Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Алт
ЭРДЭНЭ РЕСУРС 2024 ОНЫ 3-Р УЛИРЛЫН ТАЙЛАН БА БАЯНХӨНДИЙ АЛТНЫ ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛЛАА Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь 2024 оны 9 дүгээр сарын 30-нд дуусгавар болсон гурван сарын хугацааны санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан, Монголиан Майнинг Корпорэйшн (ММС)-тэй хамтран хөгжүүлж буй Баянхөндий алтны төсөл (БХ)-ийн тухай мэдээллийг танилцууллаа. Эрдэнэ Ресурсийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Петер Акерли хэлэхдээ, 2024 оны 3-р улиралд бид Монгол Улсын баруун өмнөд хэсэгт орших Баянхөндий алтны төслийн хөгжүүлэлтэд ихээхэн ахиц дэвшил гаргаж, төлөвлөсөн уурхайн зэрэгцээ тэлэх боломж бүхий хайгуулын үр дүнгүүдийг танилцуулсан амжилттай байсан гэлээ.
Алтны үнэ дээд цэгтээ хүрч өсөх төлөвтэй байна Goldman Sachs судалгааны байгууллагын мэдээлснээр энэ жил алтны үнэ өсөж, 2025 оны эхээр шинэ дээд амжилт тогтоох төлөвтэй байна. Энэ онд алтны үнэ трой унц тутамд 2,500 гаруй ам.доллар болж, 20 гаруй хувиар өсжээ. Энэхүү судалгааны байгууллагын таамаглаж буйгаар ирэх оны эхээр алтны үнэ 2,700 ам.долларт хүрэх юм. Үүний шалтгаан нь Холбооны нөөцийн сан (ХНС) бодлогын хүүгээ бууруулж, хөгжиж буй орнуудын төв банкны алт худалдан авалт нэмэгдэж байгаатай холбоотой ажээ. Хэрэв АНУ санхүүгийн шинэ хориг арга хэмжээ авч, өрийн дарамт нэмэгдвэл алтны үнэ нэмэгдэхийг үгүйсгэхгүй.
"Улаан уул”-ын хайгуулаар “Xanadu Mines” компани зэс, алтны өндөр эрдэсжилт илрүүлжээ “Xanadu Mines” компани Дорноговь аймаг дахь зэс-алтны “Улаан уул” төслийг хэрэгжүүлдэг. Энэхүү төсөл нь 30 жилийн хугацаатай ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон ашигт малтмалын арвин баялаг бүхий ойролцоогоор 57 хавтгай дөрвөлжин километр талбайг хамардаг.
Дэлхийн зах зээл дэх алтны ханш Дэлхийн зах зээл дээр алтны ханш түүхэн дээд түвшнээ удаа дараа шинэчлэн тогтоож байна.
2023 онд Хятад, Австрали, Орос улс хамгийн их алт олборложээ Хятад улс 2023 онд дэлхийн нийт үйлдвэрлэлийн 12 гаруй хувийг дангаараа тэргүүлж, Австрали, Орос удаалжээ.
Бодлогын хүү, геополитикийн эрсдэлийн улмаас  алтны үнэ 2450 ам.долларт хүрлээ Даваа гарагт алтны үнэ нэг унци нь 2450 ам.долларт хүрч шинэ дээд амжилт тогтоолоо. АНУ-ын Холбооны нөөцийн сангийн мөнгөний бодлого зөөлөрч, геополитикийн байдал улам хурцадна гэсэн хүлээлт алтны ханшийг дахин өсгөв. 
Дэлхийн зах зээлд алтны үнэ өслөө Дэлхийн зах зээлд  алтны үнэ түүхэн дээд хэмжээндээ хүрч өслөө. Арванхоёрдугаар сарын 4-ны өдөр шар металлын үнэ 3 хувиар өсөж, унц нь $2,135 хүрч, аажим буурч 2,030 орчимд хэлбэлзэж байна.
Монголбанк 10 дугаар сард 867.6 кг үнэт металл худалдан авчээ Оны эхнээс өссөн дүнгээр 14.2 тонн үнэт металл худалдан аваад байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Киргиз Улсын цэвэршүүлэх, алтны хүдрийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Жапаровын урилгаар тус улсад ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд аравдугаар сарын 25-ны өдөр “Кыргызалтын” ХК-ийн цэвэршүүлэх, алтны хүдрийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав.
Алт олборлолтоос олох орлого нэмэгджээ Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2023 оны эхний 8 сарын байдлаар 15,248.3 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 4,291.9 тэрбум төгрөг буюу 39.2 хувиар өссөн байна. Үүнээс, Эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 5,215.4 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 2,713.5 тэрбум төгрөг буюу 2.1 дахин өссөн байна.
