Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Хөрөнгө “горилох” хөгжлийн төлөвлөгөө Цар тахал манай эдийн засгийн хөгжлийг хоёр жилээр ухрааж, экспортын орлогыг тэрбум доллараар “цавчиж” байна. Төлөвлөгөө ёсоор цар тахал 2021 оны эхний хагас гэхэд дуусгавар болох байв. Манай улсад 2020 он бараг бүхэлдээ халдваргүй байсан бөгөөд 2021 онд удтал хүлээсэн вакцинжуулалт эхэлж, эрчимжихийн хэрээр халдварын тоо улам бүр зуузай холбон өсөв. Чухамдаа халдвар хамгааллын дэглэмийг удтал барьсан зүтгэл   “2021 оны сонгууль, намын их ойн баяраас үүдэн “их тайвшрал, их назгайрал”-аар солигдсон нь вакцинжуулалтын үр нөлөөг хялбархан баллуурдаж орхилоо гэж хэлж болно. Вакцинжуулалтаар дэлхийд хошуучлах улсуудтай эн зэрэгцэх ч өвчлөлийн үзүүлэлтээр мөн адил тэргүүлж байгаа нь “КОВИД-ын парадокс”-ыг үүсгэв.
2021 оны төсвийн тодотголыг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганы (07.06) нэгдсэн хуралдаан цахимаар хуралдаж, “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны саналаар “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг гишүүдийн 55,2% нь дэмжлээ. Тогтоолын төсөлд Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэлийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 6,829,026.3 сая төгрөгөөр, Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэлийн зарлагын хэмжээг 10,735,610.8 сая  төгрөгөөр батлахаар тусгасан юм. Мөн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх, мөрдөх хугацаа хойшлуулах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
“ОПЕК+” орнууд тохиролцоонд хүрч чадахгүй байна Газрын тосны олборлогч “ОПЕК+”-ийн гишүүн орнуудын Сайд нарын уулзалт даваа гаригт (2021.07.05) болох байсан ч цуцлагджээ. Наймдугаар сарын олборлолтын хэмжээг гишүүн орнууд зургаадугаар сарын 30-наас долдугаар сарын 1-ний хооронд тохирох ёстой байв. Гэвч гурав дахь өдрөө тохиролцоонд хүрч чадахгүй байгааг албаныхан мэдээлсэн байна. Шалтгаан нь Саудын Араб, АНЭУ-ын санал зөрөлдсөн нь хэлэлцээрийг саатуулжээ. Шинэ уулзалтын тов тодорхойгүй байгаа аж. Уулзалт цуцлагдсаны дараа Brent маркийн газрын тосны үнэ 77 ам.доллар хүрч өссөн бөгөөд энэ нь 2018 оны аравдугаар сараас хойших хамгийн өндөр ханшид тооцогдож байна. 
Хятад гангийн хуучирсан үйлдвэрүүдийг орлох 9 төслийг баталжээ Хятадын Засгийн газраас 2022-2024 онд төмөрлөгийн салбарт хэрэгжих төслүүдийн жагсаалтыг шинэчлэн (2021.07.01) баталсан тухай “S&P Global Platts” мэдээлжээ. Шинээр 9 төсөлд зөвшөөрөл олгосон байна. Бүх төсөл нь хуучирсан үйлдвэрүүдийг солих зарчмаар хэрэгжих юм. Тухайлбал, томоохон аж үйлдвэрлэл төвлөрсөн, агаарын бохирдол ихтэй Бээжин, Тянжин, Хэбэй, Гуанжоу, Шанхай зэрэг бүс нутагт жилийн 1 сая тонн хүчин чадалтай үйлдвэр байгуулах төсөл хэрэгжүүлэхдээ 1.5 сая тонн хүчин чадалтай хуучин үйлдвэрийг хаана гэсэн үг. Бусад мужид энэ харьцаа 1:1.25 байх аж.
Монголбанк нийт 9.3 тонн үнэт метал худалдан авчээ 2021 оны эхнээс Монголбанк нийт 9.3 тонн үнэт метал  худалдан авчээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 1.5 тонноор  буурсан үзүүлэлт юм.  Зургаадугаар сард Төв банкны худалдан авсан үнэт металын хэмжээ 2.3 тонн байна.  Өнгөрсөн сарын тухайд, Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 112.5 кг,  Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 107 кг үнэт метал худалдан авчээ. Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж ханш 2021 оны зургаадугаар сард 167,924.18 төгрөг байв.
