Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Нүүрс
MMC зээлээ төлж чадахгүй болсноо зарлав Тавантолгойн Ухаахудагийн коксжих нүүрсний уурхайд үйл ажиллагаа явуулдаг “Энержи Ресурс” буюу Mongolian Mining Corporation зах зээл муудсаны улмаас зээлийн төлбөрөө хийж чадахгүй байж болзошгүй хэмээн хэвлэлүүдээр мэдээлэх болсон билээ.
Хятадын коксжих нүүрсний импорт 3.08 сая тоннд хүрч буув Коксжих нүүрсний импортоороо дэлхийд тэргүүлэгч Хятад улс өнгөрсөн сард 3.08 сая тонн коксжих нүүрс импортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс 43.4%-иар, өмнөх сарынхаасаа 22.2%-иар буурсан дүнтэй гарсан тухай тус улсын Гаалийн ерөнхий газар мэдээллээ.
Wood Mackenzie: Коксжих нүүрсний үнэ дунд хугацаандаа сайжирна Эрдэс түүхий эдийн зах зээлийн төлөв байдлын судалгаа хийдэг Wood Mackenzie байгууллага коксжих нүүрсний үнэ богино хугацаандаа өсөхгүй гэж үзэж байна.
Коксжих нүүрсний үнэ буурч байна Хятадын зах зээлд, тэр дундаа Монголын нүүрсний экспортын гол суваг болсон Өвөрмонголын зах зээлд өнгөрсөн 9 дүгээр сард коксжих нүүрсний үнэ үргэлжлэн буурсан болохыг China Coal Resource байгууллага мэдээллээ.
Хятадын коксжих нүүрсний импорт 15%-иар буурч болзошгүй Хятадын коксжих нүүрсний дотоодын олборлолт энэ жил 539 орчим сая тоннд хүрч, өмнөх жилийнхээсээ 7.5%-иар өсөх төлөвтэй байгааг “China Coal Resource” нүүрсний мэдээллийн байгууллага таамаглажээ.
Нүүрс, төмрийн хүдрийн компаниудыг эдийн засгийн бодлогоор дэмжих шаардлага тулгарчээ Уул уурхайн бүтээгдэхүүнээр дэлхийн зах зээлд өрсөлдөх нь үнэхээр хатуу тоглоом ажээ. Энэ салбарын хөрөнгө оруулагчид үргэлж л уул уурхай бол үлэмж хөрөнгө оруулалт шаардсан, ихээхэн эрсдэлтэй салбар гэж учирлацгаадаг билээ.
Монгол нүүрсний экспортын үнэ доогуур байна Монголын коксжих нүүрсний экспортын хилийн үнэ улам бүр багассаар байна. Энэ сарын эхний байдлаар Сэхээ боомт дээрх коксжих нүүрсний үнэ нэг тонн нь 280 юань хүрч доошилжээ. Сүүлийн сар гаруй хугацаанд үнэ доод түвшиндээ хүрч буугаад байгаа бөгөөд өсөх магадлал тун бага байна.
Нүүрст ордыг 8 сая доллараар зарна Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Модун Ресурс Лимитед” компани Монгол дахь Нүүрст хүрэн нүүрсний ордоо зарахаар болжээ. Уг ордыг Монголд төвтэй компанид 8 сая ам.доллараар худалдахаар урьдчилсан гэрээ байгуулж байгаа аж.
Ч.Болдбаатар: Нүүрсний давхаргын метан хийн туршилтын үйлдвэр ирэх хавар ашиглалтад орно Нүүрсний давхаргын метан хийн талаарх ойлголт монголчуудын дунд харьцангуй түгээмэл болж эхэлж байна. Учир нь Тавантолгойн нүүрсний хийн нөөцийг ашиглан, нийслэлчүүдийг цахилгаан, дулаанаар хангах зорилгын хүрээнд нэгэн төсөл хэрэгжиж байна.
С.Цэвэгжав: Том үйлдвэр барих бол хөрөнгө оруулагчдыг хэрхэн оролцуулах вэ гэдэг асуудал тулгарч байгаа “Эрдэнэс Тавантолгой”, “Элгэн” ХХК болон Солонгосын төрийн өмчийн “Korea Gas”-ын хамтран хэрэгжүүлж буй нүүрсний давхаргын метан хий олборлох төслийн талаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төсөл, дэд бүтэц хариуцсан дэд захирал С.Цэвэгжавтай ярилцлаа. Тэрээр дээрх гурван компанийн Хамтарсан ажлын хэсгийг ахлаж буй юм.
