Дэлхийн уул уурхайн хоё дахь том компани “Рио Тинто”-гийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн /ТУЗ/ дарга Ян дү Плесси энэхүү албан тушаалаа орхихоор төлөвлөжээ. Түүний оронд уг албыг хүлээж авах хүн одоогоор тодорхойгүй байна. Тэрээр Их Британийн харилцаа холбооны “BT group”-ын ТУЗ-ын даргын албанд очиж байгаа аж.
Ян дү Плесси нь 2009 оноос “Рио Тинто”-д ажиллахдаа тус компанийн ТУЗ-ийн даргаар томилогдсон юм. Оюутолгой төслийн гол хөрөнгө оруулагч “Рио Тинто” компанийн ТУЗ-ийн даргын хувиар 2016 оны аравдугаар сард Монгол улсад хүрэлцэн ирж байсан билээ.
Эх сурвалж:
The Australian Э.Од