Н.Алгаа: Ямар чанарын стандарттай бүтээгдэхүүн авахыг Монголын тал биш хэрэглэгчид тогтоодог “Төрийн, хувийн олон компаниуд өөрсдийн үнээр уул уурхайн бүтээгдэхүүнээ борлуулдаг, АМНАТ болон бусад татвар ногдуулах талаасаа ч замбараагүй гэдгээс үүдэн Эрдэс баялгийн бирж байгуулах асуудал олон жил яригдаж байна. Одоогийн төслөөр, биржид төрийн өмчит компаниуд хамаарч, цаашдаа хувийн компаниуд оролцоход нээлттэй аж.  Эрдэс баялгийн бирж байгуулахад дэд бүтэц бий болгох том ажил бий. Маш их дата өгөгдөл хэрэгтэй, интернетийн өндөр хурд шаардлагатай, гэрээний мэргэшсэн диллер чухал. Энэ бүгдэд их хөрөнгө оруулалт хэрэгтэй.   
АМГТГ: Монгол Улс шатахууны ердийн хэрэглээний 31 хоногийн нөөцтэй байна Өнөөдөр (2021.07.05)АМГТГ-аас шатахууны үнийн асуудлаар хэвлэлийн хурал зохион байгуулав. Хуралд Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр газрын тосны бүтээгдэхүүний импорт, гадаад нөхцөл байдал, үнэ, шатахууны нөөцийн  талаар танилцуулга хийлээ. Тэрээр “Манай улсын хувьд шатахууны жижиглэн борлуулалтын үнэ гадаад зах зээл дэх газрын тосны үнэ, ам.долларын ханш, шатахууны хил үнээс шууд хамаардаг тул  шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдтэй хамтран өргөн хэрэглээний шатахуун болох АИ-92 шатахууны үнийг өсгөхгүй, тогтвортой байлгах талаар арга хэмжээ авч ирсэн.  2020 оны гуравдугаар сараас хилийн үнэ буурч орж ирсэн үеэс эхлэн нийт 3 удаа шатахууны жижиглэнгийн үнийг төрөл тус бүрээс 380-570 төгрөгөөр бууруулсан.
Цагаанхадны "тэг зогсолт"-ыг сунгалаа Ханбогд сумын Хайрхан багийн Цагаанхаданд долдугаар сарын 6-ныг хүртэл "тэг зогсолт" хийх тухай тус сумын Засаг даргын захирамж гарсан. Тэгвэл уг захирамжийн хэрэгжилтийг дахин долдугаар сарын 20-ныг хүртэл сунгалаа.
Хятадын компани Якутад кокс-химийн үйлдвэр байгуулна  Хятадын металургийн компани Якутын нутагт кокс-химийн үйлдвэр байгуулах талаар “Алс Дорнодын хөрөнгө оруулалт татах, экспортыг дэмжих” агентлагаас мэдээлжээ. Тодруулбал, хоёр жил үргэлжилсэн хэлэлцээрийн үр дүнд коксын үйлдвэр байгуулах гэрээг ОХУ-ын Бүгд Найрамдах Саха улсын (Якут)Засаг захиргаа болон Хятадын “Циняань” компанитай үзэглэсэн байна. Кокс-химийн үйлдвэр байгуулах төслийн нийт өртөг 5 тэрбум юанийн (55 тэрбум рубль) хөрөнгө оруулалтыг Хятадын компани хариуцах аж. Тус үйлдвэр нь жилд 4 сая тонн кокс үйлдвэрлэх хүчин чадалтай. Үйлдвэрийн түүхий эд болох коксжих нүүрсийг Якутын нутгаас нийлүүлэх юм.
“Antofagasta” компани зэсийн баяжмалаа Хятадын үйлдвэрүүдэд нийлүүлнэ  Чили улсын “Antofagasta” (LON: ANTO) нь 2022 оны эхний хагаст баяжмалаа Хятадын зэс хайлуулах дөрвөн үйлдвэрт нийлүүлэх гэрээ байгуулжээ. Энэ нь “China Copper”, “Jiangxi Copper”, “Tongling Nonferrous”, “Jinchuan” үйлдвэрүүд аж. Бүтээгдэхүүнийг боловсруулахад дунджаар 50 ам.долларын үнээр талууд тохиролцсон байна. Хятадын үйлдвэрүүд гурав дахь жилээ дараалан “Antofagasta” компаниас бүтээгдэхүүн нийлүүлэхээр гэрээлж байгаа аж. КОВИД-19-ийн нөхцөл байдал болон вирусын “Дельта” хувилбарын халдвар нэмэгдэж буй, мөн зах зээл дэх эрэлт, нийлүүлэлтийн хомсдлоос сэргийлж томоохон үйлдвэрлэгчид түүхий эдийн татан авалтаа урьдчилан баталгаажуулж байна.
