Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Далд уурхайн санхүүжилтийн хугацааг 9 сар дуустал сунгана

Туркойз Хилл” компани 2014 оны 1 дүгээр улирлын үйлдвэрлэлийн тайлангаа танилцуулж, төслийн санхүүжилтийн талаар шинэ мэдээ ирүүлжээ. Уг мэдээнд:

Үйлдвэрийг ашиглалтад оруулснаас хойш гарсан зарим саад бэрхшээл, тухайлбал хаягдлын өтгөрүүлэгч байгууламжийн самнуурын хутга эвдэрснээс болж нэг үйлдвэрийн шугам долоон долоо хоногоор саатсан зэрэг асуудал нь Оюутолгойн 2014 оны 1 дүгээр улирлын үйлдвэрлэлийн үр дүнд нөлөөлсөн боловч эдгээр эвдрэлийг засч, 2014 оны 3 дугаар сарын сүүлээс үйлдвэрлэлээ дахин бүрэн хүчин чадлаар нь ажиллуулж эхэлсэн. Үүнээс гадна баяжуулах үйлдвэр дээр 2014 оны 1 дүгээр улиралд хийгдэхээр төлөвлөж байсан хэд хэдэн томоохон засварын ажлуудыг, тухайлбал бөмбөлөгт тээрмийн тохиргооны ажил, анхдагч бутлуурын засвар үйлчилгээ зэргийг амжилттай гүйцэтгэлээ.

2014 оны 1 дүгээр улиралд уурхайн олборлолт илүү гүнзгий хэсэг рүү орсноор хүдэр дэх зэс, алтны агууламж улам өсч ирсэн. Энэхүү өндөр агууламжтай хүдрийн зэрэгцээ бидний хэрэгжүүлсэн хэд хэдэн  санаачилгуудын үр дүнд нэгдүгээр улиралд хүдрээс ялгаж авсан алт, зэсний хэмжээ нэмэгдлээ. Мөн 2014 оны 3 дугаар сард, алтны өндөр агууламжтай цөм хэсгээс бага хэмжээний хүдрийг Оюутолгойд баяжуулав.

Баяжмалын борлуулалтын хэмжээ нь хурдацтай нэмэгдэж үйлдвэрлэлийн хэмжээнд хүрч байна. 2014 оны 2 дугаар улиралд, Оюутолгойд нөөцөлсөн баяжмал буурах төлөвтэй байна.  “Оюутолгой” компани үйлдвэрлэлийн хэмжээгээ нарийн зохицуулж, шаардлагатай үед хэрэглэгчдийнхээ захиалгад нийцүүлэх замаар 2014 оны эцэс гэхэд нөөцийн хэмжээгээ хэвийн түвшинд хүргэхээр төлөвлөж байна.

Оюутолгой 2014 онд нийт 135,000-160,000 тонн баяжмал дахь зэс, 600,000-700,000 унци баяжмал дахь алт үйлдвэрлэх төлөвтэй байна.

Төслийн санхүүжилтийн талаар

Талууд Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн зээлдэгчийн үүрэг амлалтын захидлын хугацааг 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгах хүсэлтийг төслийн санхүүжилтийн зээлдэгч нарт явуулах тохиролцоонд хүрлээ.

“Туркойз Хилл Ресурс” компанийн Гүйцэтгэх ерөнхий захирал Кэй Пристли хэлэхдээ: “Оролцогч талууд Оюутолгойн бүтээн байгуулалтыг цаашид үргэлжлүүлэх, мөн үлдсэн хувь нийлүүлэгчдийн асуудлыг бүрэн шийдвэрлэхийн төлөө ажиллаж байна. Ажил хэрэгч хэлэлцээ үр дүнгээ өгч, асуудлыг шийдвэрлэхэд томоохон ахиц гарлаа. Хэлэлцээ үргэлжилж байна” гэлээ.

“Оюутолгой”-н үйлдвэрлэлийн мэдээ

Оюутолгой уурхайн үйлдвэрлэл, борлуулалтын мэдээ

 

 

2013 оны 1-р хагас жил

2013 оны 3-р улирал

2013 оны 4-р улирал

2014 оны 1-р улирал


2013
он

 

 

 

 

 

 

Ил уурхайн нийт олборлосон хүдрийн материал (‘000 тонноор)

37,925

12,151

21,956

21,621

72,032

Боловсруулсан хүдэр (‘000 тонноор)

4,430

8,052

7,835

5,560

20,317

Бутлагч руу орох хүдрийн дундаж агуулга (хүдрийн агуулга)

 

 

 

 

 

Зэс(%)

0.42

0.47

0.49

0.52

0.47

Алт (г/т)

0.27

0.36

0.41

0.49

0.36

Мөнгө (г/т)

1.31

1.39

1.44

1.52

1.39

Үйлдвэрлэсэн зэсийн баяжмал (‘000 тонноор)

50.2

110.3

129.5

102.9

290.0

Баяжмалын дундаж агуулга (% Зэс)

26.1

27.7

25.4

24.6

26.4

Нийт үйлдвэрлэсэн металлууд

 

 

 

 

 

Баяжмал дахь зэс (‘000 тонноор)

13.1

30.6

32.9

25.3

76.7

Баяжмал дахь алт (‘000 унциар)

21

62

74

66

157

Баяжмал дахь мөнгө (‘000 унциар)

85

196

208

163

489

Борлуулсан баяжмал дахь металлууд

 

 

 

 

 

Баяжмал дахь зэс (‘000 тонноор)

-

-

6.1

13.1

6.1

Баяжмал дахь алт (‘000 унциар)

-

-

10

28

10

Баяжмал дахь мөнгө (‘000 унциар)

-

-

36

78

36

Металл авалт (%)

 

 

 

 

 

  Зэс

73.2

81.7

86.4

87.9

81.6

  Алт

56.7

66.3

71.2

75.5

66.1

  Мөнгө

47.8

54.9

57.2

59.3

54.2

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  

  • Арчих материал (103.9.90.98)
    Арчих материал их хэмжээгээр хямд нийлүүлнэ Утас 99843232
    2014 оны 04 сарын 16 | Хариулах