Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Нүүрс
Нүүрс баяжуулах технологийн “марафон” Орд, уурхай бүрийн нүүрсний шинж чанар   харилцан адилгүй бөгөөд нүүрс баяжуулах үйлдвэрийг байгуулахад технологийн сонголт хамгийн чухал. Тэр дундаа ус зарцуулалт багатай технологийг нэвтрүүлэх нь манай улсад нэн ач холбогдолтой. Манай уул уурхайн салбарт нүүрс баяжуулах 30 орчим үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 20 орчим нь нойтон аргаар, үлдсэн нь хуурай аргаар баяжуулах технологитой.  “Эрдэнэс Тавантолгой” компани жилдээ 20 сая тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай баяжуулах үйлдвэрийн төслийг ТЭЗҮ-дээ тусгажээ. Тус үйлдвэр нүүрс хүлээн авах, бутлах, баяжуулах, усгүйжүүлэх, эргэлтийн ус хангамж болон хаягдлын аж ахуй зэрэг хэсгүүдээс бүрдэх юм. 
Элга ордын коксжих нүүрс олборлолтыг 45 сая тоннд хүргэнэ  ОХУ-ын Якутын нутаг дахь Элга ордын шинэ хувь эзэмшигч “А-Проперти” компани нь уг төслийг хөгжүүлэх төлөвлөгөө танилцуулжээ. 2023 он хүртэлх энэхүү төлөвлөгөөний хүрээнд, коксжих нүүрсний олборлолтыг 45 сая тоннд хүргэх, УБҮ байгуулах, Элга ордоос Улак өртөөтэй холбосон төмөр замын хүчин чадлыг 30 сая тонн болгож нэмэгдүүлэх, Ванино боомт дахь нүүрсний терминалыг өргөтгөх ажлуудыг хэрэгжүүлэх юм байна. Эдгээр ажилд нийт 130 тэрбум рублийн хөрөнгө оруулахаар тооцжээ. Сайн чанарын коксжих нүүрсний нөөцтэй тус ордын төслийг хөгжүүлснээр дэлхийн зах зээлд томоохон тоглогч болох зорилттой гэж “А-Проперти” компани мэдээндээ онцолжээ.
Австрали Хятадын нүүрсний хоригт хүлээцтэй хандаж байна Цагаан сарын баярын өмнөөс эхлэн Хятадын Зүүн хойд хэсгийн боомтууд Австралийн нүүрсийг гаалиар нэвтрүүлэх үйл явц удаашралтай болж эхэлсэн билээ.
Хятадад гангийн түүхий эдийн ханш эрчимтэй нэмэгдэв Дэлхийн ган үйлдвэрлэлийн гол хэрэглэгч, нийлүүлэгч болсон Хятадад коксжих нүүрс, төмрийн хүдрийн үнэ эрчимтэй нэмэгдэж байна.
2038 онд Герман нүүрсний цахилгаан станцаас бүрэн татгалзана Германы нийт эрчим хүчний үйлдвэрлэлийн 40%-ийг нүүрсний цахилгаан станцууд бүрдүүлж байна. 2038 он гэхэд тус улс нүүрснээс эрчим хүч үйлдвэрлэхээс бүрэн татгалзахаар төлөвлөжээ.
Хятадын коксжих нүүрсний импортоор Монгол хоёрдугаарт оров 2018 онд Хятадын коксжих нүүрсний нийт импорт 8.11%-иар буурч 64.23 сая тоннд хүрсэн тухай тус улсын Гаалийн ерөнхий газраас мэдээлсэн байна.
Орос Хятад руу нүүрсээ татваргүй экспортлох санал тавина Орос улс нүүрс, тэр дундаа коксжих нүүрсэндээ ногдуулдаг импортын татварыг тэглүүлэх асуудлаар Хятадтай дахин хэлэлцэхээр төлөвлөж байна.
Нүүрсний экспорт 33.4 сая тоннд хүрч, нийт экспортын 36%-ийг бүрдүүлэв 2017 оны эцсийн байдлаар Монгол улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 10.5 тэрбум долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 27.3%-иар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Нүүрсний тээвэрлэлтийн тухай хэлэлцэж, Цагаан хадны гаалийн хяналтыг зогсоохоор болов Засгийн газрын хуралдаанаар сүүлийн өдрүүдэд нүүрс тээвэрлэлтэд тулгарч буй хүндрэлтэй зарим асуудлын талаар хэлэлцэж шийдвэр гаргалаа.
Хятад руу нийлүүлэх Оросын нүүрсний экспорт өссөөр байна Оны эхний хагас жилийн байдлаар Хятадын нүүрсний нийт импорт 95.2 сая тоннд хүрч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 19.6%-иар өссөн байна.
