Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Оюутолгой
ОЮУ ТОЛГОЙН ОПЕРАТОРУУД 1,300 МЕТРИЙН ГҮН ДЭХ ТӨХӨӨРӨМЖҮҮДИЙГ ГАЗРЫН ГАДАРГААС УДИРДАЖ БАЙНА "Оюу толгой” компанийн Гүний уурхайн тактик үйл ажиллагааны хэлтсийн менежер Ч.Ариунболор: Бид гүний уурхайн анхны хүдэр юүлүүрийн тэсэлгээ хийгдсэн өдрөөс эхлэн ОРБ-г ашигласнаар хүдэр авалтын бүтээмж хамгийн өндөр түвшинд хүрч байна. ОРБ-н талаар товчхон танилцуулахад, энэ систем нь хүний боловсруулсан оновчтой ганцхан тооцоолол хийх хугацаанд хэдэн сая хувилбарыг боловсруулж, хамгийн оновчтойг нь сонгож ажилладаг бодит цагийн, ухаалаг систем юм.
“Оюу толгой” компани Өмнөговь аймгийн Цогт-Овоо, Ханбогд сумуудад жилд 750,000 суулгац бэлтгэх хүчин чадалтай мод үржүүлгийн газар байгууллаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 100 сая мод тарих амлалтынхаа хүрээнд “Оюу толгой” компани Өмнөговь аймгийн Цогт-Овоо болон Ханбогд суманд тус тус 500,000 болон 250,000 модны тарьц, суулгацыг жил бүр бэлтгэх хүчин чадалтай мод үржүүлгийн газрыг байгуулан, хүлээлгэж өглөө.
“Оюу толгой” компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн даргаар Шон Хинтоныг томиллоо  “Оюу толгой” компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл (“Оюу толгой”-н ТУЗ)-ийг 15 орчим жилийн хугацаанд үлгэр жишээ удирдсан Элчин сайд Галсангийн Батсүх өөрийн хүсэлтээр тэтгэвэртээ гарч, үүрэгт ажлаа шилжүүлэн өгөхөөр шийдсэнтэй холбоотой ТУЗ-ийн шинэ даргаар Шон Хинтоныг томилж буйг мэдэгдэж байна. Тэрээр 2024 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс үүрэгт ажлаа эхлүүлэх юм.
Оюу толгой компани 46,884 унц баяжмал дахь алт үйлдвэрлэжээ Оюу толгой компани 2024 оны II улирлын байдлаар 52,531 тонн баяжмал дахь зэс, 46,884 унц баяжмал дахь алт үйлдвэрлэжээ. Тус компани 2024 оны II улирлын гүйцэтгэлийн тайлангийн хурлаа өнөөдөр компанийн төв оффистоо хийлээ.
АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙД Ц.ТУВААН ОЮУТОЛГОЙ ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ ХАТАГТАЙ ДЭЙРДРЭ ЛИНГЕНФЭЛДЕРИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА Уулзалтад Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Цэвэгдоржийн Туваан, сайдын зөвлөх Ж.Ганхуяг, Уул уурхайн бодлогын газрын дарга М.Мэндбаяр, Хүнд үйлдвэрийн бодлогын газрын дарга С.Сүхбат, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Батцэцэг, Оюутолгой ХХК-ий талаас Оюутолгой ХХК-ийн Гүйцэтгэх захирал хатагтай Дэйрдрэ Лингенфэлдер, Оюутолгой ХХК-ийн Засгийн газрын харилцаа хариуцсан төлөөлөгч Б.Алтангэрэл, Оюутолгой ХХК-ийн Гадаад харилцааны Ерөнхий зөвлөх Б.Өсөхбаяр нар оролцож Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яам, Оюутолгой ХХК-ийн хамтын ажиллагааны талаар санал солилцов.
