Ертөнц
Ойрхи Дорнодын мөргөлдөөн түүхий эдийн үнэ өсгөлөө
ЛОНДОН, 10-р сарын 9 (Ройтерс) - Израиль, Хамас хоёрын хоорондох цэргийн мөргөлдөөн Ойрхи Дорнодын газрын тосны нийлүүлэлтэд нөлөөлж болзошгүй гэсэн болгоомжлолыг төрүүлж түүхий эдийн үнэ зах зээл дээр даваа гаригт (10-р сарын 9) өслөө.
АНУ түншүүдтэйгээ 15 чухал ашигт малтмалын төсөл дээр ажиллаж байна
ЛОНДОН, Аравдугаар сарын 5 (Ройтерс) - АНУ худалдааны түншүүдтэйгээ цахилгаан автомашин болон эрчим хүчний шилжилтэд шаардлагатай чухал ашигт малтмалын нийлүүлэлтийг баталгаажуулах зорилгоор 15 төсөл дээр ажиллаж байна гэж АНУ-ын өндөр албан тушаалтан аравдугаар сарын 5-нд мэдэгдлээ.
Газрын тосны үйлдвэрлэлээр тэргүүлэгч орнуудыг зарлажээ
АНУ 2018 оноос хойш дэлхийн хамгийн том газрын тос олборлогч болсон бөгөөд 2022 онд өдөрт 18 сая баррель нефть олборлож ноёрхлоо үргэлжлүүлэв. Энэ нь дэлхийн нефтийн нийлүүлэлтийн бараг тавны нэгийг бүрдүүлж байгаа гэсэн үг юм.
Оросын дизель түлшний экспорт энэ сард зогсох төлөвтэй байна
ОХУ-ын экспортын хориг 10 дугаар сард бүрэн хэрэгжиж эхлэх бөгөөд энэ нь дэлхийн дизель түлшний зах зээлд улам сөргөөр нөлөөлж, түүхий нефтийн үнийг өвлөөс өмнө дахин өсгөж болзошгүй юм. Одоогийн байдлаар түүхий нефтийн үнэ өсч, Брент маркийн нефть 95 ам.доллар давсан байгаа.
Бразил тогтвортой эрчим хүчний тогтолцоо руу шилжихэд дэмжлэг үзүүлэхийг уриаллаа.
Бразил улс дэлхийн тогтвортой эрчим хүчний тогтолцоо руу шилжихэд дэмжлэг үзүүлэхийг чинээлэг улс орнуудад уриаллаа.
Хөгжиж буй орнуудын хувьд Европ, АНУ-ын хэв маягаар эрчим хүчний шилжилтийг санхүүжүүлэх боломжгүй бөгөөд өндөр хөгжилтэй орнуудын тусламж хэрэгтэй байна гэж Бразилийн Уул уурхай, эрчим хүчний сайд Александр Силвейра Нью-Йорк хотноо мэдэгдэв.
Австрали чухал ашигт малтмалын төслүүдэд татварын хөнгөлөлт үзүүлнэ
Тесла компанийн ТУЗ-ийн дарга Робин Денхолм үйлдвэрлэгчдэд татварын хөнгөлөлт үзүүлэхийг уриалсны дараа Австралийн нөөц баялгийн сайд Мадлен Кинг лити болон бусад чухал ашигт малтмалын төслүүдэд татварын хөнгөлөлт үзүүлнэ хэмээн мэдэгдсэнийг Financial Review сэтгүүл мэдээллээ.
Европын хамгийн том зэс үйлдвэрлэгч компани олон сая еврогийн алдагдалд оржээ
Европын тэргүүлэгч зэс үйлдвэрлэгч Германы Аурубис компанийн үйлдвэрлэлийн талбайгаас их хэмжээний бэлэн бүтээгдэхүүн зэс хавтан алдагдаж, олон зуун сая еврогийн хохирол хүлээжээ.
"Агуулах дахь хураалттай бэлэн бүтээгдэхүүний хяналт шалгалтын явцад Аурубист их хэмжээний бараа материал дутагдсан нь илэрсэн" гэж тус компанийн зүгээс мэдэгдэв.