Ертөнц
Перу улс жил бүр 4 сая тонн зэс үйлдвэрлэх боломжтой болно
Перу улсын Эрчим хүч, уул уурхайн сайд Ромуло Мучо 600 сая ам.долларын өртөгтэй Cerro Verde үйлдвэрийн геологи, хайгуулын үр дүнд нөөц нь нэмэгдсэн зэсийн уурхайн өргөтгөлийн төсөлтэй холбоотой техник, эдийн засгийн тайланг баталснаа зарлав.
Европын Холбоо, Австрали чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллана
Европын холбоо болон Австрали улс чухал болон стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын салбарт хамтран ажиллах Санамж бичигт мягмар гарагт гарын үсэг зурлаа. Европын Холбоо критикал минералын нийлүүлэлтээ төрөлжүүлж, Хятад, Оросоос хараат байдлаа бууруулж, нүүрсхүчлийн хийн ялгарлыг багасгахын тулд эдийн засгаа өөрчилж байна.
Anglo American компани BHP-ийн тавьж буй саналаас дахин татгалзлаа
BHP-ийн 34 тэрбум фунт стерлингээр худалдаж авах хоёр дахь удаагийн саналыг Anglo American компани дахин хүлээж авсангүй.
Өнгөрсөн сард 31 тэрбум фунт стерлингээр худалдан авах анхны саналаас татгалзсаны дараа Anglo American компанийн ТУЗ хуралдсан ч хоёр дахь саналд хариу өгөөгүй байна гэж BHP мэдэгдэв.
Хятадын төмрийн хүдрийн импорт 1.9%-иар буурчээ
Хятад улсын төмрийн хүдрийн импорт 2024 онд 1.17-1.18 тэрбум тонн байх төлөвтэй байгаа бөгөөд энэ нь өнгөрсөн оны 1.18 тэрбум тоннтой ижил байна гэж Бразилийн уул уурхайн Vale компанийн ахлах албан тушаалтан лхагва гарагт мэдэгдэв.
Vale компанийн Зах зээл хариуцсан маркетингийн менежер Эдуардо Мелло Франко Сингапурт болсон уул уурхайн чуулганы үеэр “Ойрын хугацаанд Хятадын эдийн засагт тогтвортой байдал ажиглагдаж байгаа ч үл хөдлөх хөрөнгийн зах зээл ойрын хэдэн жилд удааширч байна.