Орос Алс Дорнодын бүс нутгаас 80.4 сая тонн нүүрс экспортолно ОХУ-ын Алс Дорнодын чиглэлийн төмөр замын хоёрдугаар үе шатны өргөн шинэчлэх хөтөлбөр эхэлсэн билээ. Энэ хүрээнд, тус бүс нутгаар Хятад улстай хиллэх хуурай боомтуудын төмөр замын тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлж байна. Энэ тухай “Алс Дорнодын эрчим хүч” хурлын үеэр мэдээлжээ. Тухайлбал, Приморийн хязгаарын Махалино-Хуньчунь боомтод ачаа тээврийн терминалын цогцолбор байгуулж байна. Ингэснээр боомтын төмөр замаар нэвтрүүлэх өнөөгийн 2.6 сая тоннын хүчин чадал 8 сая тонн болж нэмэгдэх аж. Тус боомтоор нүүрс, төмрийн хүдэр, зэсийн нунтаг, мод зэрэг бүтээгдэхүүн Хятад руу экспортлохоос гадна Япон, Хойд Солонгосын транзит ачаа барааг нэвтрүүлдэг.
Нүүрсний экспортыг нэмэгдүүлэхээр чингэлэг тээврийн терминалууд байгуулна КОВИД-19 цар тахлын үед экспортын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор нүүрс экспортолж буй хилийн боомт, улсын хилийн бүс, зурвас газарт чингэлэг тээврийн терминалууд байгуулахаар боллоо. Хилийн Замын-Үүд, Гашуунсухайт боомтын экспорт, импортын үйл ажиллагааг зохицуулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулав. Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахална.
Төсвийн алдагдлыг ДНБ-ий 3.7%-иар нэмэгдүүлэх тодотголын төслийг өргөн барив Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төслүүдийг  (2021.06.29) Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өргөн барилаа.
Баялгийн засаглалаар Монгол Улсын "Орон нутгийн үр нөлөө"-ний үнэлгээ буурчээ Баялгийн засаглалын үзүүлэлтээр “Үнэ цэнэ хүртэх байдал” болон “Орлогын менежмент”-ийн үнэлгээ “хангалттай” гэсэн ангилалд манай улс багтсан. Мөн “Дэмжигч орчин”-ы хувьд ахиц дэвшил гаргасан байдал нь энэ хэсэгт “сайн” гэсэн үнэлгээ авахад нөлөөлжээ. Гэхдээ голлох зарим асуудлыг тусгайлан анхаарах замаар Монгол Улс баялгийн засаглалаа улам сайжруулах боломж байна. Эрх зүйн орчин болон холбогдох мэдээллийг ил тайлагнах байдалд ухралт гарсны улмаас “Орон нутгийн үр нөлөө”- тэй холбоотой засаглалын үнэлгээ 2017 оны Баялгийн засаглалын индексээс 14 оноогоор буурсан байна.
Чили цар тахлын өртгөө зэсийн роялтийг өсгөх замаар шийдвэрлэж болзошгүй Зэсийн олборлогчдын татвар, роялти төлбөрийн хэмжээг огцом өсгөж 80%-д хүргэх хуулийн төслийг тэргүүлэх олборлогч Чили улс баталж магадгүй байна. Энэхүү татвар, хураамжийн өндөр түвшин нь гагцхүү газрын тосны салбарт ажиглагддаг.  Учир нь Чилийн Конгрессийн доод танхим (2021.05.06) өсөн нэмэгдэх роялтийн тухай хуулийн төслийг олонхийн саналаар дэмжсэн байна. Хуулийн төсөл нь цар тахлын хүндрэлийн үед нийгэм, эдийн засагт чиглэсэн зарцуулалтыг нэмэгдүүлэх зорилготой. Доод танхимд суудалтай Коммунист намын гишүүн Daniel Nunez-ийн тайлбарласнаар шинэ хууль хэрэгжсэнээр жил бүр Чилийн төсөвт нэмж 7 тэрбум ам.доллар орж ирэх боломжтой.
