Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Оюутолгой
Оюутолгойн “шинэ дүрэм” Оюутолгой төслийн хэлэлцээрт эргэлт гарч эхэллээ. Төслийг Монголын талд илүү өгөөжтэй болгох чиглэл рүү нөхцөл байдал эргэсэн мэт харагдана. Учир нь “Рио Тинто” компани гэрээг өөрчлөхөд нээлттэй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн  юм. Компанийн хуучин захирал Жан Себастьян Жак зөвхөн гэрээний хүрээнд зөвшилцөх боломжтой гэдэг байсан нь ийнхүү шинэ захирал Якоб Стаусхолмын үед уян хатан байр сууриар солигдов. “Рио Тинто”-гийн хувьд Оюутолгой  нь  хамгийн өсөлттэй төслийн тоонд багтаж явдаг. Энэ төслийн уурхайн олборлолтын зардал бага, хүдрийн металын агуулга өндөртэй   нь Оюутолгойг “шар тос” болгож буй давуу талууд юм. Мөн  ногоон металын    хувьд зэс  уул уурхайн томоохон компанийн үйл ажиллагааны бүтцэд багтсан байх нь ихээхэн ач холбогдолтой. Иймд Оюутолгой бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх хугацаа ойртсон энэ үед “Рио Тинто”-ийн “чих зөөлөрч”  байна. 
Оюутолгой төслийн хэлэлцээрийг эрчимжүүлнэ УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас байгуулсан ажлын хэсгийн төлөөлөл, “Рио Тинто” компанийн шинээр томилогдсон гүйцэтгэх захирал Якоб Стаусхолмтай 2020 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр цахимаар уулзаж, үүсээд буй шаардлага, нөхцөл байдлын талаар ярилцлаа. Цахим уулзалтад Монгол Улсын Засгийн газрын ажлын хэсгийн дарга, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Б.Ганбат, дэд дарга Б.Солонгоо, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал, Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт, ЗГХЭГ-ын Хууль, эрх зүйн газрын дарга Н.Мягмар, Сангийн яамны Төсвийн орлогын хэлтсийн дарга Б.Тэлмүүн нар оролцлоо.
Оюутолгойн олборлолт 2051 онд дуусна Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт ид дундаа хэрэгжиж байгаа энэ үед тус компани 2020 оны шинэчилсэн ТЭЗҮ-ээ боловсруулж дууссан тухай долдугаар сард зарласан. Оюутолгой төслийн 66%-ийг эзэмшдэг “Туркойз Хилл Ресурс” компанийн цахим хуудсанд (2020.08.28) Оюутолгойн 2020 оны техникийн тайланг нийтэлсэн байна. Уг тайланг “AMC Consultants” болон “Туркойз Хилл Ресурс” компани хамтран боловсруулжээ. Уг тайланг бэлтгэхэд Оюутолгойн 2020 оны шинэчилсэн техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) болон бусад холбогдох судалгаа тайланг ашиглажээ. Нэг үгээр техникийн тайлангаас Оюутолгой төслийн үйл ажиллагааны зураглалыг хамгийн сүүлийн үеийн байдлаар харж болно гэсэн үг. Гэхдээ энэ тайланд цар тахлын нөлөөллийг оруулаагүй болохыг Туркойз Хилл онцолсон. 
TRQ: Оюутолгой үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө давуулан биелүүлэв Оюутолгой төслийн 66%-ийг эзэмшдэг “Туркойз Хилл Ресурс” (TRQ) компани 2018 оны дөрөвдүгээр улирлын үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа.
Оюутолгойн гэрээг шалгах Ажлын хэсэг мэдээлэл хийлээ Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын захирамжаар энэ оны гуравдугаар сарын 23-нд байгуулагдсан “Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва өнөөдөр /2018.06.26/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Ерөнхий сайд Рио Тинтогийн Гүйцэтгэх захирлыг хүлээн авч уулзав Ерөнхий сайд У. Хүрэлсүх уулзалтын эхэнд хэлэхдээ Хөрөнгө оруулагч талуудын хувьд бид Оюутолгой төслийг Монголын ард түмэнд өгөөжтөй байлгах, Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтыг үр ашигтай хэрэгжүүлэх шаардлагатай.
”Оюутолгой” компанийн баяжмал нийлүүлэлт зогсов ”Оюутолгой” компанийн 66%-ийг эзэмшдэг ”Туркойз Хилл Ресурс” компани өмнийн говийн зэс, алтны үлэмж уурхайн баяжмалын экспортод хүндрэл гарсан тухай мэдээллээ.