МАК: Бид төслөө өөрсдөө хариуцаж хийнэ Нарийнсухайтын нүүрсний уурхайн метан хийн төслийн талаар “Монголын Алт” компанийн Төслийн удирдагч Ж.Золжаргал, Төслийн ахлах инженер М.Базаррагчаа нартай ярилцлаа.
“Терра Энержи” олборлолтоо 2 дахин нэмэгдүүлнэ Өмнөговь аймагт орших “Баруун Ноён уул” коксжих нүүрсний төсөлд үйл ажиллагаа явуулж буй “Терра Энержи” компани Ашигт малтмалын газраас олборлолтоо нэмэгдүүлэх зөвшөөрөл авснаа өчигдөр мэдээллээ.
Хятадын коксжих нүүрсний импорт 21%-иар нэмэгджээ Хятад улсын коксжих нүүрсний импорт өнгөрсөн 10 дугаар сард өмнөх 9 дүгээр сартай харьцуулахад 20.89%-иар нэмэгдэж, 5.44 сая тоннд хүрчээ.
Moody’s: Монголын нүүрсний компаниуд санхүүгийн хүндрэлтэй байна Засгийн газар, компаниудын зээлжих зэрэглэлийг тогтоох эрх бүхий олон улсын санхүүгийн байгууллага Moody’s Хятадын зах зээл дэх нүүрсний эрэлт муудаж, түүхий эдийн үнэ буурч буй нь Монголын салбарын компаниудад хүндээр тусч байгааг мэдээлжээ.
Хятадын коксжих нүүрсний импорт 17%-иар өсөв Хятадын коксжих нүүрсний импорт өнгөрсөн 9 дүгээр сард өмнөх 8 дугаар сарынхтай харьцуулахад 17.2%-иар өсч, 4.5 сая тоннд хүрчээ. Үүний 2.19 сая тонныг Австрали, 0.92 сая тонныг Монгол, 0.73 сая тонныг Канад, 0.29 сая тонныг ОХУ, 0.24 сая тонныг АНУ экспортолсон дүн мэдээ гарчээ.
Австралийн нүүрс татварын хөнгөлөлт эдэлнэ Хятадын Засгийн газар энэ сарын 15-наас эхлэн коксжих нүүрст 3%, эрчим хүчний нүүрст 6%-ийн импортын татвар ногдуулахаар шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрт хамгийн их нэрвэгдэх хэсэг нь Австралийн эрчим хүч олборлогч компаниуд байх нь тодорхой юм.
Хятадын нүүрсний нөөцийн татвар 2-10%-иар тогтоно Хятад улс ирэх 12 дугаар сараас эхлэн дотоодын нүүрс олборлогч компаниудад тавих нүүрсний нөөцийн татварыг 2-10% байхаар тогтсон тухай тус улсын Санхүүгийн яам өнгөрсөн бямба гаригт мэдээллээ.
Хятад улс импортын нүүрсэнд 3-6%-ийн татвар ногдуулна Хятадын Санхүүгийн яам энэ сарын 15-наас импортын нүүрсэнд 3-6%-ийн татвар ногдуулах болсноо өнөөдөр мэдэгдлээ. Энэ нь тус улсын дотоодын нүүрс олборлогч компаниудаа дэмжих бодлоготой нь холбоотой юм.
“Эрдэнэс Тавантолгой” 3.6 сая тонн нүүрс экспортолжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК энэ оны эхний 8 сарын байдлаар нийт 3.6 сая тонн коксжих нүүрс экспортолсон хэмээн мэдээлжээ. Ингэснээр тус компани Монгол улсын нүүрсний хамгийн том экспортлогч болжээ.
Коксжих нүүрс сүүлийн 6 жилийн доод үнэд хүрэв Коксжих нүүрсний 4 дүгээр улирлын нийлүүлэлтийн 1 тоннын үнэ 119 ам.доллар болсон байна. Энэ нь сүүлийн 6 жилийн хамгийн доод үнэ гэж Doyle Trading Consultants компаниас мэдэгдсэн байна.
3 4 5 6 7