Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

“Алт-2” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ

Монгол Улсын Засгийн газраас "Алт-2” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх тогтоол батлахаар болов.  Хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах үүрэг бүхий Ажлын албыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ахлуулан байгуулах юм.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эдийн засгийг сэргээх зорилгоор “Алт-2” хөтөлбөрийг хоёр үе шаттайгаар 2020 он хүртэл хэрэгжүүлнэ. Хөтөлбөрийн үр дүнд жилд олборлох алтны хэмжээг 2-3 тонноор тогтвортой нэмэгдүүлж, 2020 онд 25 тоннд хүргэх боломжтой юм. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр хэлбэрээр жилд дунджаар 33-59 тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулж, геологийн эрэл хайгуулын ажлын үр дүнд Монгол Улсын алтны бэлтгэгдсэн нөөцийг 100-150 тонноор нэмэгдүүлэх боломжтой гэж Засгийн газар үзэж байна.

Манай улс өмнө нь “Алт хөтөлбөр” болон “Алт-2000 хөтөлбөр”-ийг 1992-2000 онд хэрэгжүүлж байсан юм. Үндэсний статистикийн хорооны 2015 оны мэдээгээр манай улсын алтны үйлдвэрлэл ДНБ-ний 2.6 хувь, экспортын орлогын 9.1 хувийг эзэлж байгаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Зочин (202.21.106.140)
    Shaana bz pzda chn chi tochog alttai holbootoi pzda yubvgiig svvtgej bga bzde muu ***** chn vhvvl taarna
    2017 оны 06 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.9.43.21)
    Алт-2 үндэсний хөтөлбөрөөр өмнөх Алт хөтөлбөрийн алдааг засахад чиглүүлбэл сайн Түүнээс биш алтны лиценз шинээр олгох тал руугаа хэлбийх юм бол алдаа болно
    2017 оны 03 сарын 18 | Хариулах
  • Зочин (112.72.11.108)
    Zuv duu odoo l neg uhaarav uu us gol bohirdloo l gene baigal uuriiguu tseverledeg yum alt uhsanaas bolj ongiin gol shirgelee geed l bsan odoo uerleed l ursaj bna9
    2017 оны 03 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.21.125.66)
    Oyutolgoin bayajmalaa bolovsruulval yun alt hutulbur boliishdee ug ni
    2017 оны 01 сарын 18 | Хариулах