Оюутолгойн баяжмал дахь алтны хэмжээ 30%-иар өсөв Өмнөговь аймагт орших “Оюутолгой” компани энэ оны гуравдугаар улирлын үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа. Эхний гурван улирлын байдлаар тус компани 548.8 мянган тонн баяжмал борлуулсан бол үйлдвэрлэсэн баяжмалын хувьд мөн хугацаанд 646.6 мянган тоннд хүрлээ.
Оюутолгойн борлуулалтын орлого 5.7%-иар өсөв “Оюу толгой” компани 2017 оны эхний улиралд 90 хоногийн 79 хоногт нь гэмтэл, бэртэлгүй ажиллав. 2017 оны эхний гурван сарын хугацаанд “Оюу толгой” компанийн 200’000 хүн цагт ногдох гэмтэл бэртлийн давтамж 0.42 байлаа.
Армандо Торрес: Оюутолгойг дэлхийн тэргүүлэгч уурхай болгоно “Энэ онд бид борлуулалтын орлоготойгоо харьцуулахад 110 хувьтай тэнцэх мөнгийг арилжааны 5 банкаар дамжуулж Монголд оруулна.
“Рио Тинто” компанийн ТУЗ-ийн дарга Ян дү Плесси албан тушаалаа орхино Дэлхийн уул уурхайн хоё дахь том компани “Рио Тинто”-гийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн /ТУЗ/ дарга Ян дү Плесси энэхүү албан тушаалаа орхихоор төлөвлөжээ.
“Оюутолгой” компани үндэсний компаниудад 279 сая доллар зарцуулжээ Оюутолгой” компанийн ханган нийлүүлэгчдийн форум хоёр дахь жилдээ зохион байгуулагдлаа. Форум өнөөдөр Шангри Ла зочид буудалд болсон бөгөөд 675 ханган нийлүүлэгч байгууллага, 1200 төлөөлөгч оролцсон юм.
“Оюу толгой” 2016 оны үйлдвэрлэлийн тайлангаа танилцууллаа 2016 онд “Оюу толгой” компани олборлосон болон боловсруулсан хүдрийн хэмжээгээрээ шинэ дээд амжилт тогтоож, алт болон зэсийн үйлдвэрлэлийн жилийн төлөвлөгөөгөө давуулан биелүүллээ.
“Оюутолгой” компани экспортоо дахин эхлүүлэв Монголын зэсийн баяжмал экспортоор тэргүүлэгч “Оюутолгой” компанийн толгой компани “Туркойз Хилл” бүтээгдэхүүн экспортоо зогсоосон тухай энэ сарын 2-ны өдөр мэдэгдсэн билээ.
“Даян Контракт Майнинг” гүний уурхайн бүтээн байгуулалтад оролцоно “Оюу толгой” компани Хасу Мегаватт ХХК болон Редпаф-Монгол компанийн хамтарсан “Даян Контракт Майнинг”-тай гүний уурхайн бүтээн байгуулалтын болон туслах үйлчилгээний гэрээг байгууллаа.
“Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүдийг чөлөөлжээ “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн Монголын талын гишүүд болох Б.Бямбасайхан, Д.Ганболд, Ч.Отгочулуу нарыг чөлөөлжээ.
“Turquoise Hill” 2 дугаар улиралд 330 сая долларын орлоготой ажиллалаа Өмнийн говьд орших зэс, алт, мөнгөний үлэмж уурхайд үйл ажиллагаа явуулж буй “Оюутолгой” компанийн 66%-ийг эзэмшдэг “Turquoise Hill Resources” хоёрдугаар улирлын санхүүгийн тайлангаа танилцууллаа.
Хийж байгаа ажил минь зөв, утгатай юм шиг санагддаг “Рио Тинто” компанийн Монголыг хариуцсан захирал С.Мөнхсүхтэй ярилцлаа.
”Оюутолгой” далд уурхайд “Тийсс”, “Хишиг арвин”-тай хамтарна “Оюу толгой” компани өнөөдөр гүний уурхайн бүтээн байгуулалтад шаардлагатай томоохон гэрээ байгууллаа. Энэ нь бүтээн байгуулалтыг ажлыг үргэлжлүүлэн эрчимжүүлэхэд чухал алхам болж байна.
“Жэйкобс Инженеринг” Оюу толгойн гүний уурхайг барина “Оюу толгой” компани өнөөдөр “Жэйкобс Инженеринг Групп”-тэй инженерийн ажил, ханган нийлүүлэлт, барилга угсралт, менежментийн (EPCM) гэрээг байгууллаа.
1 2 3 4 5 6 7