“Рио Тинто” групп нүүрсний охин компаниа Yancoal Australia компанид худалдана “Рио Тинто” групп нь охин компани болох Coal & Allied Industries-ийг Хятадын Yancoal Australia компанид худалдахаар болж байна. Австралид нүүрсний бизнес эрхэлдэг Coal & Allied Industries компанийг худалдан авахад Хятадын компаниас гадна Швейцарийн Glencore компани мөн өрсөлдсөн юм.
Рио Тинто Австралийн нүүрсний салбарыг орхиж байна Англо-Австралийн “Рио Тинто” групп нь Австралийн салбар “Coal & Allied Industries” компанийн хувьцаагаа 2.45 тэрбум ам.доллараар Хятадын “Yancoal Australia” компанид худалдахаар болсон тухайгаа мэдэгдсэн билээ.
Баруун Цанхийн нүүрсийг 71.5 доллараар борлуулж эхэллээ “Эрдэнэс-Таван толгой” ХК дэлхийн зах зээл дэх нүүрсний үнийн өсөлттэй уялдуулан улсын төсөвт хөрөнгө төвлөрүүлэх, татвар, хураамж төлөлтийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас өгсөн шийдвэрийн дагуу Цанхийн Баруун уурхайн үйл ажиллагааг өнгөрсөн онд дахин эхлүүлж, анхны борлуулалтаа амжилттай хийлээ.
Нүүрсний экспорт тэрбум долларт дөхөв Үндэсний статистикийн хорооноос 2016 оны тайланг гаргажээ. Уг тайлангаар Монгол улсын гадаад худалдаа 8 тэрбум 275 сая ам.доллар болж, өнгөрсөн онтой харьцуулахад 2.3 хувиар буурчээ.
China Investment Corporation “Саусгоби Ресурс” дахь эзэмшлээ нэмэгдүүлэв Хятадын төрийн өмчит хөрөнгө оруулалтын сан болох China Investment Corporation-ий охин компани Land Breeze II S.a.r.l. “Саусгоби Ресурс” дахь хувьцааны тоогоо 14.8 сая ширхэгээр нэмэгдүүлжээ.
Хятадын нүүрсний олборлолт буурч, экспорт нэмэгдэж байна Хятад улс нүүрсний олборлолтоо бууруулж байгаа хэдий ч нүүрсний экспорт нэмэгдсэн байна. Энэ оны эхний найман сарын байдлаар тус улсын нүүрсний экспорт 72.6%-иар өсчээ.
MMC-ийн орлого оны эхний хагаст 57%-иар буурчээ Өмнөговь аймгийн Ухаахудагийн коксжих нүүрсний уурхайд үйл ажиллагаа явуулж байгаа “Энержи Ресурс” буюу Mongolian Mining Corporation (MMC) өнгөрсөн баасан гаригт оны эхний хагас жилийн тайлангаа гаргалаа.
Баруун Цанхийн загварыг төрийн өмчит уурхайнуудад ашиглах боломжтой Манай компани анх Зүүн Цанхи дээр ажиллаж байснаа тооцвол үндсэндээ 2012 оноос хойш “Эрдэнэс Тавантолгой”-н уурхай дээр ажиллаж байна. 2013 онд Баруун Цанхийн уурхай нээгдэхэд тендерт ялан оператороор ажиллаж эхэлсэн. Түүнээс хойш 1 хүртэлх жилийн гэрээтэйгээр 3 жил дараалан тендерт ялж, ажилласан.
Монгол улс урд хөрш рүү 275 мянган тонн нүүрс нийлүүлжээ Хятадын коксжих нүүрсний импорт өнгөрсөн хоёрдугаар сард 2.97 сая тонн байсан бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 25%-иар буурсан тухай тус улсын Гаалийн ерөнхий газар мэдээлжээ.
Нүүрсний ашиглалт, хөрөнгө оруулалт хумигдаж эхлэв Дэлхийн хамгийн том нүүрсний хэрэглэгч Хятад улсын нүүрсний импорт өнгөрсөн 2015 онд 30%-иар, хэрэглээ нь 3%-иар буурсан. Түүгээр ч зогсохгүй дэлхийн нүүрсний хэрэглээ сүүлийн 10 гаруй жилд анх удаагаа буурсан дүнтэй гарлаа. Нүүрсний импорт хэрэглээ буурсан, мөн оны сүүлээр нүүрсний ирээдүйтэй холбоотой хэд хэдэн шийдвэр гарсан юм.
2 3 4 5 6 7