Ертөнц
Рио Тинто-First Quantum хамтарсан компани Перуд зэсийн төсөл хэрэгжүүлнэ
Рио Тинто болон Канадын First Quantum Minerals уул уурхайн хамтарсан компани байгуулж, Ла Гранжа зэсийн төслийг Перуд хэрэгжүүлэхээр боллоо.
Рио Тинто-д 105 сая ам.доллар төлсний дараа First Quantum төслийн 55%-ийг эзэмшиж байна. Цаашид Ла Гранжа руу 546 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болжээ.
Үнэт металл үйлдвэрлэгч Степ Голд компани хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байна
Степ Голд ХХК (TSX: STGO) нь Монгол дахь хамгийн том төсөл болох “Алтан цагаан овоо” алтны уурхайн II шатны бүтээн байгуулалтад зарцуулах 150 сая ам.долларын санхүүжилтийн гэрээ байгуулахаа зарлалаа. Уг төслийн хүрээнд 2025 оноос хойш 12 жилийн турш 100,000 унц алт нэг жилд олборлох боломжтой болно. Тус компани “Алтан цагаан овоо” уурхайг бүрэн хүчин чадлаар ашиглаж, Монгол дахь үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдэв.
АНУ түүхий нефтийг Азийн зах зээлд их хэмжээгээр нийлүүлж байна
Азийн орнууд ирэх сард АНУ-ын түүхий нефтийг дээд хэмжээгээр худалдан авах захиалга өгсөн гэж эх сурвалжууд Ройтерс агентлагт ярьжээ.
8 дугаар сард өдөрт 1.5-1.9 сая баррель түүхий нефть буюу WTI Midland төрлийн нефтийг АНУ-аас Ази руу экспортолно. Энэ нь 4 дүгээр сард Ази руу нэг өдөрт тээвэрлэж, дээд амжилт тогтоосон 2.2 сая баррель газрын тосны хэмжээнээс арай доогуур үзүүлэлт юм.
Дэлхийн тэргүүлэгч уул уурхайн 50 компанийн үнэлгээ 356 тэрбум доллараар буурлаа
2022 оны эхний улирлын төгсгөлд ашигт малтмал, металлын ханш бүх цаг үеийн дээд амжилтыг тогтоож байв. Тэргүүлэгч нь нэг тонн нь 11.000 ам.доллараас дээш арилжаалагдсан зэс байв. Түүхий нефтийн дараа дэлхийн зах зээл дээр хамгийн их худалдагдсан төмрийн хүдэр тонн нь 150 ам.доллараас дээш ханштай байв. Оргил үеэс хойш эдгээр хоёр ашигт малтмалын үнэ 20 гаруй хувиар буурсан байна.
Хятад 2023 оны эхний хагаст Оросын түүхий нефтийг хамгийн их хэмжээгээр худалдан авчээ
Эдийн засгийн хүндрэлтэй тулгарч байгаа ч Хятад улс Оросын түүхий нефтийг маш их хэмжээгээр худалдан авч, нөөцөө нэмэгдүүлж байна.
2023 оны эхний хагаст хятадууд өдөрт дунджаар 2.13 сая баррель түүхий нефтийг ОХУ-аас импортолж, улмаар Орос Хятадын хамгийн том нефтийн нийлүүлэгч болсон гэж Financial Times (FT) Хятадын гаалийн мэдээлэлд үндэслэн мэдээлжээ.