“Оюутолгой” төслийг хэрэгжүүлэгч “Turquoise Hill Resources” компани энэ онд 135-160 мянган тонн зэс, 600-700 мянган унц алт үйлдвэрлэнэ гэж төлөвлөж байсан юм. Харин энэ төлөвлөгөөгөө 135-150 мянган тонн зэс, 550-600 мянган унц алт болгон бууруулсан тухай өчигдөр мэдээллээ. Энэ нь уурхайн бүтээн байгуулалтын ажил хойшилсонтой холбоотой юм байна.
Энэ оны 3 дугаар улирлын байдлаар Оюутолгойн ил уурхайгаас 36.6 мянган тонн зэс, 132 мянган унц алт олборлосон байна.
Өнгөрсөн 9 дүгээр сараас эхлэн ил уурхайн агуулга ихтэй хэсэгт олборлолт хийж эхэлсэн тул энэ 4 дүгээр улиралд алтны үйлдвэрлэл нэмэгдэнэ гэж үзжээ.
Тус компанийн баяжмалын борлуулалт үйлдвэрлэлээсээ давсан хэвээр байгаа тул агуулах дахь нөөц багасч буйг тэмдэглэжээ.
Үүнээс гадна тус компани энэ онд
бүтээгдэхүүн үйлдвэрлэл болон борлуулалтын зардлыг нийтдээ 1 тэрбум ам.доллар
байна гэж төлөвлөж байснаа 130 сая ам.доллараар бууруулсан байна. Түүнчлэн 2014
онд зарцуулах үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн зардлаа 160-110 сая ам.доллар
болгож танажээ.
Б.Төгс