Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц
Трампын ялалт дэлхийн эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ АНУ-ын Ерөнхий­лөгчийн   сонгуу­лийн  өрсөлдөөнд Дональд Трамп ялалт байгуул­сан­ нь дэлхий дахинд эдийн засгийн томоохон нөлөө үзүүлнэ. Хэрэв Трамп худалдааны тарифыг нэмэгдүүлэхээс эхлээд зохицуулалтыг бууруулах, газрын тосны өрөмдлөгийг нэмэгдүүлэх, НАТО-гийн түншүүддээ илүү өндөр шаардлага тавих зэргээр амлалтынхаа зарим хэсгийг биелүүлбэл тус улсын санхүү болон эдийн засгийн өсөлтөд дарамт ирж, инфляц, зээлийн хүү нэмэгдэн,  дэлхийн өнцөг булан бүрд нөлөөлөл нь тусах аж.
“Adani” группын хайлуулах үйлдвэрийн өргөтгөл нь Энэтхэгийн цэвэршүүлсэн зэсийн импортыг бууруулна Тэрбумтан Гаутам Аданигийн зэс хайлуулах шинэ үйлдвэр нь хүчин чадлаа нэмэгдүүлснээр Энэтхэг улс цэвэршүүлсэн зэс импортлох шаардлагагүй болно гэж тус улсын Уул уурхайн яам баасан гарагт мэдэгдэв.
Хятад улс Төв Азиар дамжин өнгөрөх шинэ төмөр зам тавина Хятад улс Киргиз, Узбекистан руу шинэ төмөр зам барихаар болж байна. Шинжээчдийн үзэж байгаагаар энэхүү төсөл нь Хятад улсыг Төв Азийн орнуудтай харилцаагаа гүнзгийрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх аж.
Рио Тинто зэсийн уурхай дахь эзэмшлийн хувиа Сумитомо компанид худалдлаа Рио Тинто компани Австралийн зэс-алтны “Winu” уурхай дахь өөрийн эзэмшлийн 30%-ийг Японы Sumitomo Metal Mining Co.-д 399 сая ам.доллараар худалдахаар болжээ.
Хятад улс АНУ руу галли, германий, сурьма экспортлохыг хориглолоо Байдены Засгийн газар АНУ-ын дэвшилтэт технологийг Хятадад худалдахад хязгаарлалт тогтоосноос хойш нэг өдрийн дараа БНХАУ АНУ-д галли, германий, сурьма зэрэг газрын ховор элементийг нийлүүлэхийг хориглосноо зарлав.
"Газпром"-ын Хятад руу экспортолсон байгалийн хий дээд хэмжээнд хүрлээ Газпром компани "Сибирийн хүч" хоолойгоор жилд 38 тэрбум шоо метрт байгалийн хий Хятад руу нийлүүлж байгаа гэж тус компани Даваа гарагт мэдэгдэв.
АМНАТ нэмэгдүүлэх нь 7 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг хааж магадгүй Мексикт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр буюу АМНАТ нэмэгдүүлэх санал батлагдвал ирэх хоёр жилийн хугацаанд 6.9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг
Алтны үнэ дээд цэгтээ хүрч өсөх төлөвтэй байна Goldman Sachs судалгааны байгууллагын мэдээлснээр энэ жил алтны үнэ өсөж, 2025 оны эхээр шинэ дээд амжилт тогтоох төлөвтэй байна. Энэ онд алтны үнэ трой унц тутамд 2,500 гаруй ам.доллар болж, 20 гаруй хувиар өсжээ. Энэхүү судалгааны байгууллагын таамаглаж буйгаар ирэх оны эхээр алтны үнэ 2,700 ам.долларт хүрэх юм. Үүний шалтгаан нь Холбооны нөөцийн сан (ХНС) бодлогын хүүгээ бууруулж, хөгжиж буй орнуудын төв банкны алт худалдан авалт нэмэгдэж байгаатай холбоотой ажээ. Хэрэв АНУ санхүүгийн шинэ хориг арга хэмжээ авч, өрийн дарамт нэмэгдвэл алтны үнэ нэмэгдэхийг үгүйсгэхгүй.
Рио Тинто Оюутолгой уурхайд батарей солих технологийг туршина Рио Тинто Хятадын Төрийн Эрчим Хүчний Хөрөнгө Оруулалтын Корпораци (SPIC)-тай хамтран цахилгаан ачааны машины батарей солих технологийг Монголын Оюутолгойн зэсийн уурхайд туршиж байна. Энэ нь цахилгаан машины цэнэггүй батерейг бүрэн цэнэглэгдсэн батерейгаар хурдан солих технологи юм.
UBS банк: 2025 онд зэсийн үнэ 10500 ам.доллар болно Эрчим хүчний шилжилтэнд шаардлагатай зэсийн эрэлт нэмэгдэж, ирэх 6-12 сарын хугацаанд зэсийн нийлүүлэлт багасах учир, 2025 онд 200 мянга гаруй тонн зэсийн нэмэлт эрэлт хэрэгцээ үүснэ. Лондонгийн металлын бирж дээрх зэсийн үнэ 2025, 2026 онд нэг тонн нь дунджаар 10,500, 11,000 ам.доллар байх төлөвтэй гэж UBS банк пүрэв гарагт мэдэгдлээ.