“Оюу толгой” компани хариуцлагагүй уул уурхайн улмаас эвдэрч сүйдсэн 91.6 га газарт нөхөн сэргээлт хийлээ “Оюу толгой” компани Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт орших Хургадын ам, Шарын гол сумын нутагт орших Хар Ямаатын амны 2 байршилд хариуцлагагүй уул уурхайн улмаас эвдэрч орхигдсон 91.6 га газарт техникийн нөхөн сэргээлт хийж дуусгалаа.
"Оюу толгой" компани 1.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий орчин үеийн тоног төхөөрөмжүүдийг Ойн газарт хүлээлгэн өглөө "Оюу толгой" компани олон жил тогтвортой үйл ажиллагаа явуулж буй мод үржүүлгийн газруудыг дэмжих, хүчин чадлыг сайжруулах зорилгоор 1.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий орчин үеийн тоног төхөөрөмжүүдийг Засгийн газрын Хэрэгжүүлэгч агентлаг Ойн газарт өнөөдөр хүлээлгэн өглөө.
Хариуцлагагүй уул уурхайгаас болж сүйдсэн 187 га газарт нөхөн сэргээлт хийж эхэллээ Дархан-Уул аймгийн Шарын голд байрлах Хургадын ам, Хар ямаатын хэсэгт техникийн нөхөн сэргээлт хийж байна. Уул уурхайн улмаас олон жил орхигдсон 180 орчим га талбай олон жилийн турш ашиглалтаас гарч, хүн мал байтугай ан амьтан ч явахын эцэсгүй нүд халтирам дүр зурагтай он оныг үджээ. Шарын голын хөндийн үзэсгэлэнт байгалийг сүйтгэж, хуш, хус бүхий ойн санд тулган ухаж сэндийчсэн энэ газрыг Оюу толгой компанийн тусламжтай  ийнхүү эргэн ашиглахаар болж байна. 
Дэлхийн усны өдөрт: Гүнээсээ хайрлая Газрын доорх усыг олон нийтэд таниулах, ач холбогдлыг сурталчлах "Гүнээсээ хайрлая" аяныг Оюу толгой компани санаачлан Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, Монголын гидрогеологчдын холбоо, Галба-Өөш Долоодын говийн сав газрын захиргаа, ШУТИС-ийн ГУУС-ийн Геологи гедрологийн салбар сургуультай хамтран 3 дахь жилдээ хэрэгжүүлж байна.  
Х.АМАРЖАРГАЛ: МОНГОЛЫН УУЛ УУРХАЙД “ЭРЭЛ ХАЙГУУЛЫН ЭРИН ҮЕ”-ИЙГ ЭХЛҮҮЛЭХ ЦАГ БОЛСОН Канадын Торонто хотод 2024 оны 3-р сарын 3-6-ны өдрүүдэд Олон улсын эрдэс баялгийн хайгуул, олборлолтын “PDAC 2024” чуулга уулзалт болох гэж байна. Уулзалтад Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яам, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци хувийн хэвшлийн компаниудын төлөөллүүдтэй хамтран Монгол Улсаа төлөөлөн оролцоно.
