Үйл явдал
“Уул уурхайн 90 жил” баярын хурал 25-нд, Соёлын төв өргөө
Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулсан баярын хурлыг УИХ-ын гишүүн, Засгийн Газрын гишүүн, Уул уурхайн сайд Ц.Ганхуяг нээж Ерөнхий сайд Г.Алтанхуяг баяр хүргэж үг хэлсэн. Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг сонсгож Улсын Их Хурлын дарга З.Энхболдын мэндчилгээг УИХ-ын даргын зөвлөх З.Нарантуяа уншиж танилцуулсан байна.