Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Алт
Монголбанк 14.4 тонн алт худалдан авчээ Монголбанкнаас гаргасан мэдээллээр энэ оны эхний 11 сард 14 тонн 389.2 кг алтыг дотоодын алт үйлдвэрлэгчдээс худалдан авсан байна.
“Гацуурт” стратегийн орд болов Өнгөрсөн баасан гаригийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Гацууртын алтны үндсэн ордыг стратегийн ордод хамааруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа. Энэ талаар “Центерра Гоулд” компани албан ёсоор мэдээлжээ.
Гацууртын орд 400 сая долларын татвар төлнө УИХ-аар Гацууртын алтны ордыг стратегийн орд болгох эсэхийг хэлэлцэх гэж байна. Гацууртын ордыг эзэмшигч “Сентерра гоулд Монголиа” компаниас уг ордын тодорхой хувийг эзэмших саналыг Засгийн газарт тавьсан.
Бороогийн уурхайн үйл ажиллагаа дуусах төлөвтэй байна Канадын алтны олборлогч “Сентерра Гоулд” компани энэ оны 3 дугаар улирлын санхүүгийн тайлангаа мэдээллээ. Тус компани мөн хугацаанд 3.2 сая долларын алдагдалтай ажиллажээ. Өмнөх оны 3 дугаар улиралд компанийн алдагдал 1.8 сая доллар байжээ. Ийнхүү алдагдал нэмэгдэхэд алтны зах зээл харьцангуй тааруухан байсан нь нөлөөлжээ.
“Баян-Айраг эксплорейшн” олборлолтоо эхлүүлжээ Хонконгийн хөрөнгө оруулалттай “Баян-Айраг Эксплорейшн” компани Завхан аймаг дахь алтны үндсэн ордын олбололтоо 9 дүгээр сараас эхлүүлсэн байна.
М.Мөнгөнбаяр: Сорьцын тухай хуультай болох хэрэгтэй Монгол улсад алт хайлж, сорьц тогтоох, үнэт эдлэлийн сорьцыг баталгаажуулдаг цорын ганц байгууллага болох Стандарт хэмжилзүйн газрын Сорьцын хяналтын хэлтсийн дарга М.Мөнгөнбаяртай ярилцлаа.
Алтны зах зээл тогтворжиж, урт хугацаандаа үнэ өснө Алтны зах зээлд итгэх итгэл өнгөрсөн 2013 онд хөрөнгө оруулагчдын дунд нэлээд сулраад байсан ч заримынх нь хувьд өөдрөг хэвээр байгааг Ройтерсоос гаргадаг алтны судалгааны тайланд бичжээ.
Алт тушаалт 65%-иар өсчээ Монголбанкны мэдээллээр алт олборлогч компаниуд энэ оны эхний 6 сард 4097.1 кг алт тушаасан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 1620.9 кг буюу 65.4%-иар илүү байгаа юм.
Монгол банкны алт худалдан авалт 26.8%-иар өсөв Монгол банк 2014 оны эхний 4 сард аж ахуйн нэгжүүдээс 1979 кг алт худалдан авчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 26.8%-иар өссөн үзүүлэлт юм.
30 орчим компани 11.4 тонн алт олборлох боломжтой Энэ бол Монгол улс 2014 онд эдийн засгийн өсөлтөө хангах, цаашлаад хүн амынхаа амьжиргааны түвшинг дээшлүүлэхээр төлөвлөсөн бодлогын 5 тоо.
Алтны үнэ өсч, зэсийнх буурав Шинэ он гарсаар дэлхийн зах зээл эрдсийн үнэ ханшид харилцан адилгүй “хариу урвал” үзүүлж байна. Алт, цагаан алтны үнэ он гарснаас хойш 5-7 хувиар өсөөд буй юм.
2014 онд алтны үнэ буурна 12 жилийн тогтвортой үнийн өсөлтийн дараагаар 2013 онд алтны үнэ бараг 30%-иар буурав. Өнөөдрийн байдлаар Нью-Йоркийн бирж дээр нэг трой унц алт 1259,4 ам.доллараар арилжаалагдаж байна.
“Алт” хөтөлбөрийн хүрээнд 66,6 тонн алт олборложээ Монгол улсын хэмжээнд алтны анхны албан ёсны олборлолт 1900 оноос эхтэй. Орос-Манж-Монголын хамтарсан “Монголор” нэгдэл 1900-1919 онд 20 орчим тонн алт олборлосон гэсэн мэдээлэл байдаг.
1 2 3