Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уран
Ураны салбарт “Цөн түрэх” Цөмийн энергийн тухай хууль Монгол Улсын цөмийн энергийн салбарыг хөгжүүлэх, цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул, олборлолтыг нэмэгдүү­лэх зорилгоор 2009 онд Цөмийн энергийн тухай хуулийг баталсан билээ.  Энэ удаагийн УИХ-ын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг яаралтай горимоор хэлэлцэн баталлаа /2024.11.21/. Ингэснээр стратегийн ач холбогдол бүхий ордуудыг ашиглах,  өндөр технологи нэвтрүүлэн нэмүү өртөг шингэсэн  бүтээгдэхүүн үйлдвэрлэх тэр дундаа Дорноговь аймгийн Улаанбадрах суманд хэрэгжих Монгол, Францын хамтарсан “Зөөвч-Овоо” ураны төслийн Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах эрх зүйн үндэс бүрдэж байгаа юм.  
Австрали улс цөмийн эрчим хүчний салбарын хөгжлөөс хоцрох эрсдэлтэй байна Дэлхий улс орнууд цэвэр эрчим хүч рүү шилжиж байгаатай холбоотой цөмийн эрчим хүч, ялангуяа ураны эрэлт хэрэгцээ нэмэгдэх төлөвтэй байна. Тиймээс уран олборлогчид Австралийн мужийн удирдлагуудад уран олборлох хоригийг цуцлах уриалга гаргалаа.
Orano компани Нигер улс дахь ураны уурхайгаа алдах эрсдэлтэй тулгарч байна Францын цөмийн Orano компанийн санал болгосон ураны ордыг хөгжүүлэх төлөвлөгөөг Нигер улс хүлээж аваагүйн улмаас тус компани уран олборлох эрхээ 6 дугаар сарын 19 гэхэд цуцлуулж магадгүй юм.
Д.Амарбаясгалан: Ураны төсөлд Засгийн газраас онцгой анхаарал хандуулж байна Монгол Улсад ураны олборлолт явуулах боломжийг бүрдүүлэх хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах санамж бичгийг Франц улсын төрийн өмчит “Орано” групп, Монгол Улсын төрийн өмчит “Эрдэнэс Монгол” нэгдлийн удирдлагууд өнгөрсөн аравдугаар сард тус улсад хийсэн Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр гарын үсэг зурсан билээ.
Канадын уран дэлхийн цөмийн эрчим хүчний хөгжлийг дэмжиж байна Канадын Cigar Lake нуурын уран нь дэлхийн хамгийн өндөр агууламжтай уран юм. Cigar Lake нуур дахь уурхай дэлхийн хамгийн том ураны уурхай бөгөөд тус уурхайгаас 2014 оноос хойш нийт 105 сая фунт цацраг идэвхт бодис олборложээ. Өндөг шиг хэмжээтэй ураны түлш 88 тонн нүүрстэй тэнцэх хэмжээ
А.БАЯРМАА: МАНАЙ ҮЙЛДВЭР ЦАХИЛГААНЫ ХЭРЭГЦЭЭГЭЭ НОГООН ЭРЧИМ ХҮЧЭЭР ХАНГАНА “Бадрах Энержи” ХХК-ийн Уул уурхайн асуудал эрхэлсэн менежер А.Баярмаатай ярилцлаа
АМНАТ-ЫН ТӨЛБӨРИЙГ ӨСӨН НЭМЭГДЭХ БАЙДЛААР АВАХААР ОРАНО КОМПАНИТАЙ ТОХИРЛОО Харин хэлэлцээрийн явцад гэрээнд тусгах ерөнхий нөхцөлүүд дээр ойлголцсон зүйлүүдээ Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр баталгаажууллаа. Төслөөс Монгол Улсад жилдээ 95.5 сая ам.доллар, нийтдээ 3.2 тэрбум ам.долларын татварын орлого төвлөрүүлэхээр тооцоолжээ.
Франц улс Монгол Улстай литийн хайгуул хийх гэрээ байгууллаа ПАРИС, 10-р сарын 12 (Ройтерс) - Франц улс 10 сарын 12-нд Монгол Улстай литийн хайгуул хийх гэрээ байгуулж, Монголд ураны олборлолтоо
ТӨСЛӨӨС МОНГОЛ УЛСАД ЖИЛДЭЭ 95.5 САЯ АМ.ДОЛЛАРЫН ТАТВАРЫН ОРЛОГО ТӨВЛӨРҮҮЛЭХЭЭР ТООЦООЛЖЭЭ Францын талаас “Орано групп”-ийн ерөнхий захирал Клод Имовен, Монголын талаас “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт нар аравдугаар сарын 12-нд гарын үсэг зурлаа.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ, БҮГД НАЙРАМДАХ ФРАНЦ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЭММАНУЭЛ МАКРОН НАР ХЭЛЭЛЦЭЭ ХИЙЛЭЭ Төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нар Элизейн ордонд хэлэлцээ хийв.
Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах Ажлын хэсэг “Орано групп”-ийн төлөөлөгчидтэй уулзлаа “Орано майнинг” ХХК-ийн Монгол дахь төлөөлөгч Оливиер Түмирээр ахлуулсан төлөөлөгчидтэй Монгол Улсын Засгийн газрын хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг уулзлаа
Ажлын хэсэг Зөөвч-Овоо, Дулаан-Уулын уран олборлох уурхайн талбайд ажиллаж байна Монгол Улсын Засгийн Франц улсын цөмийн эрчим хүчний салбарын гол тоглогч Орано компанитай
Н.ТЭГШБАЯР: Уран олборлолт монголчуудын хувьд “ИРЖ ЯВАА ЦАГ” гэж хэлж болно Газрын ховор элементүүдийн олдоц дэлхий нийтийн анхаарлыг ихэд татаж байгаа чухал түүхий эд болж байна. Гэтэл одоо хэр нь манайд газрын ховор элементийн нөөц нь бүрэн тогтоогдоогүй...