С.САНЖДОРЖ: ОЮУТОЛГОЙ ТӨСӨЛ МОНГОЛД УУЛ УУРХАЙН АЖИЛЧДЫН НЭГЭН ШИНЭ ҮЕИЙГ БҮТЭЭСЭН Дэлхийд Монголыг таниулсан нэгэн нэрийн хуудас нь “Оюу толгой” компани. Манай сэтгүүлийн ярилцлагын хойморт дэлхийн хэмжээний энэ ордыг анх нээлцсэн Оюутолгойн хүндэт дэд Ерөнхийлөгч
ГҮНЭЭСЭЭ ХАЙРЛАЯ “ОЮУТОЛГОЙ” Уул уурхайн талаар ухаж төнхдөг гэх ойлголтоос хэдийнэ давжээ
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ, “ОЮУ ТОЛГОЙ” КОМПАНИ ХАМТРАН ХАРИУЦЛАГАГҮЙ УУЛ УУРХАЙГААС СҮЙДСЭН 187 ГА ГАЗРЫГ НӨХӨН СЭРГЭЭХ ГЭРЭЭ ҮЗЭГЛЭЛЭЭ Г.Батсүх: "Оюутолгой" компани байгаль орчин, хүрээлэн буй орчин, биологийн олон янз байдлыг хамгаалах хадгалахад их анхаарал тавьдаг
ДОМИНИК БАРТОН: ИРЭЭДҮЙН ЗЭСИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ ӨСӨЛТ РИО ТИНТО-Г МОНГОЛ РУУ ХӨТӨЛСӨН Манай улсад зохион байгуулагдсан “Монголын Эдийн засгийн чуулган 2023”-д “Рио Тинто” компанийн Төлөөлөн Удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын баг хүрэлцэн ирж бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон билээ. Хүндэт зочдын бүрэлдэхүүнд “Рио Тинто” группийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Доминик Бартон, Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм
ДЭЛХИЙД АСАР ТОМ, ХУРДАЦТАЙ ӨӨРЧЛӨЛТҮҮД ЯВАГДАЖ БАЙНА Бид өнөөдөр хуран чуулж Монгол Улсын ирээдүйн талаар хэлэлцэж, энэ улсын эдийн засгийн өсөлт хөгжилд хүрэх асар их нөөц бололцоог бодит ажил хэрэг болгох талаар ярилцаж байна
“ОЮУ ТОЛГОЙ” ХХК 2023 оны II улирлын тайлангаа танилцууллаа “Оюу толгой” ХХК 2023 оны хоёрдугаар улирлын үйл ажиллагааны голлох үзүүлэлт, гүний уурхайн олборлолтын явцаа өнөөдөр танилцууллаа.
Далд уурхайн  далд нөлөө Оюутолгойн гүний уурхай нээлтээ хийж Галбын говийн алтан шаргал гадаргаас доош километр гаруй гүнээс зэс, алтны агууламж бүхий хүдрийн биетийн анхны  дээжийг олборлолоо. Энэ нь яах аргагүй “Оюутолгой” ХХК-ийн хөрөнгө оруулагчид болох Монгол Улс болон “Рио Тинто” компани, түүний хувь эзэмшигчдэд баяртай мэдээ байлаа.
Оюутолгой 312 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ Оюутолгой компани энэ оны нэгдүгээр улирлын тайлангаа өнөөдөр танилцууллаа.  Тус компани 21 дэх хүдэр буулгуурыг аюулгүй тэсэлж, гүний уурхайн олборлолтоо эхлүүлсэн байна. энэ нь нэг жилд олборлох зэсийн хэмжээг 500 мянган тоннд хүргэх зорилтын эхлэл гэдгийг мэдээллийн үеэр хэлэв. 
Хамтын ажиллагааны “Санамж бичиг”-ийг үзэглэлээ “Оюутолгой” компани Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой хамтран ажиллана. Тэд өнөөдөр “Санамж бичиг”-т гарын үсэг зурж баталгаажууллаа. Талууд уулзах үеэр Оюутолгойн төслийнхөн аюулгүй ажиллагааны зааварчилгаатай танилцуулахын сацуу мод хэрхэн тарьж, ургуулж буй богино хэмжээний бичлэг үзүүлэв.
ОЮУ ТОЛГОЙН эрчим хүчний хэрэглээ Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс Оюу Толгой уурхайг урт хугацаанд “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-г 2022 онд байгуулсан билээ. 450 МВт-ын хүчин чадалтай “Тавантолгойн дулааны цахилгаан станц”-ыг төр өөрөө бүтээн байгуулах шийдвэр гаргаж, хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд ТТДЦС ашиглалтад орсноор Оюу Толгой уурхайн БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны эрчим хүчний системээс авч буй импортын цахилгаан эрчим хүчийг орлох болно. Мөн гүний уурхайн ажилтнуудын амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг баталгаажуулах, гүний уурхайн үйл ажиллагааг урт хугацаанд тогтвортой үргэлжлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх нь Монгол Улсын эдийн засгийн хувьд онцгой ач холбогдолтой юм.
1 2 3 4