Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Оюутолгойн баяжмал дахь алтны хэмжээ 30%-иар өсөв

Өмнөговь аймагт орших “Оюутолгой” компани энэ оны гуравдугаар улирлын үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа. Эхний гурван улирлын байдлаар тус компани 548.8 мянган тонн баяжмал борлуулсан бол үйлдвэрлэсэн баяжмалын хувьд мөн хугацаанд 646.6 мянган тоннд хүрлээ. Борлуулсан баяжмал дахь цэвэр металын агуулагдах хэмжээгээр зэс 113.6 мянган тонн, алт 84 мянган унц, мөнгө 656 мянган унц гэсэн дүнтэй гарлаа.

Борлуулсан баяжмалын үзүүлэлт 2016-2017 (эхний гурван улирлаар)

Оюутолгойн баяжмал дахь металууд

2016 эхний гурван улирал

2017 эхний гурван улирал

Өөрчлөлт%(бууралт)

Зэс

151.3 мян.тн

113.6 мян.тн

(25%)

Алт

307 мян.унц

84 мян.унц

(73%)

Мөнгө

1041 мян.унц

656 мян.унц

(37%)

 

“Оюутолгой” компанийн үйлдвэрлэл ийнхүү буурсан дүнтэй гарч буй ч олборлосон хүдэр, боловсруулсан хүдрийн хэмжээгээр өнгөрсөн гуравдугаар улиралд дээд амжилт тогтоосон тухай компанийн 66%-ийг эзэмшдэг “Туркойз Хилл Ресурс” компанийн Гүйцэтгэх захирал Jeff Tygesen мэдэгджээ.

Олборлож, боловсруулсан хүдрийн хэмжээ

 

2017/ 2-р улирал

2017/ 3-р улирал

Олборлосон материал

25,193 мян.тн

27,466 мян.тн

Боловсруулсан хүдэр

9,637 мян.тн

10,615 мян.тн

 

Өнгөрсөн гуравдугаар улиралд тус компанийн баяжмалд агуулагдах алтны хэмжээ хоёрдугаар улирлынхтай харьцуулахад 30%-иар өсч, 31 мянган унцид хүрчээ.

Үйлдвэрлэсэн баяжмал дахь алтны хэмжээ

 

2017/ 2-р улирал

2017/ 3-р улирал

Үйлдвэрлэсэн баяжмал дахь алт

24 мян.унц

31 мян.унц

 

“Оюутолгой” компани энэ онд баяжмал дахь цэвэр металын хэмжээгээр 130-160 мянган тонн зэс, 100-140 мянган унц алт үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа юм.


Б.Төгс