг дэмжиж байгаа бөгөөд Сэхэ боомтын Засаг захиргааны удирдлага дор эхний ээлжинд 30 ширхэг жолоочгүй тээврийн хэрэгслэлийг туршиж байгаагаа онцолсон.
Австралийн засаг коксжих нүүрс олборлохыг “Posco” компанид хоригложээ Шинэ Өмнөд Уэльс мужийн Хараат бус төлөвлөгөөний комисс нь коксжих нүүрсний төслийг хэрэгжүүлэх эрхийг “Hume Coal” компанид олгохоос татгалзжээ. Тус компани Өмнөд Солонгосын металургийн “Posco” корпорацийн салбар нэгж юм. “Hume Coal” компани Австралийн Сидней хотоос 175 км зайд орших ордоос нийт 50 сая тонн коксжих нүүрс 23 жилийн хугацаанд олборлон Өмнөд Солонгос руу экспортлохоор төлөвлөж байжээ. Ашиглах эрхийг олгоогүй шалтгаан нь уг орд усны эх үүсвэрт ойр оршдог тул байгаль орчинд сөргөөр нөлөөнө гэж Хараат бус төлөвлөгөөний комисс үзсэн байна. 
Т. Баттулга: 10 жилийн ойн үзэсгэлэнгийн уриа “Эрдэс баялгийн салбар эдийн засгийн сэргэлтийн суурь” Олон улсын уул уурхайн “Mongolia Mining” үзэсгэлэнг анх 2011 оноос тасралтгүй 2019 он хүртэл зохион байгуулсан. Энэ хугацаанд жилээс жилд өргөжиж ирсэн юм. Үзэсгэлэнгийн хамрах хүрээ, ач холбогдол ямагт тэлсэн. Оролцогчдын хувьд ч үзэсгэлэнгээс хүртэх өгөөж ч нэмэгдсэн билээ.  Тийм ч учраас үзэсгэлэн гаргагч, оролцогчдын зүгээс манай 10 дахь удаагийн “Mongolia Mining” арга хэмжээний хүлээлт асар өндөр байна 2020 онд нээгдэх байсан үзэсгэлэн цар тахлын нөлөөгөөр 1.5 жил хойшилсон учраас зохион байгуулагч бидний адил үзэсгэлэн болох өдрийг хоног тоолох үйлчлүүлэгчдийн өндөр хүлээлт дахин 1.5 дахин нэмэгдсэн гэсэн үг.
Уул уурхайн хүнд машин механизм үйлдвэрлэлээр дэлхийд эрэмблэгддэг "Гранд Майнинг Экюпмент" Манай Гранд Майнинг Экюпмент компани нь уул уурхайн хүнд машин механизм үйлдвэрлэлээр Хятадад тэргүүлэгч, дэлхийд 3-рт эрэмблэгдсэн топ компани болох SANY брендийн албан ёсны дистрибютороор сонгогдон амжилттай ажиллаж байгаа бөгөөд SANY нь 1989 онд байгууллагдсан, 90,000 гаруй ажилчидтай, дэлхийн 150 гаруй оронд техник нийлүүлдэг FT Global 500-д бүртгэглсэн Хятад улсын анхны нээлттэй хувьцаат компани юм.
0.9 хувийг бүхэл тоонд хүргэх монголчуудын хүсэл Заяагдсан хоёр хөрштэйгээ Монгол улс худалдаа, эдийн засгийн тэнцвэргүй харилцаатай болоод удаж байна. 1992 онд Монгол улсын экспортын бүтцэд ОХУ 58.5 хувийг, БНХАУ 17.8 хувийг эзэлж байсан бол 2019 оны байдлаар ОХУ-ын эзлэх хувь 0.9, БНХАУ-ынх 88.9 хувь болон эрс өөрчлөгджээ. Энэ мэдээллийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ наймдугаар сарын 29-ний өдөр болсон “Монгол-Оросын бизнесийг дэмжих болон ОХУ-аас хөрөнгө оруулалт татах боломж” уулзалтын үеэр өгчээ. 0.9 хувь гэдэг бол бараг харилцаагүй шахам гэсэн үг. Дипломат харилцаа тогтоосныхоо 100 жилийн ойг энэ жил тэмдэглэж байгаа Монгол, Орос хоёр 100 жилийнхээ 70 жилд худалдаа, эдийн засгийн гүнзгий харилцаатай байсан.
92 93 94 95 96 97 98