Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Оюутолгойн нөөцийн тайланг хүргүүлжээ

Өнгөрсөн сарын сүүлээр “Оюутолгой” төслийг хэрэгжүүлэгч “Turquoise Hill Resources компани уг ордын техник, эдийн засгийн үндэслэлийг танилцуулсан билээ. Харин одоо Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд ордын нөөцийн тайланг албан ёсоор ирүүлээд буй ажээ.

Нөөцийн тайланд уг ордын албан ёсны нөөцийг хэрхэн тогтоож баталсан нь одоогоор хараахан мэдээлэгдээгүй ч Эрдэс баялгийн зөвлөлөөр нөөцийг хэлэлцүүлэн батлуулсны дараа тодорхой болно.

Turquoise Hill компанийн техникийн судалгаанд одоо ашиглаж буй ил уурхай болон өргөтгөл хийн ашиглахаар төлөвлөж буй далд уурхайн лифт 1 хэсэгт нийтдээ 11.3 сая тонн зэс, 11.9 сая унц алт, 78 сая унц мөнгө агуулагдаж буйг тэмдэглэжээ.

 

Б.Төгс