-Дотоодод зарцуулсан хөрөнгийн дүн 6.1 тэрбум доллар хүрэв-
- Аюулгүй ажиллагаа болон үйлдвэрлэлийн шилдэг гүйцэтгэл
- Гүний уурхайн бүтээн байгуулалт эрчимтэй үргэлжилж байна
- 2016 онд 210 сая ам.долларын татвар төлөв; 279 сая ам.долларыг дотоодын ханган нийлүүлэлтэд зарцуулав.
“Оюу толгой” компани 2016 оны 4 дүгээр улирлын үйлдвэрлэлийн тайлан болон гүйцэтгэлийн шинэчилсэн тойм мэдээгээ танилцууллаа.
“Оюу толгой” компанийн аюулгүй ажиллагааны үзүүлэлтүүд 2016 оны зорилтот түвшнээс сайн байж, Рио Тинто групп болон уул уурхайн салбарын хэмжээнд аюулгүй ажиллагаагаараа тэргүүлэгчдийн нэг хэвээр байна.
“Оюу толгой” ХХК-ийн Ерөнхий захирал Армандо Торрес “2016 онд Оюу Толгойн хамт олон үйл ажиллагааны болон зах зээлийн сорилт дунд маш сайн гүйцэтгэлтэй ажиллалаа. Манай хамт олон гэмтэл бэртлийн давтамжийн үзүүлэлтийг 0.22 болгон бууруулж, аюулгүй ажиллагааны гүйцэтгэлээрээ Рио Тинто группын хэмжээнд төдийгүй уул уурхайн салбарт тэргүүлэгчдийн нэг хэвээр байна. “Оюу Толгой” компани ил уурхайн үйл ажиллагааны гүйцэтгэлээрээ шинэ дээд амжилт тогтоож, гүний уурхайн бүтээн байгуулалтыг эрчимтэй үргэлжлүүлж байна. Ингэснээр өөрийн хүч бололцоог улам бэхжүүлж, үйлдвэрлэлийн шинэ оныг угтаж байна” хэмээн цохон тэмдэглэв.
2016 онд “Оюу толгой” компани олборлосон болон боловсруулсан хүдрийн хэмжээгээрээ шинэ дээд амжилт тогтоож, алт болон зэсийн үйлдвэрлэлийн жилийн төлөвлөгөөгөө давуулан биелүүллээ. 4 дүгээр улиралд баяжуулах үйлдвэрийн гүйцэтгэл сайн байж, бүтээгдэхүүний гарц анх үйлдвэрлэл эхэлснээс хойш хамгийн өндөр түвшинд хүрлээ.
4 дүгээр улирлын турш, 2,000 гаруй монгол ажилтнуудыг багтаасан гүний уурхайн баг хамт олон уурхайн бүтээн байгуулалтын ажлын чухал хэсгүүд болох Босоо ам 2 болон 5-тай холбоотой ажлууд, уурхай дахь байгууламжуудын барилгын ажлыг үргэлжлүүлэхийн зэрэгцээ налуу амын үндсэн хөрс хуулалтыг хийж гүйцэтгэсэн. Хөндлөн малталтын хурд нэмэгдэж байгаа бөгөөд гүний уурхайн бутлалтын хүчин чадал нэмэгдсэнээр 2017 онд хурдаа улам бүр нэмэгдүүлэх боломж бүрдэнэ гэж тооцож байна.
“Оюу толгой” компани энэ онд 130,000 – 160,000 тонн баяжмал дахь зэс, 100,000 – 140,000 унци баяжмал дахь алт үйлдвэрлэхээр төлөвлөж байна.
4 дүгээр улирлын тойм мэдээ
4 дүгээр улирлын төгсгөлд 2010 оноос хойш “Оюу толгой” компанийн дотоодод зарцуулсан мөнгөн хөрөнгө 6.1 тэрбум ам.доллар, үүний дотор 2016 онд дангаар 760 сая ам.доллар болсон нь ил уурхайн үйл ажиллагаа болон гүний уурхайн бүтээн байгуулалтын ажилд дотоодын ханган нийлүүлэлтийг үргэлжлүүлэн сайтар дэмжиж байгаагийн илрэл юм.
