Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Оюутолгой
Оюутолгойн үнэ цэнийг 2.5 тэрбум доллараар танав “Turquoise Hill Resources” компаниас өнгөрсөн сарын сүүлээр Оюутолгойн 2014 оны техникийн тайланг гаргасан бөгөөд үүнд төслийн өнөөгийн цэвэр үнэ цэнийг 7.43 тэрбум ам.доллар гэж тусгажээ.
Turquoise Hill 115 сая долларын төлбөрийг хүлээн авлаа Монголын Засгийн газар “Оюутолгой” компаниас урьдчилгаа төлбөр болгон авсан “зээл”-ийнхээ зарим хэсгийг өнгөрсөн ням гариг буюу 10 дугаар сарын 19-нд төлөх ёстой байжээ.
Оюутолгой олборлолтоо 10 хувиар бууруулна “Оюутолгой” төслийг хэрэгжүүлэгч “Turquoise Hill Resources” компани энэ онд 135-160 мянган тонн зэс, 600-700 мянган унц алт үйлдвэрлэнэ гэж төлөвлөж байсан юм.
Оюутолгойн нөөцийн тайланг хүргүүлжээ Өнгөрсөн сарын сүүлээр “Оюутолгой” төслийг хэрэгжүүлэгч “Turquoise Hill Resources” компани уг ордын техник, эдийн засгийн үндэслэлийг танилцуулсан билээ. Харин одоо Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд ордын нөөцийн тайланг албан ёсоор ирүүлээд буй ажээ.
“Оюутолгой”-н далд уурхайн санхүүжилтийн хугацааг сунгахаар болжээ Өчигдөр болсон “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн хурал маш үр дүнтэй болсон хэмээн албаны эх сурвалж мэдээллээ. Уг хурлаар ТЭЗҮ-ийг хэлэлцсэнээс гадна далд уурхайн санхүүжилтийн хугацааг сунгахаар болсон байна.
Turquoise Hill: Зээлийн хугацааг сунгаагүй Оюутолгой төслийн 66%-ийг эзэмшиж буй “Turquoise Hill Resources” компани төслийн хоёрдугаар үе шатны санхүүжилтийн талаар өчигдөр мэдээллээ. Тус компанийн мэдээлж байгаагаар талууд хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэхээр ярилцаж байгаа ч, банкуудад зээлийн хугацааг сунгах талаар хүсэлт тавиагүй байгаа ажээ.
“Оюутолгой”-н Гүйцэтгэх захирал шинээр томилогдоно Зэс, алт, мөнгөний Оюутолгой төслийг хэрэгжүүлж буй “Оюутолгой“ компанийн Гүйцэтгэх захирлаар шинэ хүн томилогджээ. Одоогоос яг нэг жилийн өмнө буюу 2013 оны 9 дүгээр сарын 11-нд Крэйг Киннел “Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал бөгөөд Ерөнхийлөгчөөр томилогдож байсан юм. Харин түүний оронд Эндрью Вүдлейг тус компанийн ТУЗ-ийн шийдвэрээр томилсон тухай “Оюутолгой” компани өнөөдөр албан ёсоор мэдээллээ. Шинэ захирал ирэх сараас ажлаа хүлээн авах ажээ.
Д.Ганболд: Бид Оюутолгойн ТЭЗҮ-ийг нэхэж байгаа Оюутолгой төслийн далд уурхайн санхүүжилтийг шийдвэрлэхээр яриа хэлэлцээр үргэлжилж байгааг “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Ганболд Invest Mongolia хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын үеэр мэдээллээ.
Засгийн газар ”Оюутолгой” эрчим хүчний гэрээг үзэглэв “Өмнийн бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ”-г Засгийн газар болон ”Оюутолгой” компани үзэглэлээ.
“Оюутолгой”-н борлуулалтын орлого 436 сая доллар болов “Оюу Толгой” ХХК толгой компани болох “Туркойз Хилл Ресурс” компаниар дамжуулан 2014 оны 6 дугаар сарын 30-аар дуусгавар болсон 2014 оны 2 дугаар улирлын санхүүгийн тайлангаа өнөөдөр зарлалаа.
