Ховор элемент
Украин болон АНУ критикал минералын салбарт хамтран ажиллана
Саяхан Ерөнхийлөгч Дональд Трамп Украин улстай критикал минералын салбарт хамтран ажиллаж, үүний хариуд ОХУ-тай хийж буй дайнд цэргийн дэмжлэг үзүүлэхээр болсон. Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийн танилцуулсан "Ялалтын төлөвлөгөө"-ний нэг хэсэг нь хөрөнгө оруулагчдыг уг салбарт татах явдал байв.
Хятад улс ашигт малтмалын экспортоо хязгаарлаж эхэллээ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Хятад улсын импортод ногдуулсан 10%-ийн нэмэлт татвар хүчин төгөлдөр болсноос хойш хэдхэн минутын дараа Хятад улс батлан хамгаалах, цэвэр эрчим хүч болон бусад салбарт ашигладаг таван металлын экспортыг хориглосноо зарлалаа.
АНУ Невада муж дахь литийн уурхайд 2.26 тэрбум долларын зээл олгоно
АНУ-ын Эрчим хүчний яам Невада мужийн Thacker Pass нэртэй литийн уурхайн бүтээн байгуулалтад зориулж "Lithium Americas" компанид 2.26 тэрбум долларын зээл олгохоор шийдвэрлэлээ. Энэхүү уурхай нь АНУ-ын уул уурхайн салбарт хийж буй хамгийн том хөрөнгө оруулалтын нэг бөгөөд чухал ашигт малтмалын салбарыг хөгжүүлэх өргөн хүрээний бодлогын нэг хэсэг юм.
Критикал минералын нийлүүлэлтийн тогтворжилт
Дэлхий нийт нүүрстөрөгчөөс татгалзан, нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг бууруулахыг зорьж байгаа энэ үед критикал минералын эрэлт хэрэгцээ нэмэгдэж, түүхий эдийн урт хугацааны супер циклийн эхлэл тавигдах төлөв ажиглагдаж байна. Олон улсын эрчим хүчний агентлаг (ОУЭА) 2040 он гэхэд эрэлт мэдэгдэхүйц нэмэгдэж, одоогийн үйлдвэрлэлийн түвшингээс 40 дахин их лити, 20-25 дахин их бал чулуу, никель, кобальт шаардлагатай болно гэж таамаглаж байна.
Д.ХАШБАТ: ТӨВ БОЛОН БАРУУН БҮСЭД ЛИТИЙН ХҮДЭРЖИЛТТЭЙ ЭРДЭСЖСЭН ХЭД ХЭДЭН ЦЭГИЙГ ШИНЭЭР ТОГТООСОН
Монгол Улсын эрдэс баялгийн салбарт нэгэн шинэ бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэж буй нь дэлхийн зах зээлд эрэлт нь байнга өсөж байгаа лити юм. Зах зээлийн эрэлтийг дагаад дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагчид Монголд литийн хайгуулыг сонирхож, судалгааны дүнд шинэ орд илэрч байна. Энэ талаар ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн багш, "Критикал минералс Монголиа" ХХК-ийн Ахлах зөвлөх Д.Хашбаттай ярилцлаа.