Ертөнц
Нефть үйлдвэрлэгч 5 орон БРИКС-ийн холбоонд нэгдэх хүсэлт тавьлаа
Саудын Араб, АНЭУ, Алжир, Египет, Бахрейн, Иран зэрэг улсууд БРИКС-ийн холбоонд гишүүнээр элсэх хүсэлтээ албан ёсоор тавьлаа. Энэ жил БРИКС-ийн дээд хэмжээний уулзалт Өмнөд Африкт болно.
Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк зэрэг хөгжиж буй зах зээлийн холбоонд нийт 19 улс нэгдэх сонирхолтой байгаагаа тус холбоон дахь Өмнөд Африкийн төлөөлөгч Анил Суклал мэдэгдлээ.
“Вулкан Энержи” Германы литийн үйлдвэрийг байгуулахад зориулж 72 сая ам.доллар босгожээ
Австралийн “Вулкан Энержи Ресурс” компани Германд нүүрстөрөгч ялгаруулдаггүй литийн төслийг хэрэгжүүлэх 72.39 сая долларын хөрөнгө босгох ажлыг эхлүүлсэн тухай пүрэв гарагт мэдэгдэв.
Nobian GmbH нь 177.76 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж тус компанийн Герман дахь литийн үйлдвэрийн 50%-ийг эзэмших болно хэмээн лити үйлдвэрлэгч 4 дүгээр сарын сүүлээр зарлалаа.
Бразилийн уугуул иргэдийн нөөц газарт олборлолт хийхийг хориглоно
Бразилийн Ерөнхийлөгч Луиз Инасио 'Лула' Да Силва зарлиг гаргаж, шинээр уугуул иргэдийн зургаан нөөц газар байгууллаа. Эдгээрийн ихэнх нь Амазонд байрладаг. Эдгээр нөөц газарт олборлолт хийхийг хориглож, газар тариалан эрхлэх, мод бэлтгэхийг хязгаарласан байна.
Пакистантай холбогдох төмөр зам барууны орнуудын хараат байдлыг бууруулна
Пакистаныг Хятадын баруун хэсэгтэй холбосон 58 тэрбум ам. долларын өртөгтэй төмөр замыг Хятад улс "Бүс ба Зам" санаачилгын хүрээнд барих санал дэвшүүлсэн гэж пүрэв гарагт мэдээлжээ. Энэ нь барууны орнуудын худалдааны хараат байдлыг багасгахыг зорьсон "Бүс ба Зам" санаачилгын хамгийн өндөр өртөгтэй бүтээн байгуулалт юм.
Аргентин Хятадын импортын төлбөрийг доллараар бус юаниар төлнө
БУЭНОС-АЙРЕС, Дөрөвдүгээр сарын 26 (Ройтерс) - Аргентин улс Хятадын импортын барааны төлбөрийг доллараар бус юаниар төлж эхэлнэ гэж Засгийн
газар лхагва гарагт мэдэгдэв. Энэ арга хэмжээ нь тус улсын долларын нөөцийн бууралтыг сааруулах зорилготой юм.
Хятадын эрэлт буурснаар төмрийн хүдрийн үнэ уналаа
Хятад дахь гангийн эрэлт даваа гарагт буурч, үйлдвэрлэл удааширсаны улмаас төмрийн хүдрийн үнэ 11 дүгээр сараас хойших хамгийн доод түвшинд хүрч унасан байна. Хойд Хятадад импортолсон 62% Fe маркийн гангийн үнэ 4.14%-иар буурч, тонн тутамд 105.84 ам.доллар болжээ.
Чили литийн үйлдвэрлэлээ төрийн эзэмшилд авах шийдвэр гаргалаа
Чилийн Ерөнхийлөгч Габриэль Борик пүрэв гарагийн орой Засгийн газар литийн үйлдвэрийг төрийн эзэмшилд авч, улмаар хувийн хэвшлийн компаниудтай хамтран орон нутгийг хөгжүүлэх загварыг хэрэгжүүлнэ гэж мэдэгдэв.
Энэхүү шинэ бодлого нь үндэсний литийн компани байгуулахад чиглэгдэнэ гэж Борик үндэсний телевизээр мэдэгдэв. Эхний ээлжинд дэлхийн тэргүүлэгч лити үйлдвэрлэгч зэсийн аварга компани “Коделко” шинэ түншүүдийг татан оролцуулах ажлыг хариуцна.
ОХУ Латин Америк руу дизель түлшний экспортоо нэмэгдүүллээ
МОСКВА, 4 дүгээр сарын 10 (Ройтерс) – Оросоос Европ руу нефтийн бүтээгдэхүүнд тавьсан хориг арга хэмжээний улмаас Орос улс Бразил болон Латин Америкийн бусад орнууд руу дизель түлшний экспортоо нэмэгдүүлэх болсон хэмээн Refinitiv Eikon мэдээллээ.