МАРК МЕЛЕАРД: Ураны ордыг ашигласнаар эрчим хүчний бие даасан байдлыг бэхжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна “Бадрах Энержи” компанийн Гүйцэтгэх захирал Марк Мелеардтай Монгол Улсад хэрэгжиж буй Зөөвч-Овоо төслийн талаар Д.Оюунчимэг ярилцлаа.
Геополитикийн тодорхойгүй байдал, хориг арга хэмжээнүүд цөмийн түлшний “урсгал”-ыг өөрчилж байна Украинд явуулж буй цэргийн үйл ажиллагааны улмаас Европын холбоо удаа дараа багц хориг арга хэмжээ авч,  Оросын түүхий нефть, боловсруулсан бүтээгдэхүүн, байгалийн хийгээс татгалзаж эхэлсэн. Гэхдээ Оросын цөмийн салбарын хамаарлаас гарахад тийм ч амаргүй байна.
“Шинэ сэргэлтийн бодлого-цөмийн технологийн оролцоо” сэдвээр хэлэлцэнэ      Цөмийн энергийн комиссын Ажлын алба болон Монгол Улсын их сургууль хамтран “Шинэ сэргэлтийн бодлого ба Цөмийн технологийн оролцоо” хэлэлцүүлэг МУИС-ийн номын санд болж байна.      Энэ удаагийн хэлэлцүүлгийг Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлого “Алсын хараа 2050”, Шинэ сэргэлтийн бодлогыг танилцуулах хүрээнд цөмийн энергийн салбарын үйл ажиллагаа, цөмийн технологийн хэрэглээг өргөжүүлэх, олон нийтийн боловсролыг нэмэгдүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Цөмийн энергийн комиссын 60 жилийн ой, Монгол Улсын их сургуулийн 80 жилийн ойд зориулан явуулахаар болжээ. 
“Ураныг газар доор уусган олборлох нь хамгийн тохиромжтой” Засгийн газраас үүрэг болгосны дагуу ШУА-иас Ажлын хэсэг гарч, Дорноговь аймгийн Улаанбадрах суманд  хүхрийн хүчил ашиглан газар доорх уусгалтын аргаар уран олборлох талбайн газар нутгийн байгаль орчин, эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг тодорхойлжээ. Нэгдүгээрт, хөрсөнд хүнд метал, цацраг идэвхт бодисын нөлөө байгаа эсэхийг судалжээ. Ингээд төсөл хэрэгжих талбайгаас 62 удаа дээж авч шинжлэхэд хүнд хортой, металл, бохирдол илрээгүй аж. Харин шинжилгээгээр хоёр дээжид хүнцлийн агууламж өндөр гарчээ. Энэ нь тухайн газрын байгалийн тогтоцтой холбоотой гэж дүгнэжээ. Мөн уран торийн агууламж дэлхийн дунджаас хоёр дахин бага гарсан байна.
Монгол Улсын цөмийн технологийн хэрэглээний талаар хэлэлцлээ Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Монгол Улсын Их Сургуулийн  хамтарсан “Цөмийн технологи Монгол Улсын хөгжилд” сэдэвт  үндэсний  семинар энэ сарын 06-нд МУИС-ийн дугуй танхимд боллоо. Уг семинараар салбарын эрдэмтэн судлаачид, Цөмийн энергийн комиссын Ажлын албатай хамтран ажилладаг байгууллагуудын төлөөлөл цөмийн техник, технологийг ашиглаж, сүүлийн үед гүйцэтгэсэн ажлын үр дүн, цаашдын зорилт, хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар танилцуулж, салбар хоорондын уялдааг  хангах чиглэлд хэлэлцүүлэг өрнүүллээ. Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Цөмийн технологийн бодлогын газрын дарга М.Чадраабал “Цөмийн технологийн хэрэглээ Монгол Улсад”, МХЕГ-ын Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох “Цацрагийн аюулгүй байдлын хяналт, бодлого төлөвлөлт” сэдвээр  илтгэл тавьж, семинарыг нээсэн юм.
“Цөмийн технологи Монгол Улсын хөгжилд” хэлэлцүүлэг болно “Цөмийн технологи Монгол Улсын хөгжилд” сэдэвт үндэсний семинарыг Цөмийн энергийн комиссын Ажлын албанаас энэ сарын 06-нд МУИС-ийн төв байрын Дугуй танхимд зохион байгуулахаар болжээ. Тус семинар нь   Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах, цөмийн техник, технологийг нийгэм-эдийн засгийн өргөн хүрээнд ашиглаж буй байдлыг танилцуулах, салбар хоорондын уялдааг дэмжих, цөмийн технологийн ач тусыг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой аж.
Хятад AP1000S цөмийн реактораа ашиглалтад оруулна БНХАУ-д баригдаж буй АP1000 загварын хоёр реакторын барилгын ажил дараагийн шат руу ойртож, Санмений цөмийн эрчим хүчний станцын 1-р реактор цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхэд бэлэн болсон бол Хайяаны станцын 1-р реакторын түлшийг ачаалж эхэлжээ.
1 2