АНУ Невада муж дахь литийн уурхайд 2.26 тэрбум долларын зээл олгоно АНУ-ын Эрчим хүчний яам Невада мужийн Thacker Pass нэртэй литийн уурхайн бүтээн байгуулалтад зориулж "Lithium Americas" компанид 2.26 тэрбум долларын зээл олгохоор шийдвэрлэлээ. Энэхүү уурхай нь АНУ-ын уул уурхайн салбарт хийж буй хамгийн том хөрөнгө оруулалтын нэг бөгөөд чухал ашигт малтмалын салбарыг хөгжүүлэх өргөн хүрээний бодлогын нэг хэсэг юм.
Vale, Jinnan компаниуд Оман дахь төмрийн хүдрийн үйлдвэрт 627 сая долларын хөрөнгө оруулна Бразилийн Vale болон Хятадын ган үйлдвэрлэгч Jinnan Iron & Steel групп нар хамтран Оман дахь төмрийн хүдэр баяжуулах үйлдвэрт 627 сая долларын хөрөнгө оруулахаа даваа гарагт зарлалаа.
Норникель 2024 онд олборлох бүх металлын таамаглалыг өсгөв Оросын Норникель компани палладий, цэвэршүүлсэн никелийн томоохон үйлдвэрлэгч бөгөөд бүх 2024 онд үйлдвэрлэх бүх металлын таамаглалаа нэмэгдүүлсэн.
Хятадын нүүрсний импорт 2025 онд буурч магадгүй Сүүлийн үед Хятадын нүүрсний олборлолт, импорт өсөж, эдийн засаг нь суларсантай холбоотой нүүрсний илүүдэл бий болсон. Ингэснээр Хятадын импортлогчид ирэх онд урт хугацааны гэрээгээр худалдаж авах нүүрсний хэмжээг бууруулах талаар хэлэлцэхэд хүргэлээ гэж Bloomberg мэдээлэв.
АНУ Оросын уранаас хэр их хамааралтай вэ? АНУ-ын Төлөөлөгчдийн танхим 2023 оны 12 дугаар сард Оросын ураны импортыг хориглосон хуулийн төслийг баталсан. Тус улс нь АНУ-ын хэрэглэдэг цөмийн түлшний хамгийн том нийлүүлэгч орон юм.
Энэтхэг Монголын коксжих нүүрсийг ОХУ-аар дамжуулан импортлох асуудлыг хэлэлцэж байна Энэтхэг улс Монголын коксжих нүүрсийг ОХУ-аар дамжуулж тогтмол нийлүүлэх арга замыг судалж байна гэж тус улсын төрийн өндөр албан тушаалтан мэдэгдлээ.
Перугийн зэсийн үйлдвэрлэл 8-р сард 11%-иар өслөө 8-р сард Перу улсын зэсийн үйлдвэрлэл өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10.7%-иар өссөн гэж Перугийн Эрчим хүч, уурхайн яам лхагва гарагт мэдэгдлээ. Үйлдвэрлэл нь таван сар дараалан буурсаны дараа гэнэт өссөн аж.
ИНДОНЕЗЫН УУЛ УУРХАЙН САЛБАР ДАХЬ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨРӨЛЖИЛТ Индонез нь дэлхийн хамгийн том никель үйлдвэрлэгч бөгөөд зэс, кобальт, цагаан тугалга, алтны томоохон олборлогч улс юм. 2023 онд Индонезийн ДНБ-ий 111.9%-ийг уул уурхайн салбар эзэлж байв. Тус улс сүүлийн 15 жилийн хугацаанд эрдсийн бүтээгдэхүүн, баяжмалын экспортод тавих хориг арга хэмжээг тууштай хэрэгжүүлж эхэлсэн. Тэр дундаа боловсруулаагүй никелийг экспортод гаргахыг хориглосны үр дүнд энэхүү салбарт Хятадын хөрөнгө оруулалт эрс нэмэгдэж, боловсруулах үйлдвэрлэлийн томоохон түлхэц үзүүлжээ.
Хятад улс ОХУ, Монгол Улстай хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд бэлэн байна БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Цян Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын хүрээнд ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Михаил Мишустин, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзаж ярилцлаа. Уг уулзалтаар ОХУ, Монгол Улстай гурван талт харилцаагаа бэхжүүлэх санал гаргасан гэж тус улсын төрийн хэвлэл мэдээллээ.
"Эрдэс боловсруулалт-2024" олон улсын хурал зохион байгуулагдана Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбооноос хоёр жил тутам зохион байгуулж ирсэн “Эрдэс боловсруулалт-2024” олон улсын эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал 2024 оны 10 дугаар сарын 25-нд Улаанбаатар хотноо 7 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна.
2 3 4 5 6 7 8