Т.Бямбанаран
Газрын ховор металлын сар бүрийн индексээс харвал (Rare Earths MMI) сүүлийн нэг сарын хугацаанд үнийн үзүүлэлт нь 7.4%-иар өссөн байна. Дэлхийд ховор металлын нийлүүлэлтээр тэргүүлэгч БНХАУ-ын эсрэг тогтоосон тариф нь ийнхүү үнэ өсөхөд нөлөөлжээ. Нөгөөтээгүүр, Украины ашигт малтмалын нөөц олон улсын, ялангуяа АНУ-ын Ерөнхийлөгч Трампын сонирхлыг татаад байгаа аж.
Украин улс литий, титаниум, бал чулуу зэрэг чухал ашигт малтмалын арвин нөөцтэй. Иймээс тус улс дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд ихээхэн хувь нэмэр оруулах боломжтой юм.
2025 оны 2 дугаар сард "Сэргээн босголтын хөрөнгө оруулалтын сан" байгуулах санал гарсан билээ. Үүгээр дамжуулан Украин улс дотоодын ашигт малтмалын орлогынхоо 50%-ийг АНУ-д өгөх бөгөөд хариуд нь дайны дараах сэргээн босголт, эдийн засгийн тогтвортой байдлын чиглэлээр дэмжлэг авах байлаа.
Ерөнхийлөгч Трамп болон Зеленский нарын 2025 оны 2 дугаар сарын 28-нд хийсэн уулзалт нь ховор металлын гэрээнд гарын үсэг зурах зорилго агуулж байсан. Гэвч талуудын хоорондын маргаанаас үүдэн тус гэрээг үзэглэлгүй цагаасаа эрт буцсан билээ.
Энэхүү үйл явдлыг үл харгалзан Украины тал гэрээг үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, эдийн засгийн сэргэлт болон үндэсний аюулгүй байдалд чухал үүрэгтэй гэдгийг Ерөнхийлөгч Зеленский онцолжээ.
Үүний зэрэгцээ, хагас дамжуулагчийн салбар худалдааны маргаан болон АНУ-ын бодлогын өөрчлөлтөөс болж өөрчлөлтөд ороод байна.
Трампын засаг захиргаа Хятадын импортын бараанд эхний ээлжид 10%-ийн татвар тогтоож, дараа нь 20% болгон нэмэгдүүлсэн. Цаашилбал, 2025 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн Хятадын хагас дамжуулагчид 50%-ийн татвар ногдуулж эхэлсэн юм.
Эх сурвалж: www.oilprice.com