Төвбанк өнгөрсөн сард 1.2 тонн алт худалдан авчээ Төвбанк өнгөрсөн сард 1.2 тонн алт худалдан авчээ. Үүнд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 852.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 536.6 кг алтыг тус тус
“Хар морин дэл” талбайд хүдэржсэн трэндийг тодорхойлжээ Эрдэнэ Ресурсийн хайгуулын үр дүнд 20 км2-ийг хамарсан “Хар Морь” талбайд хэд хэдэн шинэ талбайг тодорхойллоо. “Хар Морь” талбайн нөөцийг тэлснээр Баянхөндий төслийн өгөөжийг нэмэгдүүлэх боломжтой ажээ. Тус компанийн ерөнхийлөгч Петер Акерли “Хар Морин Дэл талбайд 1.5 км хүдэржсэн трендийг тодорхойлсон.
Монголбанк оны эхнээс өссөн дүнгээр 5.6 тонн үнэт металл худалдан авсан Монголбанк 2023 оны 5 дугаар сард 2,417.8 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 5.6 тонн үнэт металл
Баянхонгор аймагт мэдээллийн төвийг нээлээ Эрдэнэ Ресурс компанийн Гүйцэтгэх захирал Петер Акерли болон Монголиан Майнинг Корпорэйшн компанийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл нар Баянхөндий төслийн бүтээн байгуулалтыг угтуулан Баянхонгор аймагт мэдээллийн төвийг нээлээ.
Голомт банкны АЛТНЫ ФОРУМ 2023 эхэллээ Форумыг нээж Голомт банкны Гүйцэтгэх захирлын орлогч бөгөөд бизнес хариуцсан захирал Д.Бадрал нээж үг хэллээ. Тус арга хэмжээнд алт олборлогч аж ахуйн нэгжүүд, УУХҮЯ, Монгол банкны төлөөллүүд оролцон алтны салбарын тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх бөгөөд үдээс хойш хуралдаан ИРЭЭДҮЙН УУЛ УУРХАЙ БОЛОМЖ БА СОРИЛТ хэлэлцүүлэгээр үргэлжилнэ. Мөн уул уурхайн ханган нийлүүлэгч компаниудын техник тоног төхөөрөмжийн үзэсгэлэн Шангри-Ла зочид буудлын танхимд зохион байгуулагдаж байна.
Дэлхийн алтны нөөц 31 тонноор нэмэгдлээ Төв банкуудын алтны эрэлт 2022 оноос үргэлжлэн өсөж, өнгөрсөн сард дэлхийн алтны нөөц 31 тонноор нэмэгдлээ гэж Дэлхийн Алтны Зөвлөл (ДАЗ) пүрэв гарагт мэдэгдэв.   Алтны нэг сарын худалдан авалт 16%-иар өссөн гэж Европ, Ойрхи Дорнод, Африкийг хариуцсан ахлах шинжээч Кришан Гопаул тэмдэглэв. Сүүлийн 10 сар дараалан төв банкууд 20-60 тонны хүрээнд алт худалдан авч байгаа бөгөөд өнгөрсөн сарын алтны худалдан авалт энэхүү хязгаарт нийцэж байна.
Хятадын алтны зах зээл  сэргэснээр  дэлхийн алтны эрэлт өснө  Хятад 2022 онд 1343 тонн алт импортолсон бөгөөд энэ нь 2018 оноос хойш хамгийн өндөр үзүүлэлт юм. 2022 оны нийт алтны импорт 2021 онтой харьцуулахад 64%-иар өссөн байна.  Засгийн газар Ковидын зарим хязгаарлалтыг зөөлрүүлснээр Хятадын алтны эрэлт хэрэгцээ сүүлийн хагас жилд өссөн. Хятад өнгөрсөн 12 дугаар сард 157 тонн алт импортолжээ.
“Монгол улсын шинэ алтны дүүргийг хөгжүүлэх нь” төслөө танилцууллаа Эрдэнэс  Монгол ХХК-ийн хөрөнгө оруулалтын төсөл,  Гурван тэс –XXV нүүрсний давхаргын метан хийн төслөө хөрөнгө оруулагчдад танилцууллаа. Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорейшн ХК-ийн  Бизнес Хөгжил Хариуцсан Дэд Ерөнхийлөгч А. Билгүүн  “Монгол улсын шинэ алтны дүүргийг хөгжүүлэх нь” төслөө танилцууллаа.
Төв банк зургадугаар сард 1.9 тонн үнэт метал худалдан авав Монголбанк 2022 оны зургадугаар сард 1,962.6 кг үнэт метал, оны эхнээс өссөн дүнгээр 7.9 тонн үнэт метал худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 16%-иар буурсан үзүүлэлт юм.
Алт олборлогчдод 2021 онд 333 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван нар арилжааны банкны төлөөллүүдтэй (2022.02.22) уулзалт хийлээ. Уулзалтаар “Алт-2” үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлэх зорилгоор олгох хөнгөлөлттэй санхүүжилтийн түр журмын хэрэгжилт, хэрэгжилтийг эрчимжүүлэхэд шаардагдах асуудлаар санал солилцсон байна. Журмын хэрэгжилтийн хүрээнд 17 аж ахуйн нэгжид 333 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2021 онд олгосон ба компаниуд тухайн ондоо зээлээ бүрэн төлж барагдуулсан байна.
1 2 3