Оюутолгойн далд уурхайн төсөл дэх хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт ирэх сард гарна Засгийн газрын Ажлын хэсгийн танилцуулгыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Солонго хийх үеэрээ Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч талтай хийж буй яриа, хэлэлцээрт төдийлөн ахиц гараагүй байгааг дурдлаа.  Мөн Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал их хэмжээгээр буюу 30 орчим хувиар нэмэгдэж, ашиглалтад орох хугацаа даруй 22 сараар хойшилсон шалтгаан нөхцөл байдлыг судалж, дүгнэлт гаргах зорилгоор томилогдсон хөндлөнгийн шинжээчид 2021 оны долдугаар сарын эцсээр дүгнэлтээ гаргахаар ажиллаж байна.
“Эрдэнэс Тавантолгой”-н Гүйцэтгэх захирал Б.Ганхуягийн гэрээг 5 жилээр сунгалаа ТУЗ-өөс Гүйцэтгэх захирал Б.Ганхуягийн 2018-2020 оны ажлын үр дүнг харгалзан үзсэнээс гадна “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дунд хугацаанд буюу 2021-2025 онд хэрэгжүүлэх “А6-20” бизнес төлөвлөгөөг хариуцаж хэрэгжүүлэх үүргийг өгч, контракт гэрээг 5 жилийн хугацаатайгаар баталж, шинээр байгууллаа.
Чингис, Гэрэгэ бондын төлбөрийг дахин санхүүжилтээр шийдвэрлэлээ Сангийн сайд Б.Жавхлан Чингис, Гэрэгэ бондын өр төлбөрийг түүхэндээ хамгийн бага хүүтэйгээр дахин санхүүжүүлж өрийн зохицуулалтын арга хэмжээг авсан талаар танилцууллаа. “Century” төслийн хүрээнд хугацаа тулаад байсан Чингис болон Гэрэгэ бондын 1.0 тэрбум ам.долларын өр төлбөрийг түүхэндээ хамгийн бага түвшний хүүтэйгээр дахин санхүүжилт хийж өрийн зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүллээ. Өнгөрсөн оны есдүгээр сард Монгол Улсын Засгийн газар нь олон улс дахь зах зээлийн таатай нөхцөл байдлыг ашиглан 600 сая ам.доллартай тэнцэх өрийн зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн билээ.
2020 оны ТОП 100 аж ахуйн нэгжийг “Эрдэнэт үйлдвэр”  ТӨҮГ манлайлав Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийг  эрэмбэлж, өргөмжлөх үйл ажиллагааг 20 дахь жилдээ хоёр дахь удаагаа цахим хэлбэрээр (2021.06.27)  зохион байгууллаа. Цахим арга хэмжээний үеэр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин “Монгол Улсын 2020 оны ТОП 100 аж ахуйн нэгжийн төлсөн татварын нийт хэмжээ нь 4.2 их наяд төгрөгт хүрч, татварын нийт орлогын 49 хувийг бүрдүүлсэн. Эдийн засаг бизнест үүссэн хүнд нөхцөл байдлын улмаас татвар, санхүүгийн үзүүлэлтүүд буурсан ч ТОП 100 аж ахуйн нэгжүүдэд ажиллагсдын тоо өмнөх жилээс хоёр мянгаар нэмэгдэж 91 мянга хүрсэн нь нийт ажлын байрны 8.1%-тай тэнцэж байна.
Эрдсийн зах зээлд ханш түүхэн дээд амжилтыг шинэчиллээ Хямралын дараах аливаа сэргэлтийн үед эрдэс түүхий эдийн ханш огцом өсдөг гэсэн логик бий. Үүний зэрэгцээ ногоон шилжилттэй холбоотой хөтөлбөр, зорилтууд дэлхийн хүчирхэг улс орнуудын бодлогын баримт бичигт тод сийлэгдэх болов. Гэхдээ эрдсийн супер цикл үнэхээр ирсэн үү гэдэгт шинжээчид хоёрдмол байр суурьтай   ч тэдгээрийн дийлэнх нь зэсийн тухайд өөдрөг ирээдүй айсуй гэсэн нэгдмэл санааг илэрхийллээ. Энэ нь мэдээж Монгол шиг зэсийн баяжмал, тунгаасан зэс экспортлогч орны хувьд ашигтай тусна. Тэгвэл ганцхан зэс гэлтгүй цагаан тугалга, төмрийн хүдрийн тухайд түүхэн дээд ханшийн түвшинг тавдугаар сард тогтоолоо. Дээд амжилтаа шинэчлэн тогтоогоогүй боловч хөнгөн цагаан, цайр, хар тугалга, никель гээд голлох металууд бүгд ханш нь өсөлттэй байна.