Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц
Критикал минералын үйлдвэрлэлд Хятадын ноёрхол буурч байна уу? Зэс, кобальт, лити, никель зэрэг критикал минералын эрэлт өсөж байна. Цахилгаан машинаас эхлээд салхин сэнс хүртэл олон төрлийн шинэ технологид ашиглаж байгаа нь эдгээр түүхий эдийн эрэлтийг улам нэмэгдүүлж байгаа аж.
Германы эрчим хүчний салбар хөгжлийн шинэ шатанд хүрлээ Герман улсын цахилгаан эрчим хүчний бараг 60%-ийг нар, салхины эрчим хүч эзэлж байна гэж Electrek мэдээний сайт мэдэгдлээ.
Рио Тинто зэсийн томоохон худалдан авалт хийх хүсэлтэй байна Рио Тинто зэсийн томоохон үйлдвэрийг ашигтай гэж үзвэл худалдан авах талаар судална гэж Лхагва гарагт мэдэгдлээ. Гэхдээ одоогоор зах зээл идэвхжиж байгаа тул сайн чанартай хөрөнгө худалдаж авна гэвэл маш их үнэтэй болно гэж анхаарууллаа.
ОХУ-ын түүхий нефтийн тээвэрлэлт доод түвшинд хүрчээ ОХУ-ын далайн түүхий нефтийн экспорт 2023 оны 8 дугаар сараас хойших хамгийн доод түвшиндээ хүрч буурсан нь Оросын нефть боловсруулах түвшин нэмэгдэж, Москва ОПЕК-ийн үйлдвэрлэлийн квотоо биелүүлэхээр ажиллаж байгаатай холбоотой гэж Bloomberg мэдээллэв.
Энэтхэг улс 2028 он гэхэд газрын тос боловсруулах хүчин чадлаа 6.2 баррель болгон нэмэгдүүлэхээр төлөвлөж байна Энэтхэг улс 2028 он гэхэд газрын тос боловсруулах хүчин чадлаа нэмэгдүүлж, өдөрт 6.19 сая баррель боловсруулдаг болно гэж тус улсын Газрын тосны дэд сайд мэдэгдэв.
Индонез улсын аж үйлдвэрийн паркуудын хөгжлийн шинэ үе шат эхэллээ Баасан гарагт Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо Төв Ява муж дахь аж үйлдвэрийн цогцолборын хоёр дахь шатны үйлдвэрүүдийн нээлтийг хийсэн ба энэ нь ханган нийлүүлэлтийн сүлжээгээ Хятадаас хараат бус байлгах хүсэлтэй хөрөнгө оруулагчдыг татах зорилготой ажээ.
Франц улс цахилгаан эрчим хүчний экспортоо хязгаарласнаар Европт цахилгааны үнэ өсөх магадлалтай Европын хамгийн том цахилгаан экспортлогч Франц улс хөрш орнууддаа эрчим хүчний экспортоо хязгаарлахаар төлөвлөж байгаа нь Итали, Швейцар, Бельги, Герман зэрэг Европын бусад оронд цахилгааны үнэ өсөхөд хүргэж болзошгүй байна.
Орос улс Хятад, Энэтхэг рүү экспортлох түүхий нефтээ 17%-иар буурууллаа ОХУ-ын далайн нефтийн экспортын дөрвөн долоо хоногийн дундаж хэмжээ 7 дугаар сарын 14-ний байдлаар өдөрт 3.11 сая баррель болж, өнгөрсөн 4 дүгээр сард дээд цэгтээ хүрсэн үеэс бараг 600,000 баррелиар буурчээ. Тус улсын далайн түүхий нефтийн тээвэрлэлт 1 дүгээр сараас хойш хамгийн доод түвшиндээ хүрсэн бөгөөд 8 дугаар сарын эцэс хүртэл ийм хэвээр байх магадлалтай ажээ.
Төмрийн хүдрийн үнэ 100 доллароос доош буулаа БНХАУ-д болсон төмрийн хүдэртэй холбоотой бодлогын уулзалт төдийлөн үр дүнгээ өгөөгүй бөгөөд уг түүхий эдийн нийлүүлэлтийн түвшин өндөр хэвээр байсан учир үнэ нь 100 доллароос (тонн тутамд) доош уналаа.
Хятад улс цэвэршүүлсэн зэсийн экспортоо хоёр дахин нэмэгдүүлж, дээд амжилт тогтоожээ Дэлхийн хамгийн том зэс худалдан авагч Хятадад эрэлт сул байгаагийн улмаас өнгөрсөн сард хайлуулах үйлдвэрүүд зэсээ гадаадын зах зээлд борлуулж, Хятадын цэвэршүүлсэн зэсийн экспорт дээд цэгт хүрлээ.