Ус дахин ашиглалтын жилийн дундаж түвшин 86.2 хувь байгаа бөгөөд нэг тонн хүдэр боловсруулахад 0.423 шоо метр буюу дэлхий даяарх бусад ижил үйл ажиллагаатай уурхайнуудын хэрэглээний 1/3-г ашиглаж байгаа зэрэг байгаль орчны дэлхийн хэмжээний гүйцэтгэлээ үргэжлүүлэн хадгалсаар байна.
2016 оны эцсийн байдлаар “Оюу толгой”-н нийт ажиллах хүчний 93.5 хувь, үүний дотор ил уурхай, баяжуулах үйлдвэрийн ажиллах хүчний 96 хувийг монгол ажилчид бүрдүүлж буйн зэрэгцээ Өмнөговийн иргэд нийт ажиллах хүчний 22 хувийг эзэлж байна.
2016 онд “Оюу толгой” компани Өмнөговь аймагт оруулж буй хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлэн, 69 сая ам.долларын бараа, үйлчилгээ худалдан авч, тогтвортой хөгжил болон орон нутгийн дэд бүтцийн салбарт 9.7 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэв. Дэд бүтцийн томоохон төслүүд дотроос Баян-Овоо суманд 10 ортой, хоёр давхар, эмч сувилагч нийлсэн 18 ажилтны орон тоотой хүн эмнэлгийн байрыг ашиглалтанд хүлээлгэн өгсний зэрэгцээ Ханбогд сумын усан хангамжийн байгууламжийн барилга угсралтын ажлыг дуусгаж, улсын комисст хүлээлгэн өгөхөөр бэлтгэж байна.
“Оюу толгой”-н үйлдвэрлэлийн мэдээ
Бүх мэдээ нь үйлдвэрлэл, борлуулалтыг бүрэн хэмжээнд тусгасан болно.
2015 оны 4-р улирал |
2016 оны 4-р улирал |
2016 он бүтэн жилээр |
2015 он бүтэн жилээр |
|
Ил уурхайн нийт олборлосон хүдрийн материал (‘000 тонноор) |
23,708 |
25,615 |
96,938 |
91,771 |
Боловсруулсан хүдэр (‘000 тонноор) |
9,369 |
9,819 |
38,152 |
34,537 |
Бутлагч руу орох хүдрийн дундаж агуулга: |
||||
Зэс (%) |
0.69 |
0.61 |
0.65 |
0.67 |
Алт (г/т) |
0.92 |
0.25 |
0.36 |
0.78 |
Мөнгө (г/т) |
1.67 |
1.50 |
1.83 |
1.56 |
Үйлдвэрлэсэн зэсийн баяжмал (‘000 тонноор) |
231.8 |
206.7 |
846.6 |
788.5 |
Баяжмалын дундаж агуулга (% Зэс) |
24.7 |
22.0 |
23.8 |
25.6 |
Нийт үйлдвэрлэсэн баяжмал дахь металлууд: |
||||
Зэс (‘000 тонноор) |
57.3 |
45.5 |
201.3 |
202.2 |
Алт (‘000 унциар) |
207 |
49 |
300 |
653 |
Мөнгө (‘000 унциар) |
355 |
273 |
1,420 |
1,223 |
Борлуулсан баяжмал (‘000 тонноор) |
236.2 |
182.0 |
828.7 |
819.8 |
Борлуулсан баяжмал дахь металлууд: |
||||
Зэс (‘000 тонноор) |
54.7 |
37.6 |
188.9 |
201.3 |
Алт (‘000 унциар) |
160 |
39 |
347 |
737 |
Мөнгө (‘000 унциар) |
360 |
239 |
1,280 |
1,158 |
Металл авалт (%) |
||||
Зэс |
88.4 |
76.6 |
81.0 |
87.6 |
Алт |
74.2 |
63.4 |
68.5 |
74.4 |
Мөнгө |
70.8 |
57.2 |
63.1 |
69.9 |
Эх сурвалж: “Оюутолгой” компани