Ертөнц
БНХАУ Узбекистантай нягт харилцаа тогтоож байна
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Узбекистан улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёевтэй Бээжинд уулзаж, хоёр улсын дипломат харилцааг нэг шатаар ахиулах шийдвэр гаргалаа. Хоёр улс өмнө байгуулсан иж бүрэн түншлэлийн харилцаагаа ахиулж, бүхий л нөхцөлд Стратегийн түншлэлийн түвшинд хүргэлээ болголоо гэж Хятадын албан ёсны мэдээллийн агентлаг Синьхуа мэдээлэв.
Конго болон Монголын алтны уурхайнууд нарны цахилгаан станц ашиглаж байна
Канадын уул уурхайн Barrick Gold корпорацийн ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Марк Бристоугийн хэлснээр, 16 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станцыг эрчим хүч хуримтлуулдаг системтэй хамтад нь ашиглалтад оруулсны дараа тус уурхайн нийт сэргээгдэх эрчим хүчний нийлүүлэлт 81%-90% хүртэл нэмэгдэх төлөвтэй байна. Нарны станцын барилгын ажил 2024 оны эхний улиралд эхэлж, 2025 онд ашиглалтад орно.
Мичиган мужид атомын цахилгаан станц дахин нээгдэнэ
АНУ-ын Эрчим хүчний яам Мичиган мужид байрладаг Palisades атомын цахилгаан станцыг дахин нээж ажиллуулахын тулд эрчим хүчний тоног төхөөрөмж нийлүүлэгч Holtec компанид 1.5 тэрбум ам.долларын зээл олгох шийдвэр гаргалаа.
Оросын нефть хямдарч Ази, Африкийн импорт дээд хэмжээнд хүрлээ
Ази, Африкийн орнуудын Оросоос хямд нефть худалдаж авах нь өнгөрсөн онд огцом өсч, нийт газрын тосны импорт түүхэн дээд хэмжээнд хүрлээ.
Европын Холбоо болон “Их Долоо”-гийн орнууд хориг арга хэмжээ авсаны дараа Орос өнгөрсөн жил нефтийн экспортын дийлэнх хэсгийг Ази, Африк руу чиглүүлж чадсан юм.
Австралийн экспортын далайн боомтууд хар салхины аюулд өртөж байна
“Киррили” хар салхи Австралийн Квинсланд муж руу чиглэж байгаа нь далайн боомтын операторуудыг сандаргаж байна. Уг хар салхи 1 дүгээр сарын 24-25-нд Квинсландын далайн эрэг болон ойролцоох арлуудад хүрэх төлөвтэй байна.
Австралийн хамгийн том нүүрсний нөөцтэй Bowen Basin газрын ойролцоох нүүрсний боомтууд хар салхинд хамгийн их өртөх төлөвтэй байна гэж Argus зах зээлийн судалгааны компани мэдээллээ.
“Степ Голд” компани Сэлэнгэ аймаг дахь “Бороо Голд”-ыг худалдан авна
Монголын алтны үндсэн ордын томоохон төсөл хэрэгжүүлж буй “Степ Голд” компани Сэлэнгэ аймгийн Мандал суманд ашиглалтын үйл ажиллагаа явуулдаг “Бороо Голд” ХХК-ийг худалдан авснаар жилийн олборлолтоо гурав дахин нэмэгдүүлж, улсын хэмжээнд хамгийн том алт үйлдвэрлэгч болохыг зорьж байна.
Ураны үнэ ханш өсөж, сүүлийн 15 жилийн дээд хэмжээнд хүрлээ
Дэлхийн ураны томоохон үйлдвэрлэгч Казахстаны Казатомпром компани ойрын хоёр жилд төлөвлөсөн хэмжээнд ураны баяжмал үйлдвэрлэх боломж хомс байгааг анхааруулсаны дараа ураны үнэ өсөж, сүүлийн 15 жилийн дээд хэмжээндээ хүрлээ.
Хүхрийн хүчлийн хомсдол, уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөсөн ажлууд хоцорч байгаа зэрэг хүчин зүйлүүд ураны үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлсөн бөгөөд энэ байдал нь 2025 он хүртэл үргэлжлэх магадлалтай гэж тус компанийн удирдлага мэдэгдлээ.
Оросын газрын тос, байгалийн хийн орлого өнгөрсөн онд 24%-иар буурчээ
Оросын газрын тос, байгалийн хийн орлого 2023 онд 99.3 тэрбум ам.долларт хүрч буурчээ. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 23.9%-иар багассан үзүүлэлт гэж Оросын Сангийн яам энэ оны 1 дүгээр сарын 11-нд мэдээллээ. Газрын тосны үнэ, Оросын Урал маркийн нефтийн үнэ, байгалийн хийн үнэ хямдарч, экспортын хэмжээ буурсан нь энэхүү үзүүлэлтийн гол шалтгаан болжээ.
Их Британи цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийг зорьж байна
Их Британи улс цөмийн станцуудынхаа хүчин чадлыг нэмэгдүүлэхээ зарлалаа. Энэхүү хөтөлбөрийг Британийн Засгийн газар "цөмийн эрчим хүчний салбарын 70 жилийн түүхэнд хийгдэж буй хамгийн том өргөтгөл" хэмээн нэрлэж байна.
“Их Британи улс эрчим хүчний асуудлыг шийдвэрлэхэд утаа ялгаруулдаггүй, цэвэр, урт хугацаанд өртөг хямдрах цөмийн эрчим хүчийг ашиглахаар төлөвлөж байна.