Ертөнц
Хятадын компани Ботсвана улсад зэсийн уурхай худалдаж авна
Хятадын уул уурхайн MMG Ltd компани Ботсвана дахь “Khoemacau” зэсийн уурхайн толгой компани болох Канадад төвтэй “Cuprous Capital”-ыг худалдаж авахаар тохиролцсоны дараа MMG компанийн хувьцааны ханш нь өсөж, компанийн үнэлгээ 1.88 тэрбум долларт хүрлээ.
ОХУ бензины экспортын хоригоо цуцаллаа
Орос “ОПЕК+” орнуудтай тохиролцсоны дагуу 12-р сарын эцэс хүртэл сайн дурын үндсэн дээр газрын тосны нийлүүлэлтээ багасгах хэвээр гэдгээ дахин мэдэгдлээ.
ОХУ түүхий нефтийн экспортын татварыг бууруулна
Urals маркийн нефтийн үнэ буурч, ОХУ түүхий нефтийн экспортын татвараа 12 дугаар сард 5.7%-иар бууруулахаар төлөвлөж байна гэж Оросын Сангийн яамны эх сурвалжийг иш татан 11 дүгээр сарын 15-нд Bloomberg мэдээлжээ.
Рио Тинто, Коделко Чилид хамтарсан үйлдвэр байгууллаа
Уул уурхайн тэргүүлэх компани Рио Тинто болон Чилийн зэс үйлдвэрлэгч Коделко 11 дүгээр сарын 8-нд Чилийн хойд Атакама мужид зэсийн хайгуул хийх, олборлолт явуулахаар Нуэво Кобре (Шинэ зэс) хэмээх хамтарсан үйлдвэр байгуулжээ.
Герман улс 2030 онд нүүрсний хэрэглээгээ зогсооно
Герман улс 2030 он хүртэл нүүрсний хэрэглээгээ аажмаар зогсоох зорилт тавин ажиллаж байна гэж Германы Эдийн засгийн сайд Роберт Хабек 11 дүгээр сарын 3-нд Bloomberg ТВ-д өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ.
Зимбабвийн литийн экспортын орлого гурав дахин нэмэгджээ
Хятадын уул уурхайн төслүүд хэрэгжиж эхэлснээр Зимбабвийн литийн экспортын орлого 2023 оны эхний есөн сард 209 сая ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны орлогоос гурав дахин их байна гэж Уул уурхайн сайд Жэмү Сода 11 дүгээр сарын 1-нд мэдэгджээ.