Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Ерөнхий сайд Рио Тинтогийн Гүйцэтгэх захирлыг хүлээн авч уулзав



Ерөнхий сайд У.Хүрэлсүх уулзалтын эхэнд хэлэхдээ Хөрөнгө оруулагч талуудын хувьд бид Оюутолгой төслийг Монголын ард түмэнд өгөөжтөй байлгах, Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтыг үр ашигтай  хэрэгжүүлэх шаардлагатай.

Хамтарсан ажлын хэсэг байгуулах нь зүйтэй. Хувь нийлүүлэгчийн хувьд Монголын төр, Монголын ард түмэн Оюутолгой төслийн үр ашгийг нэмэгдүүлж өгөөжийг нь хүртэх нь эцсийн зорилго.

Иймд төслийн санхүүжилтийн зардал болон зээлийн хүүгийн хувийг бууруулах  шаардлагатай байна. Мөн Тавантолгойн ордод түшиглэн станц байгуулж говийн бүсийн эрчим хүчний  хангамжийг нэмэгдүүлэх бүтээн байгуулалтыг хийх хэрэгтэй. Нүүрсний экспорт, ачаа тээвэрлэлтийг эрчимжүүлэх төмөр замыг барих ажлыг эхлүүлэх цаг нь болсон гэв.

Рио Тинто группын гүйцэтгэх захирал Жан Себастъяан Жак хэлэхдээ; Монгол улсын Ерөнхий сайдын саналыг хүлээн авч, бүрэн дэмжиж байна. Цаашид хөрөнгө оруулагчид тууштай, тогтвортой бодлого хэрэгжүүлж, өгөөжөө өгөх урт хугацааны шийдэлд хүрэхийн төлөө Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллах хүсэлтэй байна.

Рио Тинто групп Монгол Улс дахь үйл ажиллагаагаа өргөтгөж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх, хайгуулын хөтөлбөр болон Олон улсын технологийн үйлчилгээний чадавхиа бэхжүүлэх зорилгоор төлөөлөгчийн газраа нээгээд байна.

Оюутолгой уурхай нь Рио Тинто группын хамгийн аюул осолгүй, өндөр бүтээмжтэй, олон талт дэлхийн хэмжээний төслүүдийн нэг болсон. Өдгөө 14,000 орчим ажилтан ажиллаж байгаагийн 90 гаруй хувь нь монгол ажилчид. Тэдний ур чадвар өдрөөс өдөрт өссөөр байгаа гэв.

Эцэст нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн  Оюутолгой төслийн хувь нийлүүлэгчдийн хамтарсан ажлын хэсэг байгуулах хүсэлтийг биелүүлж ажиллах болно гэдгээ Рио Тинто группын гүйцэтгэх захирал Жан Себастъяан Жак илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.