Рио Тинто бараг 30 жил саатсаны эцэст Simandou ордын бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр болжээ Рио Тинто компани Мягмар гарагт төмрийн хүдрийн Simandou ордын бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлэхэд шаардлагатай бүх зөвшөөрлийг авсан гэдгээ мэдэгдлээ. Рио Тинто Хятадын консорциумтай (WCS) хамтран Гвинейд оршдог дэлхийн хамгийн том уул уурхайн Simandou төслийг хэрэгжүүлж байгаа.
Хятад улс нар, салхины эрчим хүчний салбарт тэргүүлж байна БНХАУ нар, салхины хүчин чадлаар дэлхийд тэргүүлсэн хэвээр байна. Одоогийн байдлаар Хятадад дэлхийн бусад орноос хоёр дахин их хүчин чадал бүхий сэргээгдэх эрчим хүчний байгууламжуудыг барьж байна гэж Global Energy Monitor (GEM) судалгааны төв шинэ тайландаа дурджээ.
Казахстан, Узбекистан улсуудын жилийн худалдааны эргэлт 10 тэрбум ам.долларт хүрнэ Казахстан, Узбекистан хоёр “ойрын жилүүдэд” худалдааны хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх зорилтоо зарлав. Энэхүү амбицтай зорилгодоо хүрэхийн тулд хоёр орон худалдааны саад бэрхшээлүүдийг арилгана гэлээ.
Шатахууны хомсдол үүсвэл ОХУ 8 дугаар сараас бензиний экспортод хориг тавьж магадгүй Дотоодод шатахууны хомсдол үүсвэл Орос улс 8 дугаар сараас бензиний экспортод дахин хориг тавих шийдвэр гаргаж магадгүй гэж Шадар сайд Александр Новак даваа гарагт сэтгүүлчдэд мэдэгдлээ.
Энэтхэг улс 7 дугаар сард Монголоос коксжих нүүрс туршилтын журмаар авна ШИНЭ ДЕЛИ (Ройтерс) - Энэтхэг улс коксжих нүүрсний импортыг төрөлжүүлэх, Австралиас хараат байдлаа бууруулах бодлогын хүрээнд энэ сарын сүүлээс эхлэн Монголоос коксжих нүүрсийг туршилтын журмаар худалдан авна гэж хоёр эх сурвалж мэдэгдэв.
Герман улс устөрөгчийн цахилгаан станц барих тендер зарлана Герман улс 2025 оны  эхээр устөрөгчөөр ажиллах боломжтой нийт 12.5 ГВт хүчин чадал бүхий хийн цахилгаан станц шинээр барих болон хуучин станцуудыг шинэчлэх тендер зарлана  гэж өнгөрсөн баасан гарагт мэдэгджээ.
Хятад улс дотооддоо газрын тос, байгалийн хийн олборлолтоо нэмэгдүүлэхийг зорьж байна Хятадын засгийн газар энэ долоо хоногт уламжлалт болон уламжлалт бус газрын тос, байгалийн хийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чухал алхам хийлээ. Төрийн өмчит томоохон компаниудыг нэгтгэсэн шинэ толгой компани байгуулагдаж, газрын тос, байгалийн хий, занарын хайгуул хийнэ.
Филиппиний эрчим хүчний үйлдвэрлэлд нүүрсний эзлэх хувь өслөө СИНГАПУР, 7-р сарын 1 (Ройтерс) - Ember судалгааны төвийн мэдээлснээр Филиппин улс нь нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудаас хамгийн их хамааралтай эдийн засагтай эхний арван улсын тоонд багтжээ. Энэ нь тус улс ногоон эрчим хүчний зорилтод хүрэхэд ямар саад бэрхшээлтэй тулгарч буйг харуулж байна.
Vale компани зэс, никелийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх 3.3 тэрбум долларын төлөвлөгөөг танилцууллаа Бразилын Vale SA компани ирэх дөрвөн жилд Бразил, Канад дахь зэс, никелийн уурхайн үйл ажиллагаагаа сайжруулахад 3.3 тэрбум доллар зарцуулахаар төлөвлөжээ.
Саудын Арабын уул уурхайн сайд Чили улстай литийн талаар ярилцана Саудын Арабын Хаант Улсын Уул уурхайн сайд 7 дугаар сард Чили улсад айлчилж, тус улсын Уул уурхайн сайдтай уулзахаар төлөвлөж байна гэж Чилийн Засгийн газар 6 дугаар сарын 15-нд мэдэгдэв.
5 6 7 8 9 10 11