Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Түнш

Монголд утаагүй нүүрс үйлдвэрлэж эхэллээ

Төгрөг нуурын хөндий 160 тэрбум тонн нүүрсний нөөцтэй. Жил жилийн өвөл утаа тортогтой нүүр тулдаг нийслэлчүүдийн хувьд уг үйлдвэр ажилласнаар гурван жилийн дараа гэхэд утаанаас ангижирч болзошгүй нь. Улаанбаатар хотын хэмжээнд жилдээ 500-600 мянган тонн нүүрс, улсын хэмжээнд 5,6 сая тонн нүүрс хэрэглэдэг гэсэн тооцоо байдаг аж. Ирэх жил гэхэд Төгрөг нуурын хөндийд дахин есөн үйлдвэр барихаар төлөвлөөд байгаа юм байна. Хэрвээ газар олдвол нийслэлд ч нүүрснээс эцсийн бүтээгдэхүүн гаргах ийм үйлдвэр барих боломжтой гэж тус компанийнхан онцолсон юм. Монголд анх удаа баригдаад буй тус үйлдвэрийг Оросын хөрөнгө оруулалтаар босгосон аж.
 
“Төгрөг нуур энержи“ компанийн захирал Л.Дүгэржавтай ярилцлаа.


Манай уул уурхайн салбар 1921 оноос хойш гэж үзэх юм бол хөгжөөд 90-ээд жил болж байна. Энэ хугацаанд бид дандаа түүхий бүтээгдэхүүн л хэрэглэдэг байсан. Өнөөдөр бид зэс, төмрийн хүдрийг баяжмал хэлбэрээр,  нефтийг түүхий эдээр гадагшаа гаргаж байгаа. Тийм учраас ийм боловсруулах үйлдвэр нээгдсэнээр шинэ алхам хийлээ гэсэн үг.

 Нүүрс боловсруулах Оросын технологийг яагаад онцолж сонгосон бэ?
 Яагаад энэ төсөл дээр Оростой хамтрав гэвэл ялангуяа технологи тал дээр Орос улс агуу гүрэн. Уул уурхайн салбарт байдаг Оросын нано технологи БНСУ-д, Автралид, Японд  ч  байхгүй. Өнөөдөр нүүрс боловсруулах тал дээр оросууд дэлхийн олон технологиос хоёр алхмын өмнө явж байна. Бид ч ийм технологийг ашигласнаар дэлхийн бусад улсаас хоёр алхмын түрүүнд гарлаа гэж бодож байгаа. Цаашдаа энэ том төсөл дээр нүүрсийг иж бүрэн боловсруулах үйлдвэр,  гарч байгаа дагалдах хийг боловсруулах, тоосго үйлдвэрлэх, хөнгөн метал блок үйлдвэрлэх, цахилгаан үйлдвэрлэх, дулааны цахилгаан станц барих ажлууд байна. Эдгээр төслийг хэрэгжүүлэхэд ойрын таван жил хоёр тэрбум орчим евро шаардагдана гэж үзэж байгаа.