“Оюутолгой” ХХК 64 мянган тонн зэс борлуулжээ “Туркойз Хилл Ресурс” компани энэ оны 2 дугаар улирлын үйл ажиллагааны урьдчилсан тайлангаа өчигдөр гаргажээ. “Оюутолгой” ХХК энэ оны 2 дугаар улиралд 7.8 сая тонн орчим хүдэр боловсруулж, 25.8%-ийн зэсийн агуулгатай 140 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэсэн байна.
“Оюутолгой” ХХК далд уурхайн ТЭЗҮ-ээ өгсөнгүй “Туркойз Хилл Ресурс” компани энэ оны 2 дугаар хагаст багтаан Оюутолгой төслийн далд уурхайн Техник эдийн засгийн үндэслэлийг /ТЭЗҮ/ бэлэн болгоно хэмээн мэдээлж байсан билээ.
ТЕГ: Оюутолгой 130 сая долларын татвар дутуу төлсөн Татварын ерөнхий газар Оюутолгой компанийн татвар төлөлтийн байдалд аудит хийлгэсэн дүнг тус компанид хүргүүлжээ. Энэ тухай Оюутолгой компанийн толгой байгууллага Turquoise Hill Resources өнгөрсөн даваа гаригт албан ёсоор мэдээлсэн байна.
“Оюутолгой” 30%-иа цомхотгож магадгүй “Оюутолгой” ХХК өнөөдрөөс ажлаас чөлөөлөгдөх тушаалыг ажилчдадаа тарааж эхэлжээ. Компанийн зүгээс хэчнээн ажилтнаа халж байгаа талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
Далд уурхайн санхүүжилтийн хугацааг 9 сар дуустал сунгана Туркойз Хилл” компани 2014 оны 1 дүгээр улирлын үйлдвэрлэлийн тайлангаа танилцуулж, төслийн санхүүжилтийн талаар шинэ мэдээ ирүүлжээ.
“Оюутолгой” төслийн далд уурхай үргэлжлэх үү? Англид төвтэй AMEC компани “Оюутолгой” төслийн дараагийн үе шатанд ажиллах багийг бүрдүүлж байна хэмээн Cover Mongolia мэдээллийн сүлжээ мэдээллээ.
“Оюутолгой” 2.4 тэрбум доллар босгож чаджээ “Оюутолгой” компанийн 2.4 тэрбум доллар босгохоор гаргасан нэмэлт хувьцааны худалдаа энэ сарын 7-ны өдөр дууссан билээ. Энэхүү худалдаа нь зөвхөн компанийнхаа хувьцаа эзэмшигчдэд зориулан хөнгөлөлттэй үнээр нэмэлт хувьцааг худалдах буюу “rights offering”-ийн үйл явц байсан юм.
“Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-д шийдвэрлэх есөн асуудал үлджээ “Оюутолгой” ХХК-ийн Баяжуулах үйлдвэр 2013 онд 300 мян.тн зэсийн баяжмал үйлдвэрлэхээр төлөвлөснөөс 2013 оны 12 дугаар сарын 18-ны байдлаар 252.2 мян.тн зэсийн баяжмал үйлдвэрлэжээ.
“Оюутолгой”-н зэсийн худалдаа гацжээ “Оюутолгой” төслийн зэсийн баяжмалын экспорт өнгөрсөн долдугаар сарын 9-нд эхэлсэн билээ. Одоогийн байдлаар “Оюутолгой” төслийн баяжуулах үйлдвэрт өдөрт 100 мянган тонн хүдэр боловсруулж байгаа ажээ.
Оюутолгойг гацаанаас гаргах эрэлхийлэл Засгийн газар ба “Эрдэнэс Оюутолгой” Рио Тинто” “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирлыг солилоо. Ноён Макрейн гэрээний хугацаа дуусч, есдүгээр сарын нэгнээс шинэ Захирал ажилдаа орж байна. Энэ томилгооны өмнөхөн Засгийн газар “Эрдэнэс Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал Ц.Сэдванчигийг найман сарын дараа халж орхилоо. Түүний оронд жил гаруй “ажилгүй” явсан гавьяат эдийн засагч Д.Ганболд томилогдов.
3 4 5 6 7